Нийгэм мэдээ

2 сартай нярайд тариа буруу хийснээс эндэж, сувилагч ар гэрт нь ₮200.8 саяыг төлөхөөр болжээ

Тариа буруу хийснээс хоёр сартай нярай нас баржээ. Энэ хэрэгт тариа хийсэн сувилагчийг буруутай хэмээн үзэж, ар гэрт нь учирсан сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, Шүүгдэгч Н нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр …Дүүргийн нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт сувилагчаар ажиллаж байхдаа тус тасагт эмчлүүлж байсан 02 сар 24 хоногтой О-д эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч О эмийн бодисын шалтгаант харшлын шок, анафилаксын хариу урвалын улмаас нас баржээ.

Энэ хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н-ын сувилах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн. Харин Н-ын ажиллаж байсан *** Дүүргийн нэгдсэн эмнэлгийн төсвөөс 200.8 сая төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн ар гэрийн сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт төлөх нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.

Энэхүү шийдвэрийг *** Дүүргийн Нэгдсэн эмнэлэг эс зөвшөөрч, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Уг гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2025 оны 07 сарын 26-ны өдөр хянан хэлэлцүүлээд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим заалтад өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн юм.

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар уг маргааныг хянан хэлэлцүүлээд, гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг ажил олгогч хариуцахаар тусгайлан заасан зохицуулалт байхгүй байна гэж үзээд, гэм буруутай этгээд болох сувилагч Н-ээс гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
35 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЭНЭ СУВИЛАГЧ ҮХСЭН АЦААРАА ТЭР МӨНГИЙГ ТӨЛӨХ ЮМ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Эмнэлэгийн төсвөөс гэж бичсэн байна.Гүйцэд унш

Ззочинзэт очин зочинЦэБа
Ззочинзэт очин зочинЦэБа
Reply to  Зочин

Гүйцэд уншвал сувилагч Н ээс гэсэн байна

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ажил нь төлөхгүй гэсэн бна лээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Өөрөө гүйцэт уншаач тийм заалт байхгүй тул сувилагч Н-ээр гаргуулахаар болсон байнашдээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Сувилагчаас гаргуулах болж

Зочин
Зочин
Reply to  Зочин

Сувилагчаас гаргуулах болж

Зочин
Зочин
Reply to  Зочин

Дуустал нь уншина уу хө.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ooroo guited unsh. Suvilagch N-s garguulna gsn bgzde

Zochin
Zochin
Reply to  Зочин

Эмнэлгээс гаргана гэсэн бга биздээ

Зочин
Зочин
Reply to  Zochin

Үгүй. Тийм заалт бхгүй тул сувилагчаас гарнана гээд бгаан бишүү

Зочин
Зочин
Reply to  Zochin

Эмнэлэг нь давж заалдаад шүүхийн шийдвэр эмнэлэгийн талд гарч сувилагчаас гаргуулахаар боллоо гэсэн байна.

Зочин
Зочин
Reply to  Zochin

Гүйцэд унш өөрөө

Зочин
Зочин

Хуулиараа сэтгэл санааны хохирлыг мөнгөөр үнэлэх болсоон. Гэхдээ сувилагч энэ мөнгийг яаж төлөх вэ дээ. Одоо сувилагч байгууллагаа шүүхэд өгөх нь зөв байх. Ядаж хувааж төлье гэж

Zochin
Zochin

Юу хуцаад баа лалрын шүүх бэ сувилагч ямар мөнгөөрөө төлөхийн сэтгэл санааны хохирол гэж юу хуцаад бн сэтгэл санааны хохирлыг мөнгөөр тооцож болдог юм уу лалруудаа

Хүүк
Хүүк
Reply to  Zochin

Тэгээд яахийн. Оюу толгойг өгөх юм уу.

Зочин
Зочин
Reply to  Хүүк

Хаха гоё хариулсан.

Emma
Emma
Reply to  Хүүк

хэнд гэж

жэнэнн
жэнэнн

гүй одоо алдаа гаргасан удирдлагаар хангасан байгууллага яагаад нэг төгрөг ч төлдөггүйн бэ. арай арай. нэг муу ганц сувилагч ямар ацаараа төлөхөв дээ. тэгээд л хохирогч тал хоосон хоцрох уу. монголд энэ эмнэлэг эмнэлгийн ажилтны алдаан дээр хуулийн заалт нтрээ жоохон хармаар байна. 1 хүн 200 сая төлөх , нэг байгууллага төлөх 2 чинь маш том ялгаатай. жич би хохирогч талыг ерөөсөө ч үгүйсгэх гэсэнгүй үнэхээр харамсмаар

Зочин
Зочин
Reply to  жэнэнн

Гүйцэд уншаачээ.Эмнэлэгийн төсөвөөс гэж бичсэн байна

Зочин
Зочин
Reply to  Зочин

Эмнэлэг нь өөрөөсөө холдуулж сувилагч төлөхөөр болсон байна. Өөрөө яасан их гүрийгээд байна аа.

