Нийгэм мэдээ

Үйл явдал: Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах XIX тэмцээн үргэлжилж байна

Өнөөдөр болох үйл явдал

  • 09:00 цагт: “Цусаа бэлэглэж, амьдрал хайрлая” цусны донорын аян ШУТИС-ийн 1 дүгээр байранд болно.
  • 09:00 цагт: Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах XIX тэмцээн үргэлжилж байна.
  • 14:00 цагт: МУБИС-ийн Математик байгалийн ухааны сургуулийн Дидактикийн тэнхимийн эрхлэгч Ц.Лувсандоржийн “Үнэний эрэлд” лекц МУБИС-ийн А байранд болно.
  • 19:00 цагт: Цаг үеийн асуудлууд: УИХ, Засгийн газар, Цэц, Монгол Улсын Үндсэн хуулийн талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин парламентын сэтгүүлчдэд зориулан "Галлериа Улаанбаатар" төвийн Өргөө танхимд уулзалт зохион байгуулна.
  • УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно.
  • Ардын зураач, Төрийн шагналт, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Ү.Ядамсүрэнгийн мэндэлсний 120 жилийн ойн хүндэтгэлийн “Амар аясгалан” үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд толилуулж байна.
  • “Шинэ үзмэрийн дээжис” түр үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл “Чингис хаан” үндэсний музейд гарч байна.
  • Улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаа-хяналт” аян 11 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
  • "Соёлын орон зай-Бидний орчин" аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.
  • 2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.
  • Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5 хүртэл цахимаар хүлээн авна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button