Нийгэм мэдээ
“Шаг”-ийн бензин: “Литр нь 6-11 мянган төгрөг, хүргэлт үнэгүй”

Шатахууны хомсдол үүсэж, нөхцөл байдал хэвийн болоогүй хэвээр байна. Нийслэлээс гадна аймаг, сумдад ч шатахуун тасарч сум, аймаг, хот хооронд зорчиж буй иргэд бодит эрсдэлтэй нүүр тулж буйгаа илэрхийлсээр байгаа юм.
Тэгвэл шатахуун хомс энэ нөхцөл байдалтай зэрэгцэж, иргэд хувиараа зарж эхэлжээ. Тодруулбал, “Бензин авна, зарна” гэх фэйсбүүк группуудэд “АИ 92 хүргэж өгнө, нэг литр нь 6-7 мянган төгрөг” гэсэн зарууд хөвөрч байна. Зарим тохиолдолд иргэд литрийг нь 11,000 төгрөгөөр худалдан авчээ.
Харин АИ 92 бензиний зах зээлийн үнэ нэг литр нь 2590-2920 төгрөг байгаа юм.
Д.УЛСАА

















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
худлаа битгий хосрүүлэд байна эрх баригчдийн хийсэн ажил тэгээд яахын