Нийгэм мэдээ

Өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан дэлхийд тэргүүллээ

Турк улсын Анталья хотод болж буй даамын Өсвөр, залуучуудын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн /ДАШТ/-ий үндсэн төрлийн тэмцээн долоон өдөр үргэлжилсний эцэст дүнгээ гаргалаа.

34 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байгаа Монгол Улсын баг энэ удаагийн тэмцээнээс 2 алт, 5 мөнгө, 2 хүрэл медаль авч, багийн дүнгээр дөрөв дэх жилдээ дараалан дэлхийд түрүүлэв.

Өчигдөр тэмцээний түргэвчилсэн тоглолт буюу рапид төрлийн тэмцээн эхэлсэн.

  • Алтан медаль 9-10 охид – Баянмөнхийн Эрмүүнзаяа (Архангай аймаг, Даам Месси клуб)
  • 9-10 хөвгүүд – Эрдэнэцогтын Арвин-Эрдэнэ (БЗД, Ирээдүй даамын академи)
  • Мөнгөн медаль 6-8 охид – Мяасүрэн Амин-Эрдэнэ (СХД, Сонгодог байрлал клуб)
  • 6-8 хөвгүүд – Зоригоогийн Чинтөгс (СБД, Элит клуб)
  • 9-10 охид – Насанжаргалын Дэлгэржаргал (БЗД, Хожлын нүүдэл академи)
  • 9-10 хөвгүүд – Дамдинбазарын Дамдинпүрэв (ЧД, Даам Месси клуб)
  • 11-13 охид – Чулуунсуурийн Гоомарал (ЧД, Элит клуб) Хүрэл медаль
  • 6-8 хөвгүүд – Даваадорж Отгонбаяр (СХД, Сонгодог байрлал клуб)
  • 14-16 охид - Занданбалын Отгонсүрэн (СХД, Сонгодог байрлал клуб)

Эх сурвалж: 100 буудалт даамын холбоо

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button