Нийгэм мэдээ

64 бөхийн барилдааны дараа явуулсан сугалаа үзэгчдийг бухимдуулжээ

Өчигдөр "Хүч ба аз" нэртэй 64 бөхийн барилдаан болсон. Уг барилдааныг "Монгол сугалаа" ХХК зохион байгуулсан байна.

Барилдаанд Аймгийн арслан Э.Мөнхбаатар түрүүлж, Улсын арслан Э.Батмагнай үзүүрлэсэн юм.

Тэгвэл, энэ барилдааны дараа азтан тодруулах байж. Өөрөөр хэлбэл, барилдаан үзэхээр тасалбар худалдаж авсан хүмүүсийн дундаас азтан тодруулна гэдэг хүлээлт үүсжээ. Тасалбар нь 100-200 мянган төгрөгийн үнэтэй.

Гэвч "Монгол сугалаа" ХХК нь азтанаа тасалбар худалдан авагчдаас биш, өмнө нь цахимаар, 5000 төгрөгөөр сугалааны эрх авсан хүмүүсийн дунд хамтад нь сугалж, тодруулсан аж. Үүнийг үзэгчид нь эсэргүүцэж, үзэгчийн суудлаас эсэргүүцлээ илэрхийлж эхэлжээ. Зохион байгуулагчдын зүгээс энэ уур амьсгалыг намжаахын тулд онлайн сугалаанд азтан таарвал болиулж, үзэгчдийн дотроос тодруулж эхэлсэн байна.

Ингээд тасалбар авсан, онлайнаар сугалааны эрхтэй болсон хүмүүсийн аль альд нь шударга бус байдал үүсгэсэн нь нийтийн шүүмжлэлийг хүлээж байна.

Ташрамд, хуулиар хонжворт сугалаа явуулахыг хориглоогүй. Харин Харилцаа, холбооны зохицуулах хорооноос телевиз, олон нийтийн сүлжээг ажиглаж сугалаа зохион байгуулахыг хориглосон юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зүгээр сууж бгаад л мөнгө олох сонирхолтой !!! Монголчууд маань мөн ч дампуурч бна доо, бас хажуу гийн нөхөр нь мөнгө олоход их дургүй, зөвхөн өөрөө л мөнгө олох ёстой гэнээ !!! Арчаагүй ч хүүрнүүдээ дээ !

Арчаагүй ард түмэн
Арчаагүй ард түмэн

Арчаагүй амьтад. Зурагтаар харахаар ой гутаж байна лээ. Би биш бол хэн ч биш гэсэн ахархан бодолтой. Арчаагүй ард түмэн

Зочин
Зочин

Нэг их азанд итгэсэн ард түмэн! Улсаас нь хүртэл НӨАТ-ын сугалаа зохион байгуулаад байдаг! Больдоггүй ээ!

Зочин
Зочин

2 машин сугалсан 5000 сугалааны биеттэй хүмүүсээ болиулсан биздээ үзэж байгаа хүмүүс дундаа явуулах нь шудрага шдээ

зочин
зочин

Хахаха сугалаа явуулдаг бүх компаниуд залилангууд шүү дээ хахаха...

Иргэн
Иргэн

Монголчууд хөжиж байж энэ улс орон улс шиг улс болно доо хол бнаа!! Залуус туйлын бүдүүлэг харанхуй ааяааяаа юм өгсөнгүй гэж бөхийн дэвжээрүү хөг шиднэ гэдэг өлөн харанхуй байгаагийн нэг илрэл

Зочин
Зочин

Шал Онигоотой юм!

Ганаа
Ганаа

Зөв шүү шударга байх хэрэгтэй 5000 аар 1 сугалаа авсан бол 200000 мянгаар 40 сугалаа авна ялгаа байна уу? Шударга ёс

Зочин
Зочин

Сугалаагаар хүмүүсийг хошгоруулдаг ядарсан арга хоцрогдоогүй юм уу зүгээр л бөх үздэг нь үзэхгүй юу

Гннбат
Гннбат

Би

Гннбат
Гннбат
Reply to  Гннбат

Zailaa g####i min

Hahahaha azgui lalruud
Hahahaha azgui lalruud

L###r

Холбоотой мэдээ

Back to top button