"2026 оны IV сард Олон Улсын иргэний нисэхийн байгууллагын аудитын шалгалт ирнэ"

Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаанаар өнөөдөр /2025.10.27/ ЗТЯ-ны харьяа байгууллагын дарга нар үүрэг даалгаврын биелэлт хэрэгжилт, үйл ажиллагаа хэрхэн явагдаж буй талаар дэлгэрэнгүй танилцуулжээ.
Энэ үеэр Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Э.Төрбаяр дараах мэдээллийг өгсөн байна.
Тэрбээр, "Иргэний нисэхийн салбарын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. ОХУ-ын Тээврийн дэд сайдтай уулзах товыг ирэх 11 сард зохион байгуулагдах ОХУ-ын “Тээврийн долоо хоног” Олон Улсын форумын үеэр төлөвлөсөн байна. Энэхүү уулзалтаар Москва-Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн нислэгийг дахин сэргээж, ажил хэрэг болгох талаар хоёр талаас санал солилцож, тодорхой шийдвэрийг гаргана. Уг уулзалтад агаарын тээвэрлэгч компаниудын удирдлагуудаас бас оролцож, санал солилцоно.
-Олон Улсын иргэний нисэхийн байгууллагын аудитын шалгалт 2026 оны дөрөвдүгээр сард Монгол Улсад ирэх гэж байгаатай холбогдуулан урьдчилсан аудит сарын өмнө хийгдэж, өнгөрсөн 7 хоногт тайлангаа ирүүлсэн байна. Тайлангийн дүгнэлтээр төлөвлөгөөт ажил графикийн дагуу явагдаж байна.
- Бүтэц орон тоог шинэчлэн батлах ажлын хүрээнд ИНЕГ нийт 96 албан хаагчийн бүтэц, орон тоотой ажиллахаар төлөвлөгдсөн байна. Зарим ажлын чиглэлд нэмэлтээр гэрээт зөвлөх, гэрээт ажилчид авах хэрэгцээ шаардлага үүсэж байгаа. Энэ тухай албан бичгийг ЗТЯ руу хүргүүлсэн.
-Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудал, УИХ-ын гишүүдэд танилцуулах мэдээлэл, бэлтгэл ажил бүрэн хангагдсан байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.