БНХАУ-ын эдийн засаг удааширч, экспортоос хэт хамааралтай талыг нь харууллаа

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт гуравдугаар улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурлаа. Үл хөдлөх хөрөнгийн салбарт үүссэн хямрал болон худалдааны дайн, дотоод эрэлт буурсан нь эдийн засгийн өсөлт саарахад хүргэв. Эдийн засгийн өсөлтийг хөдөлгөгч хүчин зүйлсийг тогтворжуулж, урт хугацаандаа тэдгээр хүчин зүйлийг иргэдийн хэрэглээг дэмжих тал руу чиглүүлэх томоохон сорилт бодлого боловсруулагчдад тулгарлаа.
Энэ онд Бээжин эдийн засгийн дэмжих бодлогоо тодорхой хэмжээнд хязгаарласан. Учир нь БНХАУ-ын экспорт тогтвортой, хөрөнгийн зах зээл хүчтэй байсан юм. Гэхдээ АНУ-БНХАУ-ын худалдааны дайн шинэ эрсдэл үүсгэлээ. Цаашид эдийн засгийн нэмэлт дэмжлэг үзүүлэх боломж байгаа. Гэвч энэ онд бодлого боловсруулагчид нэмэлт дэмжлэг үзүүлэх алхам хийх эсэх дээр шинжээчид санал зөрөлдөж байна.
Даваа гарагт /2025.10.20/ нийтлэгдсэн албан ёсны тоо баримтаар бол БНХАУ-ын ДНБ долоодугаар сараас есдүгээр сарын хугацаанд 4.8 хувиар өсжээ. Энэ нь хоёрдугаар улирлын 5.2 хувийн өсөлтөөс саарсан үзүүлэлт. Гэхдээ “Reuters” агентлаг шинжээчдээс санал асуулга явуулж 4.8 хувийн өсөлт үзүүлнэ гэх дүгнэлтэд хүрсэнтэй ижил байлаа.
БНХАУ энэ онд эдийн засгаа 5 хувь орчим өсгөх зорилго тавьсан. “Eurasia Group”-ийн Хятадын асуудал эрхэлсэн захирал Дан Ван “БНХАУ ямар ч алхам хийсэн 5 хувиас доогуур өсөлт үзүүлэх нь тодорхой гэж зах зээл ойлгож байсан. Эдийн засгаа дэмжих алхам хийсэн ч хамаагүй. Гэхдээ эхний гурван улирлын үзүүлэлтүүдийг харвал зорилтдоо хүрэх төлөвтэй байна. Энэ нь АНУ-аас үзүүлж буй худалдааны дарамт ба экспортын хязгаарлалтыг үл харгалзан БНХАУ эдийн засгаа тогтвортой барьж чадна гэдгийг харууллаа” гэж хэлжээ.
Тэрээр нэмж хэлэхдээ “Бээжин эдийн засгийн зорилгоо биелүүлэх чадвартай, бодлогодоо тууштай байна хэмээх мессеж өгч байна” гэсэн юм.
БНХАУ-ын Үндэсний статистикийн газар мэдээлэхдээ хоёрдугаар улиралтай харьцуулбал ДНБ гуравдугаар улиралд 1.1 хувиар өсжээ. Энэ нь шинжээчдийн таамаглаж байсан 0.8 хувийн өсөлт болон өмнөх улирлын 1 хувийн өсөлтөөс давсан үзүүлэлт.

Худалдаанаас хэт хамааралтай эдийн засаг
АНУ-тай дахин эхлүүлсэн худалдааны дайн БНХАУ-ын эдийн засгийн сул талуудыг харуулав. БНХАУ-ын эдийн засаг үйлдвэрлэл болон экспортоос хэт хамааралтай. Ийм учраас урт хугацаандаа тус улс дотоод хэрэглээнд тулгуурлан эдийн засгаа өсгөх тал руу шилжилт хийх шаардлагатай юм.
Есдүгээр сард экспортын өсөлт сэргэсэн. Гэвч сүүлийн үед нийтлэгдсэн тоо баримт, үзүүлэлтүүд дэлхийн хоёр дахь том эдийн засаг суларч байгааг харууллаа. Тус улсад хэт үйлдвэрлэл болон компани хооронд явагдаад буй үнэ бууруулах өрсөлдөөний улмаас дефляцын асуудал үргэлжилсээр байгаа.
БНХАУ-ын экспортын үзүүлэлт тогтвортой байгаа. Гэхдээ энэ оны эхээр АНУ гаалийн татвараа нэмсэн нөлөөг экспортлогчид мэдэрч эхэлсэн. Хятадын олон компани өөр улсаас шинэ зах зээл хайж, экспортын чиглэлээ өөрчлөхөөр оролдох болсон.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн БНХАУ-ын бараанд ногдуулдаг гаалийн татварыг дахин 100 хувиар нэмэгдүүлнэ гэж анхааруулсан. Гэхдээ хоёр улсын албан тушаалтнууд хурцадмал байдлыг бууруулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.
БНХАУ-ын таван жилийн төлөвлөгөө анхаарлын төвд орлоо
Даваа гарагаас /2025.10.20/ эхлэн пүрэв гараг /2025.10.23/ хүртэл БНХАУ-ын эрх баригчид хаалттай хуралдаан хийнэ. Тэд тус хуралдаанаар таван жилийн хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэх юм. АНУ-тай хийж буй өрсөлдөөн улам ширүүсэж байгаа учир өндөр технологийн үйлдвэрлэлийг уулзалтаар чухалчилж авч үзэх төлөвтэй байна.
Хөрөнгө оруулагчид мөн арванхоёрдугаар сард болох БНХАУ-ын Улс төрийн товчооны хурал болон Эдийн засгийн ажлын төвийн хуралдааныг хүлээж байгаа юм. Тэдгээр хуралдаанаар ирэх жилийн эдийн засгийн бодлогын чиг хандлага тодорно.
“Capital Economics”-ийн шинжээч Жулиан Эванс-Притчард “БНХАУ-ын эдийн засгийн өсөлт экспортоос хамааралтай байдаг нь илүү нэмэгдсэн. Энэ нь дотоод хэрэглэгчдийн эрэлт саарч буйг нь нөхөж байгаа. Гэхдээ ийм хэв маягтай өсөлт нь тогтвортой биш. Хэрэв эрх баригчид иргэдийн хэрэглээг дэмжихийн тулд илүү идэвхтэй арга хэмжээ авахгүй бол дунд хугацаанд эдийн засгийн өсөлт цаашид удаашрах эрсдэлтэй” гэж хэлжээ.

