Нийгэм мэдээ

"Үхмээр байна, гэхдээ бас догбуги идмээр байна" номын зохиолч 35 насандаа таалал төгслөө

"Үхмээр байна, гэхдээ бас догбуги идмээр байна" номын зохиолч Бэк Сэ-хи 35 насандаа таалал төгслөө. Тэрээр нас барахаасаа өмнө эрхтнээ хандивлан таван хүнд амьдрал бэлэглэжээ.

Өмнөд Солонгосын эрхтэн хандивлах агентлагийн өглөөний мэдэгдлээр, Бэк Сэ-хи нь үндэсний эрүүл мэндийн даатгалын Илсан эмнэлэгт зүрх, уушги, элэг болон хоёр бөөрөө хандивлаад нас барсан байна. Үүнээс өмнө тархины үхэлтэй болох нь тогтоогдож, ухаан ороогүй байна.

Бэк Сэ-хи нь Гёнги аймгийн Гоян хотод төрсөн бөгөөд гурван охины хоёр дахь нь байжээ. Тэр бага наснаасаа унших дуртай байсан бөгөөд их сургуулийн уран зохиолын ангийг төгссөн. Дараад нь таван жилийн турш хэвлэлийн газарт ажиллажээ. Түүний бичсэн "Үхмээр байна, гэхдээ бас догбуги идмээр байна" ном нь олон улсын бестселлэр юм. Энэхүү номоо сэтгэл гутралын онош авч, эмчтэйгээ хийсэн зөвлөгөөний үйл явцаараа бичсэн аж.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Ухаантай, хөөрхөн, бу�####�д амьдр�##� бэлэглэсэн охин байжээ. Ум Ма Ни Бад Мэ Хум !

Зоч
Зоч

Бурхан минь ямарч хэзүү юмдэээ

Зочин
Зочин

Солонгос хүүхнүүд царайлаг цаагуураа уха�##�аг ажээ

Зочин
Зочин

Амны билгээрээ амьдардаг гэж энэ бизээ

Зочин Алтанчимэг
Зочин Алтанчимэг

Батчулуун эмчийг хүний эрхтэн авлаа....гээд байсан хүмүүс үзээсэй

Back to top button