Нийгэм мэдээ

“Ногоон автобусны” А.Ганхуягт оноосон ялыг шүүхээс хөнгөрүүллээ

“Ногоон автобусны” гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал 10 дугаар сарын 23-нд эхэлж, 28-нд дууслаа. Өнгөрсөн 2 хоногт шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахаар зөвлөлдөж, өнөөдөр /2025.10.30/ нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 10:30 цагаас шийдвэрээ танилцууллаа.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ хэрэгт холбогдсон Монгол Улсын 9 иргэн, БНСУ-ын 2 иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, бусад 15 хүнийг ялласан. А.Ганхуягт нийтийн албанд ажиллах эрхийг нь 3 жил хасаж, 6 жил хорих ял оноосон бол С.Жавхлантбаатарыг нийтийн албанд ажиллах эрхийг нь 4 жил хасан, 3 жил хорих ялаар шийтгэсэн. Бусад 13 хүнд нь нийтийн албанд ажиллах, зорчих эрх хасах ял оноосон юм. Үүнийг шүүгдэгч нар эсэргүүцэн, давж заалдсан. Тэдний гомдол, эсэргүүцлийг давж заалдах шатны шүүх хүлээн авч, хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулжээ.  

Д.Мөнх-Эрдэнэ, Г.Мишээлт, Г.Энхтайван, Ж.Эрдэнэбат нарыг цагаатгасан анхан шатны шүүхийг хэвээр үлдээв. Түмэнжаргал, Баярсүх, Чойжилсүрэн нарын үйлдлийг хөнгөрүүлэн үзэв. Тендер шалгаруулах ажлын хэсгийн гишүүдэд оноосон ялын зүйлчлэлийг өөрчилж, хөнгөрүүллээ. Б.Мөнхболд, О.Лувсандагва, Б.Цогтбадрах, А.Чойжилсүрэн, О.Хонгорзул, Б.Дөлгөөн, Ц.Хадбаатар, Э.Баярмаа, Ж.Сүхбаатар нар А65 дугаартай ажлын хэсгийн гишүүнээр ажиллахдаа ажлаа зохих ёсоор хийгээгүй, дээд албан тушаалтанд тал засах, бусдад хэт найдах зэргээр алдаа гаргаж, гарын үсэг зурсан байна гэж үзэв. Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татсан хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэл давж заалдах шатны шүүх тогтоогоогүй байна.

Анхан шатны шийтгэх тогтоолоор А.Ганхуягт оноосон залилах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Ингэснээр түүнд оноосон ялаас залилах гэмт хэргийн ял хасагдаж байна. Бусад хүмүүсийн ялыг ч хөнгөрүүлжээ.

Нийтийн тээврийн парк шинэчлэх зорилгоор 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК худалдан авах гэрээ байгуулж, их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус, нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан. Гэвч тус компани хуучин автобус нийлүүлсэн нь илэрч, Авлигатай тэмцэх газар уг хэргийг шалгасан юм. “Тэнүүн-Огоо” ХХК-тай байгуулсан эл худалдан авах гэрээний улмаас нийт 134 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
32 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ногоон автобусны хулгайч нарыг бараг л шагнах шахжээ дээ, манай хуулийн байгууллагууд ингэж л дампуурсан байгаа юм даа !!!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Наадуул чинь мөнгөтэй хүмүүст ингэж хандах бх удахгүй суллагдсан тууж явах бии дэ

Зочин
Зочин

Бараг л хамгийн том залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгож байх юм, Монголын шүүх ийм л дампуу, авилгач болсон гэдгийг улам батлаад л байна даа.

Зоч
Зоч

Ичмээр бузруууд иргэдиинхэээ хөл дүүжлэх унаааг хүртэл хуучнааар солих хүртлэээ шуналдаа автсан нүгэлт бузрууд

Зочин
Зочин

бүгдээрэй ямар ч шийтгэлгүй болцн уу?????амар амар, хулгайгаа хийгээд байж дээ

Зочин
Зочин

Энэ шүүгч нарыг непалдах юмсан

Зочин
Зочин

юун залилан биш гэж оны луйвар гэж хэлж болохоор манийг биш төрийг ,улсыг залилсан хулгайч биз дээ. хуучинг шинэ болгодог шидтэн. ийм юмнуудыг юунд нь өөгшүүлнэ бэ

Зочин
Зочин

Хулгай луйвар хийж олсон мөнгөөрөө худалдаад л авна гэнэ үү

Миига
Миига

За за хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаад гуулин хөгжимтэй шоронгоос нь гаргамаар юм

Зочин
Зочин

nerteigeer ni hodolmoriin baatart todorhoilchooch

Зочин
Зочин

Гөлчийнүүд ХАХУУЛЬ аваад яг ингэж шийднэ. Та нар галзуурч л бай .Удахгүй байранд чинь тавих цаг ирж байна. Үсээ зулгааж бодлогошрон суухийг чинь Монголын ардууд харах байхаа

Зочин
Зочин

Mongold shudraga yum gj algaa.

Зочин
Зочин

Хогийн шүүх.

