Гар дээр 33 минутад 1000 суниаж дээд амжилт тогтоожээ
Гар дээр суниалтын Улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг Биеийн тамир, спортын Улсын хороо, Монголын гар дээр суниалтын холбооноос санаачлан зохион байгуулсан байна. Гар дээр суниалтын УАШТ-нд 21 аймаг 9 дүүргийн төлөөлөл болсон 300 гаруй тамирчид хоёр өдрийн турш өрсөлдөж шилдгүүдээ тодруулжээ.
Тэгвэл 23-26 насны эрэгтэйчүүдийн ангилалд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат спортын мастер Б.Пэрэнлэйдорж 33 минутад 1000 удаа гар дээр суниалт хийж дээд амжилт тогтоолоо. Тэрбээр өмнө нь энэ амжилтаа үзүүлж байсан бөгөөд анхдугаар УАШТ-нд давтаж албан ёсоор монголын гар дээр суниалтын дээд амжилтыг тогтоосон юм.
Бүх нийтийн бие тамирыг хөгжүүлэх зорилгоор 2019 онд Монголын гар дээр суниалтын холбоог байгуулсан байна. Гар дээр суниалтын спорт нь бүх нийтийн биеийн тамирын төрөл бөгөөд гэр бүлээрээ хичээллэх боломжтой байдгаараа онцлог аж.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.