Нийгэм мэдээ

Дугаарын хязгаарлалт тогтоох эсэх санал асуулга өнөөдөр дуусна

2025-2026 оны шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан есдүгээр сард ТЭГШ, СОНДГОЙ дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцуулсан билээ.

Тэгвэл дахин дугаарын хязгаарлалтаар зорчуулах санал асуулга явуулж буй.

Сурагчдын бие даалтын долоо хоногийн амралтын хугацаа өнөөдөр дуусаж байгаатай холбогдуулан иргэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах саналыг гаргаад байгаа аж.

Тиймээс иргэдийн хүсэлтийн дагуу автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар сайтаар санал авч эхэллээ. Санал асуулга 10 дугаар сарын 26-ны 00:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Одоогоор 7360 иргэн санал өгч, тэдний 4974 нь дэмжихгүй гэжээ. Харин 2386 хүн дэмжиж санал өгсөн байна.

ЭНД дарж санал асуулгад оролцоно уу.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button