Нийгэм мэдээ

Н.Уянга: Шатахуун авахаар хүлээж буй хүмүүст хайр мэдрүүлэхийг хүссэн

Ойрын өдрүүдэд нийслэл хотод автомашины шатахуун тасалдаж, иргэд шатахуун түгээгүүрийн газарт урт дараалал үүсгэж буй. Горгаз ХХК шатахуунд дугаарлаж буй иргэдэд халуун кофе цай өгч байгаа нь цахим сүлжээнд тархсан. Үүнтэй холбоотойгоор бид Горгаз ХХК-ний албаныхантай уулзаж, богино хугацаанд ярилцлаа. 

-Та өөрийгөө бидэнд танилцуулна уу?

-Намайг Н.Уянга гэдэг. МУИС-ийн маркетинг менежер мэргэжлээр төгсөж гурван сарын өмнө Горгаз ХХК-д ажилд орсон. 

-Шатахуунд оочерлож буй иргэдэд халуун кофе өгч байгаа зураг болон видео цахим сүлжээнд нэлээн тархсан. Хэрхэн, яаж санаачилсан бэ?

-Шатахуун авахын тулд хүүхдүүдтэйгээ дугаарлаж, “түлш дууслаа, паар асаах боломжгүй байдалд хүрлээ” гэх хүмүүс нэлээдгүй байсан. Зарим нь уур уцаартай ч байсан. Хүйтэнд даарч байгаа хүмүүст хэрхэн, яаж туслах билээ гэсэн бодлоос л эхлэлтэй. Олон хүмүүс цаг заваа зарцуулж түлш авахын тулд дугаарлаад, стрессдэж байхад бид халуун кофе өгөх хэрэгтэй болов уу гэж бодсон. 

-Энэ саналыг анх гаргахад, ажлынхан нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Бүгд л найрсгаар хүлээж авч, дэмжсэн. Тиймдээ ч бид үүн дээр илүү төвлөрч ажиллаж байна. Ер нь анх удаа бие дааж, ийм зүйл хийж байгаа болохоор нэлээн сандралтай л байсан. Гэхдээ хамт олон маань дэмжиж, итгэл хүлээлгэсэн болохоор их л урамтай байна. 

-Сая дурдсанчлан иргэд шатахуун авахын тулд нэлээн уцаарлаж, ууртай байсан гэсэн. Кофе болон амттан өгсний дараа тэдний хандлага хэрхэн өөрчлөгдсөн бэ? 

-Нүдэн дээр л бүгд өөрчлөгдсөн. Инээгээд “баярлалаа” гээд л их найрсгаар хүлээж авсан. Бид нэг нэгнээ жаахан халамжлахад л асар том асуудал багасчихаж байгаа юм. Үүнийг нүдээрэж харж, биеэрээ мэдрэх ихэд гоё санагдсан. 

-Одоогоор хэчнээн хүнийг кофе болон амттангаар дайлсан бэ?

-Барагцаалбал, 1500 хүн юм болов уу. Хэдийгээр энэ санаачилгийг гаргаад нэг, хоёр хонож байгаа ч гэсэн бид эрвийх, дэрвийхээрээ хичээж л байна. 

-Түгээгч нартаа туслаж байгаа харагдсан

-Туслалгүй яах вэ. Бид чинь ээлж ээлжээрээ кофегоо найруулаад л хүмүүстээ өгч байна. 

-Олон нийтийн сүлжээнд зарим хүмүүс сайнаар магтаж, зарим хүмүүс шүүмжилж байгаа байх?

-Олон дунд зөндөө л хүмүүс байна. Зарим нь энэ үйл явдлыг далимдуулаад маркетинг хийж байна гэсэн. Үнэндээ маркетинг биш л дээ. Зүгээр л хүнийг хүх чигээр нь хайрлаж, энэрч, жаахан ч гэсэн дулаацуулъя л гэж бодсон. Хүйтэн машинд хүүхдүүдтэйгээ хамт даарч байгаа нэгнийг хайрлах хэрэгтэй шүү дээ. 

-Үйлчлүүлэгчиддээ хандаж хэлэх үг танд байна уу?

-Манай ачаалал ихсэж, цагдаагийн алба хаагч нар зохицуулалт хийж туслаж байгаа. Хүмүүс оочер дайрах, хоёр гурван эгнээ үүсгэх асуудал гаргаж байгаа. Битгий тийм асуудал үүсгээрэй гэж л хүсэх байна. Бусдыгаа хүндлээд дарааллаараа дугаарлаж үйлчлүүлэхийг хүсэж байна. 

-Ярилцсанд баярлалаа

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эерэг сайхан л байна. Х�##�уун кофе амттан хэн авчирч өгөх билээ. Сайхан байна. З�##�уучууддаа маш их баярл�##�аа. Үнэхээр монгол сэтгэлгээ байна шүү хө

Зочин
Зочин

МУИС ТӨГСЧӨӨД ХОШУУ БАРИГЧ ХИЙЧИХЭЖ БАЙГАА ЮМ УУ?ХАЙРАН БОЛОВСРОЛ ХОШУУ БАРИГЧИЙГ ХЭН Ч ХИЙНЭ.ЭРГҮҮ ХҮҮХЭН ЮМ ДАА ШАЛДЛААД МИНИЙ ӨВӨРТ ОРООД ИР ХИЙМОРИЙН ЦАГААН САН ТАВЬЧА

Холбоотой мэдээ

Back to top button