Зоч
Зоч

Иимл шүүүх хуультай болгож чадсан ядарсан нэг ул чацгуудад бол хамгииин өндөр ял шиитгэл намчин өлөнгүүдииин бузрууд баяжаал үлддэг болхооор бүгдл цүнх баригч суга үс долооогч пялдгууд болдог юмуудааа чаваас нэг л амьдардаг ховооо гэж мэддэггүй шуналын нүгэлт хүүрүүд

Зочин
Зочин

Хууль хүчний байгууллагууд гэж дампуурч мөнгөтэй улсын өмнө ямар ч хэрэг үнэн зөв шийдвэр гаргах худал байх гэдэг энэ байх даа. Ногоон автобусны гээд л хил дамнасан хэрэг зарга гэсэн нь одоо бараг л андуурч хэлмэгдүүлж гэх нь холгүй юм болсон юм биш үү?.???????

Зочинүнэн
Зочинүнэн

Чи зүгээр дуугүй ялаа авч бай ах нар нь дра нь аргалчихна одоо гал хүчтэй бга блхоор хэцүү аяндаа намдана тэр үёд асуудалгүй гдг төрд үүрлэсэн том хулгайч нар нь үүрэгддэг гэж ярьдаг үнэн юм бишүү???харвээ чи намайг чирвэл арыг чинь даах хүнгүй ялаа үүрээд л явна байх шүү..би яаж ийж бгд мултрана гэж айлгах сургах 2.н завсар дарамталдаг гсн яриа явдаг үнэн л бна даа мартагнуулж бгд ялыг нь хөнгөрүүллээ мөдхөн сайн хүмүүжсэн гд суллана монгол шүүх мандтугай болно доо!!!!!

Зочин
Зочин

Хэрэг биш л дээ

Отгоо
Отгоо

Нөгөө л Хадгаламж Банкны хэрэгтэй ижил юм болж бна дөө. Ганхуягт ял өгүүлсэн болоод Ганхуяг нь Чимэдцэрэн шиг хэргээ үүрч боорцогний шоронд суусан болоод гарч ирэх юм биз дээ. Албан тушаалтнуудаас нэг ч хүн шийтгэгдээгүй наасан. Хогийн шүүх,прокурор Хүүкийн гар хөл

Зочинзочин
Зочинзочин

Шүүхийн шат бүрт ялыг хөнгөрүүлсээр Дээд шүүхэд очоод ялгүй болно.

Иргэн
Иргэн

Ойлгомжтой шүү дээ МАН - хандив хахууль авсан юм чинь!!!

Зочин
Зочин

Энэ новшнуудингээд л ялгүй өнгөрнө буудах юмсан

Зочин
Зочин

Яах аргагүй залилж мэхлэх гэмт хэрэг шүү дээ . Монголын шүүх яагаад бнаа . Бас л авилга авчихлаа шүү

Зочин
Зочин

Залийг заль биш болгохдоо яахав дээ, Үнэн байсан бол улаан хар автобуснууд шиг ногоон автобуснууд орж ирэх байсан биз дээ

Зочин
Зочин

Puukh khulgaich narin tolgoig ilchihsen bna shde arai yu .!!Bugd l shorond orokh estoi shu.!!Khongilin shuugchid khereg alga.!!

Zochin
Zochin

Улс, ард олонд учруулсан хохирлоо төлсөн юм уу?

Зочин
Зочин

Шинийг хуучнаар солих залилан биш гэж үү .Гайхмаараа хөө

зочин
зочин

Хууль гууль болж, хуульчид "амьтан"болжээ. Монголын эрх зүйт төр мөхөж, эх орон хятадад дотор гадар, доодох дээдэхээрээ эзлэгдэн уусаж авилга, хээл хахууль, луйвраар хөлжигсөд "даам гарч", үрс, хойчийнхоо ирээдүйд сэтгэл зовохгүй байхын аргагүй боллоо. Бурхан гэж байдаг бол аварна гэж бодохсон. Байхгүй нь даанч харамсалтай.Энэ цагийн ард Аюуш, Дамдинсүрэнгүүд хаана байна аа??????.

SB ээс вий
SB ээс вий

Улаан цайм ЗАЛИЛАН байхад чинь л

Зочин
Зочин

Хохирлыг бүэн нөхөн төлүүлээчээ . Ялтнуудыг засаглаачээ , ял завшуулж байна , Сумьяабазар хулгайчийг баривчилж яллахыг шаардаж байна

Баатар
Баатар

Дэлхийд байхгүй залилан хийсэн хүндээ энэ хүн Монголоос дэлхийд гарвал их том залилан хийх магадлал өндөр учир бүх насаар нь хилийн хориг тавих хэрэгтэй

Зочин
Зочин

Мөнгөтэй эрх мэдэлтэй хүнд хууль үйлчилдэггүй баталлаа жирийн иргэн байсан бол бараг бүх насаар нь шоронд хорих биз арай арай

Last edited 27 Өдөр Өмнө by Зочин
Зочин
Зочин

Шүүхийн байгууллага дампуурсан байгууллага болжээ

Холбоотой мэдээ

Back to top button