Хүүк
Хүүк
Reply to  жэнэнн

Байгууллага тэр хүнийг ажилд авсан. Байгууллага ажилд нь хяналт тавих ёстой. Байгууллага төлнө.

Иргэн
Иргэн

2 сартай хүүхдэд юу харшдаг тухай бүрэн шинжилгээ хийгдсэн бдаг гэж ойлгох уу. Ар гэрийн хүмүүс нь харшдаг зүйлсийг нь хэлсэн ч сувилагч нь тоохгүй тариа хийсэн үү. Цаашид хэрэгтэй учир мэдээлэл авмаар бна.

зочин
зочин

Угаасаа буруутай сувилагч төлөх ёстой.

Зочин
Зочин

Хятадаас баталгаагүй хор авчирдагаа болиорой. Төрийн түшээдээ,та нарын балгийг ажлаа хийж байсан,эмч сувилагч үүрэх ёсгүй.

Хувьзаяа
Хувьзаяа
Reply to  Зочин

Уучлаарай хятад мятад оролцоогүй байнаа хө

Зоч
Зоч

Намчин авилгач хулгааач хагартлааа баяжсан долоогч пялдгуудаасааа гаргууд богдуулын амуудаа хар

Зочин
Зочин

Буруу тариа хийж амь эндсэн жаахан нярайн амь мөнгөөр ч үнэлэшгүй!! Үрээ буруу тариа хийлгүүлээд алдсан эх хүний сэтгэл санааны хохирол маш их шүү дээ .Энэ насандаа төлж барамгүй .200 сая төгрөг чинь юу ч биш !!! Яасан хариуцлагагүй сувилагч ажилтнууд вэ !!!

Хувьзаяа
Хувьзаяа

Арай ч дээ та нар монголоос хэдэн хүн үхэж байнаа 2настай хүүхэд алаг болоод өлбөрч үхсэн арай арай нар ичээчээ ич ич ич ич би бараг өмнөөс ичээд байхаад юу бодож байна??? Тариа гэдэг чинь тийм их амар зүйл биш тариа гэдэг чинь тийм хэцүү зүйл ичэж үхээчээ арай арай хүүхэд алахаасаа ичэхгүй байна сэтгэлээсээ хийж чадахгүй тэгэснээ ярихдаа сайн арай арай би өмнөөс нь бараг ичэж байна эмч ямар мөнгө тэй ч биш ийм их мөнгө өгөж чадахгүй шд арай ч дээ 2 сартай хүүхэд арай ч дээ жоохон өссөн бол учиртай л юм хар багаас нь алах хэцүү жоохон хүүхэд шдээ цагдаа ирэж эмчтэй уулзвал арай ч дээ ийм жоохон хүүхэд алаад сүүлдээ бид нар т буруу тариа хийгээд өөрсдөө амьд үлдэж бид нар үхэх юм байна л даа арай арай хүүхэд чинь ээж аав нь сайн хүмүүжилвил сайн хүн мундаг баатарлаг тэвчээртэй эрч хүчтэй ирээдүйгээс мундаг хүн болно ичээчээ ич ич ич ич ич ич ич арай арай хайран хүүхэд

Зочин
Зочин

Эмнэлэг нь зөвшөөрөхгүү сувилагч төлёхөөр болжээ юугаа өгөх вэ дээ хөөрхий ял эдлэх байхдаа

Зочин
Зочин

Чадахгүй бол биеээрээ эдлэж буюу шоронд сууж болох байх.

Зочин
Зочин

Emcg yamarch chadvargui bolson zuger ih zan setgelgui imerhu chadvargui baij tsalinga golno golni chadvar setgel ork sana hol yavhguin jishe

Зочин
Зочин

Сувилагч ч төлж чадахгүй эмнэлгийн төсөвт ч тийм мөнгө байхгүй дээ чин сэтгэлээсээ уучлалт гуйе төлбөрийн амжжээ багасгаж болохгүй ву

Зочин
Зочин

Зоёиэ

Emma
Emma

Албатай юм шиг хүүхэд энээ тэрээ гаргаж гэнэ. Чадалтай хувийн эмнэлэг руугаа яв л даа

Холбоотой мэдээ

Back to top button