Нийгэм мэдээ

АНУ-д автомашин осолдож, туршилтын сармагчнууд оргожээ

АНУ-ын Миссисипи мужийн хурдны зам дээр туршилтын сармагчнуудыг тээвэрлэж явсан ачааны автомашин осолджээ. Тус машинаас алдагдсан сармагчны тоог гурав болсныг мэдээлжээ.

Эдгээр сармагчнуудыг Луизиана мужийн Нью Орлеанс хотын Тулейн Их сургуулийн био анагаах ухааны үндэсний төвд шинжлэх ухааны туршилтын зорилгоор хадгалж байжээ. Тус сармагчнуудыг халдварт өвчин тээж явааг цагдаагийн байгууллагаас анхааруулсан бол Тулейн Их сургуулийн захиргаа ямар ч өвчин тээгээгүйг нь баталжээ.

Ачааны автомашинд анх хэдэн сармагчин байсан, хаашаа тээвэрлэж байсан, осол юунаас болсон талаар мэдээлэл тодорхойгүй байна. Интернэтэд тарсан дүрс бичлэгүүдэд хурдны зам дээр “Амьд амьтан” гэсэн шошготой хайрцгууд хөглөрч, замын хажуугийн өндөр ургасан өвсөн дунд сармагчин явж байгааг харуулсан байна. Тээвэрлэж явсан амьтад нь анагаах ухааны туршилтад түгээмэл ашиглагддаг Резус төрөл зүйлийн сармагчин юм байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button