Нийгэм мэдээ

Бие даалтын долоо хоногт хүүхдүүд үнэгүй жүжиг үзэх боломжтой

Монгол Улсын Хүүхэлдэйн театр нь 1948 онд байгуулагдсан бөгөөд 77 жилийн турш хүүхэлдэйн урлагийн уламжлал, соёлыг хөгжүүлэн, хүүхэд багачуудын гоо зүй, ёс суртахуун, урлагийн боловсролыг дэмжин ажиллаж ирсэн үндэсний хэмжээний мэргэжлийн байгууллага юм.

“Бие даалтын 7 хоног”-ийн хүрээнд сурагчдын сэтгэлзүйн тогтвортой байдлыг дэмжих, эерэг хандлага, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор театрын уран бүтээлчид дараах жүжгүүдийг толилуулж байна.

May be an image of text that says 'd moHroT moHroлyacblH moHroлyЛcblH CblH y3A3ЙИT TRATP 6ИE AAAЛTblH AoлoO XOHOR 2025/10/1 2025/10/18-2025/10/25 2025/ 2025/10/25 9611-7878. 9611-7878.91313900.7039-9999 91313900, 7039-9999 MИHИЙ ΧΘΘΡΧΘΗ WyAΙ WyAHИИ ARЛAЛ nAЛ» រកុធយ WWW.PUPPET.MM MopиHxyyp SI家 Ognccea MTpe3иeR*cBa'

“Миний хөөрхөн шүдний аялал”

Хүүхдийн инээмсэглэл, эрүүл мэндийн зөв дадлыг уран сайхны аргаар харуулсан энэхүү жүжиг нь өөрийгөө арчлах, зөв дадал хэвшлийг бий болгох сэдлийг төрүүлнэ.

“Морин хуур”

Монгол ардын “Хөхөө Намжил” үлгэрээс сэдэвлэсэн энэ бүтээл нь хайр, итгэл, урлагийн хүчийг илэрхийлж, үндэсний бахархлыг хүүхдийн зүрхэнд шингээсэн уран сайхны тууль юм.

“Одиссей”

Эртний Грекийн алдарт баатар Одиссейн урт аяллын түүхийг хүүхэлдэйн хэлбэрээр анх удаа амилуулсан бүтээл. Энэхүү жүжиг нь зориг, тэвчээр, итгэлийн үнэ цэнийг ойлгуулж, сэтгэлзүйн урам зориг өгөх зорилготой.

Хүүхэлдэйн урлаг нь амьгүйг амилуулж, хүүхдийн төсөөлөл, сэтгэл хөдлөл, урам зоригийг хөгжүүлдэг хамгийн эерэг нөлөөтэй урлаг юм.

Эдгээр жүжгүүдээр дамжуулан сурагчид урлагаар сэтгэлээ тэжээж, сэтгэлзүйн хувьд тайвширч, инээмсэглэлээр дүүрэн “Бие даалтын 7 хоног”-ийг төлөвлөх боломжтой.

Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button