Гадаад

БНСУ: "Squid Game" бодит болов

БНСУ-д "Тоглоом эхэллээ” нэртэй арга хэмжээ Сөүл хотын төв Гванхвамүны талбайд зохион байгуулагджээ. Энэхүү арга хэмжээ нь Netflix-ийн алдарт “Squid Game” цувралаас сэдэвлэгдсэн бөгөөд нийтдээ 82 жуулчин оролцжээ.

Оролцогчдод “Imagine your Korea” хэмээх урилга өгч, Өмнөд Солонгосын улсын код болох 82-т тохируулан “1-82 дугаар тоглогч” болгодог. Энэхүү арга хэмжээнд 33 улсаас 4,000 гаруй хүн өрсөлдсөнөөс 82 хүн шалгарч, оролцжээ. Тэд “Squid Game”-ийн хувцастайгаар ягаан дүрэмт хувцастай хамгаалагчдын зааврыг даган Сөүлийн төв хэсэгт байрлах Hiker Ground, Хан мөрний эрэг зэрэг газруудад даалгавар биелүүлжээ. Мөн оролцогчид Солонгосын уламжлалт хооллох арга, Хан мөрний эрэг дээр бэлэн гоймон хийх, K-pop бүжгийн хичээл зэрэг соёлын үйл ажиллагаанд оролцсон байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button