Нийгмийн
ЮНЕСКО-д Хөвсгөл далайг хамгаалах хүсэлт гаргажээ

Олон улсын байгаль хамгаалах байгууллагууд ЮНЕСКО-д хандан, Хөвсгөл далайг хамгаалах санал гаргалаа.Дэлхийн байгалийн өвөрмөц тогтоц гэдэг ангиллаар хамгаалалтад авахыг байгаль хамгаалах байгууллагууд хүсчээ.
Монголын нутгаар аялсан гадаадын аялагчид 2018 онд Хөвсгөл, Өмнөговь, Төв, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн нутгаар дайран өнгөрөхдөө Хөвсгөл далайг хамгаалалтад авах талаар ийнхүү санал нэгтгэсэн гэнэ. Монгол Улсын цэнгэг усны нөөцийн 70 гаруй хувийг хадгалдаг Хөвсгөл далай, түүний ай савыг 1992 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн хуульд нийцүүлэн дэлхийн байгалийн цогцолбор газрын ангилалд оруулжээ.
А.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.