Нийгэм мэдээ
Нийтийн байранд гарсан түймрийг унтрааж, 81 хүний амийг аварчээ
ОБЕГ-ын алба хаагчид нийтийн байранд түймэр гарсныг унтрааж, 81 хүний амийг аварсан байна.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 10.28-ны өдрийн 17:42 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход нийтийн байранд иргэн Г-ийн өрөөнд эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 81 иргэнийг гаргасан тухай ОБЕГ-аас мэдээллээ.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.