Гэрээний үүрэг зөрчиж, шаардлага хангахгүй техникээр орон сууц барьж буй БНСУ-ын компанийг шалгаж эхэлжээ

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын амны 10 га талбайд, хотын төвөөс 15 км зайд 2007 айлын орон сууцны хорооллыг барьж байна.
Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Ил Сонг” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Сүмбэр цамхаг” ХХК ажиллаж байгаа юм. Гэвч төслийн санхүүжилттэй холбоотой маргаан гарч, “Сүмбэр цамхаг” ХХК-аас Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт удаа дараа гомдол ирүүлжээ. Гомдолд “Ил Сонг” ХХК нь гэрээний дагуу төлбөрөө бүрэн олгоогүй, залилангийн шинжтэй ажиллагаа явуулж байна” гэж дурдсан байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан газар дээр нь ажиллалаа.
НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “2007 айлын орон сууцны хорооллыг хамтран барьж буй хоёр компанийн хооронд байгуулсан гэрээг шалгахад, ерөнхий гүйцэтгэгч “Ил Сонг” ХХК нь туслан гүйцэтгэгч “Сүмбэр цамхаг” ХХК-д гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн нь баримтаар нотлогдсон. Гэвч шалгалтын явцад “Ил Сонг” ХХК-ийн үйл ажиллагаанд хэд хэдэн зөрчил илэрсэн. Тухайлбал, тус компани нь анх НЗДТГ-тай байгуулсан гэрээнд “29 нэр төрлийн тоног төхөөрөмж (24 нь Солонгос, 5 нь Монгол)” ашиглана гэж заасан ч бодит байдал дээр нэг ч солонгос тоног төхөөрөмж ашиглаагүй, тендерийн шаардлагад нийцээгүй техник ашиглаж байна.
Мөн тус компани 21 монгол, 8 солонгос нийт 29 ажилтантайгаар ажиллана гэж гэрээ байгуулсан боловч төслийн талбай дээр монгол ажилтан байгаагүй, зөвхөн долоон солонгос ажилтан ажиллаж байсныг шалгалтаар илрүүлсэн. Харин компанийн зүгээс 7 монгол, 12 солонгос ажилтан байгаа гэж тайлбарласан. Үргэлжлүүлэн шалгана. Мөн хийгээгүй ажлаа хийсэн мэтээр бичиг баримт бүрдүүлж, нэмэлт санхүүжилт авсан зэрэг зөрчил илэрсэн. Эдгээр зөрчлийг нэг бүрчлэн шалгаж, ажлын дүгнэлтийг нийслэлийн Засаг даргад танилцуулан дараагийн арга хэмжээг авна” гэв.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цуцалчихаач Хэдэн ч монгол осолдож болно шүү дээ
Төрийнхөнтэй адил гарууд ирж, арган ч ижил бололтой, хэн дунд нь зуучлаа бол
Аймаар юмаа.тэгээд нэг ч солонгос техник байгаагүй гэсэн үг үү.төрийн шугамаар хэн нь зуучлаа бол..идэж ханахгүй баастай гүзээнүүд нь хагараасай билээ
Ер нь сонгон шалгаруулалт нэрээр ийм үйл явдлууд болоод байгаа юм биш үү. Энэ нь төсвөөс гарч буй санхүүжилтийг гаргаш гаргаж авилга ашгаа гадныхантай тохирсноороо авдаг арга гэж харагдаад байгаа. Гүйцэтгэлийн шалгахаар туслан гүйцэтгэгч нэрээр монголчуудыг ажиллуулахд байгаа байгаа биз дээ. Толгой гадны компани нь юмаа өгчихсөн учир бардам байгаа. Иймд манайхан гадны гүйцэтгэгч нарт тавих хяналт, тэдний холбоо сүлжээг хянах шаардлагатай, тухай бүрт нь нийтэд ил тодоор мэдээлж байх нь зүйтэй.
Санхүүжилт олгож багаа газар хэнийг ажиллуулахаа шийднэ. Нөгөө хэн мөнгөө төлнө тэр хөгжмөө захиална гэдэг шиг. Тэгэхээр Монголчуудад энийг тэрийг гээд шилж сонгоод байх боломж ховор л доо.
Солонгосчууд Монголд ирээд монголчуудаар ажил хийлгээд тэгээд цалин өгөхгүй давардаг хар шээснүүд вэ. Тэгэнгүүтээ арван хэдэн тэрбум сөх татаадаг байж болохгүй. Шүүхэд өг. Даварсан шээс вэ
Er ni l SO nartai alichug salbart yamarchig tim company baisan ch gesen gereegee mash sain hiij...hyanalttai baihgyi bol hetsyy l dee...bolj l ugvul zaldih geh baih da.