Тэрэлж голын орчимд минж нутагшуулжээ

Нийслэлийн Байгаль орчны газраас Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран Туул голын цутгал болох Тэрэлж голд 2 хос 4 минжийг нутагшуулжээ. Минжнүүдийн гурав нь 3 настай, нэг нь 5 настай бөгөөд ОХУ, ХБНГУ-аас авчирсан минжний үр төл юм.
Экологийн тэнцвэрийг хадгалахад чухал үүрэгтэй минжийг 2012 оноос эхлэн Туул голын урсцыг байгалийн аргаар сэргээх, тогтмолжуулах зорилгоор үржүүлэн нутагшуулах төслийг нийслэл хот хэрэгжүүлжээ.

Амьтны тухай хуульд зааснаар минж нь нэн ховор амьтны төрөлд орох бөгөөд манай улс 1930 оноос эхлэн агнахыг хуулиар хориглосон. Минж нь Монгол Улс төдийгүй олон улсын хэмжээнд ч ховордсон бөгөөд бүс нутгийн хэмжээнд устах аюулд өртөөд буй амьтан аж. Хойд Америкт тархсан Канад минж /Castor Canadensis/, Евроазийн минж /Castor fiber/ гэсэн хоёр зүйлийн минж нь Евроазийн минж дотроо хэдэн салбар зүйлтэй. Манай оронд шар минж хэмээх төрөл зүйл нь элбэг байна.
С.ХОНГОРЗУЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.