Ирэх даваа гарагаас цахилгаан дугуй, мопед, скүүтрийг хөдөлгөөнд оролцуулахгүй

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулахаар 2022 оноос эхлэн хэд хэдэн албан байгууллага түрээсийн скүүтер болон мопедийг үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн. Иргэд өөрт ойр байрлах цэгээс түрээсийн дугуй болон скүүтрийг аппликейшны тусламжтайгаар өдөр тутмын амьдралдаа хэрэглэж байна.
Тэгвэл хүйтний улирал эхэлж байгаа энэ үед түрээсийн скүүтер болон цахилгана дугуй, мопед зэргийг ирэх 11 дүгээр сараас замын хөдөлгөөнд оролцуулахгүй аж.
Энэ талаар НИТХ-аас тодруулахад, "Цахилгаан дугуй болон түрээсийн скүүтерийг энэ сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20 хүртэл хязгаарлах шийдвэр гаргасан" гэлээ.
Скүүтер болон унадаг дугуйн тухайд 14 нас хүрээгүй тохиолдолд замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог. Түүнчлэн унадаг дугуй, цахилгаан скүүтер, мопед, мотоцикл унаж, авто замын хөдөлгөөнд оролцоход нэн түрүүнд нас, эрхийн үнэмлэх шаарддаг. Харин мопед унахад ямар нэгэн жолооны эрх шаарддаггүй бөгөөд 16-аас дээш насныхан унах боломжтой юм. Мөн 18 насанд хүрсэн, А ангиллын жолооны үнэмлэхтэй хүн мотоцикл унаж, замын хөдөлгөөнд оролцох эрхтэй.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БИТГИЙ ХУЦ БИ Л ЛАВ ХУВИАРАА АВСАН ЦАХИЛГААН ДУГУЙГАА УНАНА ӨВЛИЙН ДУГУЙ ТАВЬСАН БҮХЭЭГ ХИЙСЭН ПАР ТАВЬСАН МЭДЭВ ҮҮ? ХОРИОД ҮЗЭЭРЭЙ ХА ХА ХА