Нийгэм мэдээ

Сүхбаатар аймагт гарсан ой хээрийн түймрээр 800 га талбай сүйджээ

Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум Жаргалант багийн “Гурван хадтай” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 130 км, сумын төвөөс баруун хойд зүгт 90 км/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 10.27-ны өдрийн 15:15 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид очиж орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 18:05 цагт цурамд оруулан, 19:35 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 800 га талбай өртөж шатсан талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button