ФИБА Азийн дунд хугацааны чуулган: Монголын сагсан бөмбөгт "боломжгүй зүйл үгүй"

Монгол Улсын Сагсан бөмбөгийн холбооны төлөөлөл Фиба Азийн дунд хугацааны чуулганд оролцлоо.
Энэтхэг улсын Банглор хотноо энэ сарын 30-ны өдөр зохион байгуулагдсан FIBA Asia Mid-Term Assembly-д Монгол Улсаа төлөөлөн Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал оролцлоо.

Чуулганы үеэр FIBA Asia 2023–2025 оны үйл ажиллагааны тайлан танилцуулагдаж, Монгол Улс өсвөр үе, эмэгтэй, эрэгтэй, eFIBA, 3х3 зэрэг төрөл бүрийн тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулж, идэвхтэй оролцсон улс орны нэгээр онцлогдлоо.
Мөн 3х3 төрлийг хөгжүүлэх талаарх сургалт, хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын туршлага, амжилт өргөнөөр дурдагдсан бөгөөд ялангуяа Монголын охидын АНУ-ын багийг хожсон түүхэн ялалт нь олон улсын сагсан бөмбөгийн хүрээнд “боломжгүй зүйл гэж үгүй” гэсэн итгэлийг түгээсэн онцгой үйл явдал хэмээн үнэлэгдлээ.
Сүүлийн жилүүдэд ФИБА-гийн үйл ажиллагаанд оролцох эрхээ сэргээж, өнөөдөр хамгийн хурдацтай хөгжиж буй улс хэмээн ФИБА-гийн газрын зурагт тод тэмдэглэгдэж буй нь Монголын сагсан бөмбөгийн хөгжлийн амжилтыг илтгэн харуулж байна.
Чуулганы нээлтийн үеэр ФИБА-гийн Ерөнхийлөгч Шэйх Сауд Али Ал Тани Монгол Улсад FIBA U16 Asia Cup болон FIBA 3×3 World Cup-ийг амжилттай зохион байгуулсанд онцгойлон талархал илэрхийлж, Монголын Сагсан Бөмбөгийн Холбоонд баяр хүргэлээ.
Б.НОМТ
 
				








 
	             
	             
	             
	             
	             
	             
						


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.