Ж.Чинбүрэн, Б.Дэлгэрсайхан, Б.Чойжилсүрэн нарыг явуулж, З.Мэндсайхан, Б.Бат-Эрдэнэ нар САЙД болж, ХҮН, ИЗНН-уудтай нийлэх эсэхээ шийдэх цаг

Г.Занданшатар танхимаа огцруулахыг дэмжиж гарын үсгээ зурсан С.Амарсайханыг Шадар сайдаас огцруулсан. ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Л.Мөнхбаатарыг чөлөөлж, Б.Энхбаярын томилгоог шинээр хийсэн. Байгуулагдаад таван сар болоогүй байхдаа хоёр сайдаа чөлөөлж, "шүд сугалах" ажиллагаа явуулсан. Энэ бол МАН-ын Бага, Их хурлаас өмнө өрнөсөн процесс. Нөхцөл байдал эдүгээ дахиад л өөрчлөгдлөө.
Гэхдээ МАН-ын даргын суудлыг Н.Учралд өгснөөр сайд нараа сэлгэх өмнөх товьёог нь төдийлөн өөрчлөгдөхгүй чигтэй байна. Тэр Засгийн газраа Н.Учралд өгөхгүй тул танхимдаа тодорхой сэлгэлт хийх эрхээ эдэлнэ.Гэхдээ сайд сэлгэхэд оролцох лидерүүд нь Г.Занданшатараас гадна МАН-ын эвлэрлийн ажлын хэсэг, Н.Учрал, төрийн тэргүүн гэхчлэн хүрээгээ илүү дэлгэмэл шинж рүү оруулах нь ээ.
Өмнө нь Ж.Чинбүрэн, Б.Дэлгэрсайхан, П.Наранбаяр, Б.Чойжилсүрэн, Т.Доржханд зэрэг нэлээд сайд нарыг чөлөөлөх хувилбар яригдаж л байв. Яг энэ үүнтэй зэрэгцээд, УИХ дахь МАН-ын бүлгийн хоёр хуваагдсан талуудын төлөөлөл Засгийн газарт тохиролцож, суудлаа хуваан эзэмших хувилбар хүлээлт үүсгээд байна.
Тодруулбал, Д.Амарбаясгалан талаас Г.Тэмүүлэн, Ц.Сандаг-Очир нарын гишүүд сайд болохоор яригдаж байсан. Одоо бол хүч нөгөө талдаа илүү жинтэй болчихлоо. Үүн дээр З.Мэндсайхан, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд ч Г.Занданшатар болоод Ерөнхийлөгчийн ивгээлээр танхимд багтах агуулга яригдаж байгаа. МАН-ын эвлэрлийн ажлын хэсэг дээр уг агуулга яригдахдаа хоёр талыг хэвлэлээр дайтахаа болих чиглэл өгөөд бас нэлээд удчихлаа. Засгийн газрын бүтэц нэлээд хөдөлж мэдэх агуулгаарх зарим нюансыг хүргэе.
Нэг. Явах сайд нарыг ажлаа муу хийж байгаа, ар өврөөр "урваж" тоглосон хэмжүүрээр хэмжинэ
ХҮН намын хоёр сайдыг намаас нь эсвэл МАН-ын гишүүнээр солих хувилбар
Боловсролын салбарыг ахалж буй П.Наранбаярын оронд илүү технократ хүн томилох нийгмийн шаардлага үүссээр байна. Багш нарын ажил хаялтад тэр Засгийн газрын тэргүүндээ нэмэр тус огт болоогүй. Улмаар багш нарын үндсэн эрх ашгаа хамгаалан тэмцсэн ажил хаялтыг "хууль бус" хэмээн томьёолсон. Цаашдаа энэ хүн салбарыг тэргүүллээ гэхэд тэдний төлөө дуугарахгүй, хөдлөхгүй. Засгийн газартаа ч тодорхой нөлөөлөл үзүүлэх чадамжгүй дүрээ нэгэнт таниулав.
Харин Шадар сайд Т.Доржхандын хувьд Д.Амарбаясгаланг МАН-ын дарга болох үеэр албан ёсоор дэмжиж буйгаа илэрхийлэн мэдэгдэл гаргасан. Өмнөх парламентын үед ХҮН үндсэндээ МАН-ын утсан хүүхэлдэй байж, Д.Амарбаясгалангийн хүслээр ажилладаг бүтэц байв. Л.Оюун-Эрдэнийг дөрвөн жил засаглах хугацаанд ХҮН нам санхүү, системийн хувьд бэхжиж, Т.Доржхандад илүү эрх мэдэл төвлөрөх хаалга нээгдсэн байдаг.
