Татвараас зайлсхийсэн хэргийг илрүүлэн шүүхэд шилжүүллээ
Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 9 сарын байдлаар 92.264 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өнгөрсөн 7 хоногт 571 хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүллээ.
Бүртгэгдсэн хэргийг ангиллаар нь авч үзвэл
- Хүний амь насыг хохироосон 15,
- Бусдын биед халдаж, хохирол учруулсан 181,
- Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13,
- Өмчлөх эрхийн эсрэг 237,
- Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 10,
- Хүрээлэн байгаа орчны эсрэг 6,
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 98,
- бусад төрөлд хамаарах 11 хэрэг байна.
Шүүхэд шилжүүлсэн хэргээс тодруулбал “Э” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал "Б" нь 2021 оны аравдугаар сараас 2022 оны тавдугаар сарын хооронд нийт 51 ширхэг төлбөрийн баримтаар 606 сая төгрөгийн бараа, үйлчилгээг худалдан авсан мэтээр бүртгэж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хий бичилт хийлгэсэн болох нь мөрдөн шалгах ажиллагчааны явцад тогтоогджээ. Ингэснээр тус иргэн татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээний хэмжээг зориуд худал мэдүүлж, 60 сая 640 мянга 558 төгрөгийн татварыг төлөхөөс зайлсхийсэн байна.
Энэхүү үйлдэлд иргэн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан хэрэгт нотолвол зохих нөхцөл байддыг тогтоон, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлээ. Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 9 сарын байдлаар “Татвар төлөхөөс зайлсийх” 144 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулаад байна.
Өнгөрсөн долоо хоногт Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 122.632 гомдол мэдээлэл бүртгэгдэж, 123.380 иргэний үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж нийт зөрчлийг шийдвэрлэсэн байна.
Бүртгэгдсэн зөрчлийн хэргийг ангиллаар нь авч үзвэл:
Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2.515, Танхайрах 252 Хүний биед халдах 323, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 277, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 117.581 бусад 2.432 зөрчил байна.
Дээрх 123,380 зөрчлийг шийдвэрлэлтийн төрлөөр нь авч үзвэл
- Шүүхээс баривчлах шийтгэл оногдуулсан 325,
- Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, давтан зөрчил гаргасан үндэслэлээр баривчилж, эрх хассан 336,
- Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 960 иргэнийг торгож, Эрх хасах шийтгэл оногдуулсан бол 121.758 иргэн, хуулийн этгээдийг торгох шийтгэл оногдуулжээ.
Мөн Хүүхдийн эрхийг зөрчсөн 84 иргэнд 24.500.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 230 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, 47 иргэнийг 4.825.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.