Булганд сураггүй алга болсон 16 настай хүүгийн цогцос гэрээс нь холгүй олдлоо
Булган аймгийн Булган сумын гуравдугаар сургуулийн сурагч алга болж, цогцос нь гэрээс нь холгүй олдсон байна.
Тодруулбал, энэ сарын 12-ны өдөр 11 дүгээр ангийн сурагч хүү гэрээсээ гараад алга болсон тухай мэдээлэл цацагдсан. Улмаар алга болсон хүү зургаан хоногийн дараа гэрээсээ 10 км зайтай газар амиа алдсан байдалтай олджээ.
Энэ тухай Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад тус хэргийг "Хүү нас барсан байдалтай гэрээсээ холгүй олдсон нь үнэн. Булган аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа. Хүү нас барсан байдалтай гэрээсээ холгүй олдсон" гэх мэдээлэл өглөө.
Нас барсан хүүгийн талаар Булган аймгийн гуравдугаар сургуулийн удирдлагаас тодруулахад "Аймгийн төвд гэртээ амьдардаг, гэрээсээ хичээлдээ ирдэг хүүхэд байсан. Хэрэг шалгагдаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гэрээс нь 10 км зайг одоо холгүй гэх үү. Жаахан багцаатай юм бичмээр юм. 10 км бол холгүйд орохгүй, нэлээн зайтайд орно шүү.
бие эрхтэнгүүд нь бүрэн бүтэн бага эсэхийг шалгах
Хүн а лга болох моодонд оржээ бүр!!!
mongol yaaziin be?tend 1 allaga tend ehneree hønøøn tendch 1 hvchirhiilel odor bvr l iim aidastai ugtaj bn
10 км замыг нас биед хүрсэн хөл эрүүл хүн амраад алхвал 2 цаг 30 минут бүүр ядраад алхвал 3 цаг алхдаг газао шү 10 км-г холгүй ойр гэж бичдэг хүн өөрөө 10 км газрыг хэдэн цаг хэдэн минут алхах вэ гэдгээ бодоод ийм зүйл бичиж бай Харамсалтай
Сүүлийн үед энэ төрлийн хэрэг маш их гарах боллоо. Ёр нь өмнө байсан одоо бидэнд мэдэгдэж байгаа нь энэ ч юм уу бүү мэд. Гэхдээ тухайн оршин нутгийн засаг захиргаа, хууль хүчний байгууллагын ажиллагаа туйлын хангалтгүй байна. Саяхан мөн адил Орхон аймагт алга болсон өндөр настныг эрэн хайх ажиллагаанд оролцож байгааг нь харахад хангалтгүй байсан. Мөн л нас барсан байсан гэсэн.