Даваа гарагт нийтэлсэн бусад статистикийг харвал есдүгээр сард аж үйлдвэрийн гарц өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 6.5 хувь өссөн байна. Энэ нь гурван сарын дээд түвшин байсан юм. Шинжээчдийн хувь есдүгээр сард БНХАУ-ын үйлдвэрийн гарц 5 хувиар өснө гэж таамаглаж байсан.
Харин жижиглэнгийн худалдаа есдүгээр сард 3.0 хувиар өсөж, сүүлийн сард байгаагүй сул үр дүн үзүүлсэн юм. БНХАУ-ын Үндэсний статистикийн хороо мэдээлснээр, үл хөдлөх хөрөнгийн салбар орж ирж буй хөрөнгө оруулалт энэ оны эхний гурван улиралд өмнөх оны мөн үеэс 13.9 хувиар унажээ. Энэ нь нэгээс наймдугаар сарын хооронд 12.9 хувиар буурсан үзүүлэлтээс ч дордсон үзүүлэлт юм.
Одоогоор БНХАУ АНУ-ын зах зээлээс хамааралтай байдлаа багасгах ажлаа амжилттай явуулж байна. Өнгөрсөн сард тус улс АНУ руу хийсэн экспорт жилийн өмнөх үетэй харьцуулахад 27 хувиар буурчээ. Харин Европын Холбоо, Зүүн Өмнөд Ази болон Африк руу хийсэн экспорт тус тус харгалзан 14 хувь, 15.6 хувь болон 56.4 хувиар өсжээ.
Трамп сүрдүүлснээрээ 100 хувийн тариф оноовол хоёр улсын хооронд худалдаа зогссонтой адил зүйл болно. Гэхдээ Бээжин тарифын дарамтыг илүү урт хугацаанд тэсвэрлэж чадна гэж бодож байж магадгүй юм.
“Water Wisdom Asset Management” компанийн хөрөнгө оруулалтын сангийн менежер Юань Ювэй “Харьцуулбал, худалдааны дайнд БНХАУ АНУ-аас илүү давуу байр суурьтай байна. Хамгийн муугаар бодоход жирийн иргэд бүсээ чангалах, зарим ажилчин цомхотголд орох байдал үүснэ.АНУ-д ажилчдын цалинг 10–20 хувиар танавал хүмүүс гудамжинд гарч эсэргүүцэл илэрхийлдэг. Хятад нь АНУ-аас илүү удаан тэвчиж чадах улс” гэж хэлжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хятадын эдийн засаг ингэж саарах нь гайхах зүйл бишээ, үл хөдлөхийн хямр�##� нь дэндүү гүн байна, хүмүүс байр авах сонирхолгүй болсон байна
Хятадын эдийн засаг ингэж саарах нь гайхах зүйл бишээ, үл хөдлөхийн хямр�##� нь дэндүү гүн байна, хүмүүс байр авах сонирхолгүй болсон байна
Хятадын эдийн засаг ингэж саарах нь гайхах зүйл бишээ, үл хөдлөхийн хямр�##� нь дэндүү гүн байна, хүмүүс байр авах сонирхолгүй болсон байна
Хятадын эдийн засаг ингэж саарах нь гайхах зүйл бишээ, үл хөдлөхийн хямр�##� нь дэндүү гүн байна, хүмүүс байр авах сонирхолгүй болсон байна
Хятад улс хямр�##�ыг давах чадвартай, тэд урт хугацаанд төлөвлөж чаддаг улс, гэхдээ иргэдийн хэрэглээг дэмжих нь чух�##� гэж бодож байна
Үл хөдлөхийн үнэ унасан ч гэсэн з�##�уусын орлого өсөхгүй бол ямар ч өсөлт дэмий шүү дээ
Трампын 100 хувийн тариф бол бараг худ�##�дааг зогсооно гэсэн үг, гэхдээ Хятадууд тэрийг даах чадвартай байж магадгүй
Хятад дэндүү экспортод түшиглэдэг, одоо бол дотоод зах зээлээ сэргээхгүй бол удаан хугацаанд асууд�##� үүснэ
Эдийн засгийн өсөлт нь буурсан ч гэсэн аж үйлдвэрийн гарц нь өсөж байна гэхээр бүрэн суларсан гэж хэлэхэд эрт байна
Манай улсын эдийн засаг хүртэл Хятадын энэ ун�##�таас нөлөөлдөг болохоор жаахан айдастай байна
Эдийн засаг тогтвортой байна гэж байгаа ч иргэдийн хэрэглээ сул байгаа нь цаашдаа асууд�##� үүсгэнэ гэж бодож байна
Тэдний энэ таван жилийн төлөвлөгөө нь технологийн с�##�барт илүү чиглэж байгаа нь зөв �##�хам гэж бодож байна
Үнэндээ дефляци бол том аюул, үнэ унаад байгаа нь компаниудын ашиг багасах ш�##�тгаан болдог