Тэгэхээр Ерөнхий сайд Г.Занданшатарын зүгээс,
- ХҮН намаас томилогдсон П.Наранбаяр, Т.Доржханд нарыг чөлөөлж, намаас нь сэлгэн томилгоо хийх,
- ХҮН намыг засгаас гаргах замаар Н.Номтойбаярт санал тавих,
- МАН-аас уг хоёр сайдыг томилж, бүлгийн хоёр хуваагдлаа эмчлэх зайг үүсгэх замаар ХҮН намыг танхимаасаа шахах зэрэг боломжууд байгаа юм.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатарыг Засгийн газраас гаргах
ИЗНН Засгийн газарт ганцхан сайдын суудалтай. Тэр нь намын дарга Б.Батбаатар. Сүүлийн үед түүний тансаглал, авлигын байж болзошгүй хэргүүдийн намын дотоодоос нь дэлгэх болсон. 2026 онд болох НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцийн Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болно. Эл том хурлын ИЗНН-ын ганц сайд давах уу гэдэг эргэлзээ ч бий. Иймд, явуулах сайд нарын эгнээнд зүй ёсоор нэрлэгдэж байна. Түүний оронд сая Г.Занданшатарын дэргэд ч, Н.Учралын хажууд ч харайж очсон Б.Бат-Эрдэнийг томилно гэх хувилбар бий.
Хоёр талд ажилласаар яваа Б.Дэлгэрсайхан, хууччуулаас Б.Чойжилсүрэн нарыг явуулах хувилбар
Зам тээврийн хөгжлийн салбарыг удирдаж яваа Б.Дэлгэрсайхан МАН-ын хуваагдал дээр наймаачин хүний аль ч талд өнгө тал алддаггүй дадлаар ажилласан. Тэр 2024 оны сонгуульд намдаа асар сайн хандив өгсөн агуулгаараа Төрийн тэргүүнтэй тохирч, сайдын суудлаа хадгалан үлдсэн. Харин Г.Занданшатарын хүсэмжит дүр мөн үү гэвэл үгүй юм.
Ерөөс төмөр замын асуудалд өөрийнхөө хувийн эрх ашгийг эхэнд тавьсаар ирсэн Б.Дэлгэрсайханы ааш авир, залийг Г.Занданшатар өөрөө ч хүчрэхээ байсан. Б.Дэлгэрсайхан МАН-ын Бага хурлаар Д.Амарбаясгаланд Дорноговь тэргүүтэй төлөөлөгчдөө хайрцаглаж өгсөн. Харин УИХ-аар санал хураах үед Г.Занданшатарыг хамгаалж, "зүрх" дарсан.Улмаар Их хурлаар ойлгомжгүй дүртэй Ерөнхий сайдаа дагахаас өөр замнал түүнд олонхын нэгэн адилаар үлдээгүй. Б.Дэлгэрсайхантай хамт огцрох асуудал нь хөндөгдөж байгаа сайд бол Б.Чойжилсүрэн.
Б.Чойжилсүрэнг Эрчим хүчний сайдаас огцруулах замаар Б.Энхбаярыг намаас нь хөөхөд "Түүнийг хөөвөл намайг ч бас хөө" хэмээн мэдээлэл хийсэн З.Мэндсайханд суудлыг нь өгөх яриа бүр эрт МАН-ын Бага хурлаас өмнө явж байв. Ер нь Засгийн газраас наймаачин, олон сонгогдсон, хувийн эрх ашиг өндөртэй Б.Дэлгэрсайхан, Б.Чойжилсүрэн нарыг явуулах агуулга дээр төрийн тэргүүн ч толгой дохисон гэгддэг.
Эрүүл мэндийн салбарыг өшөө авах хэрэгсэл болгож яваа Ж.Чинбүрэнг чөлөөлөх магадлал
Засгийн газруудын сүүлийн арав гаруй жилийн түүхийг багцалж харахад, боловсрол ба эрүүл мэндийн салбараа ер нь тохиролцоонд өгч, сул дүрүүдээр мануулсаар ирсэн. Тэр гор, уршгаа Г.Занданшатарыг танхим ахлах үед Засгийн газар нь үүрч байна.
Цаашдаа боловсрол, эрүүл мэндийн салбарын байдаг л нэг дүрд өгдгөө үргэлжлүүлбэл, олонх болсон намын оршин тогтнол ч яригдаж мэдэхээр, тийм өндөр төвшний асуудал болов.
Энэ утгаараа жишээ нь, Т.Мөнхсайхантай сайн уралцдаг талаар нь үнэлж, Ж.Чинбүрэнд эрүүл мэндийн салбарыг өгсөн нь туйлаас буруу байв. Хоорондоо хэрэлдээд таардаггүй хоёр хүнээр нэг салбарыг дараалан удирдуулсан нь МАН-ын супер "мангартал" байлаа.
Хоёр. Засгийн газарт Г.Тэмүүлэн, Ц.Сандаг-Очир тэргүүтэй гишүүд багтаж, эвлэрлийн танхим байгуулах хувилбар
Г.Занданшатартай ойр харилцаатай ч ҮХЦ дээр нөгөө талд суусан Г.Тэмүүлэн
Г.Тэмүүлэн УИХ-ын дарга байх үеэс нь хойш нь Г.Занданшатарын сайн дүү нарын нэг байв. Эсрэгээрээ харин Л.Оюун-Эрдэнэ нартай тэр хэзээнээсээ эв түнжинтэй байгаагүй юм. МАН дахь хунтайж нарын бүлэг НАМЗХ-ны тамгыг эзэмшиж, тэндээс Л.Оюун-Эрдэнэ нарын залуус нь удирдлагыг авах үеэс таарамжгүй харилцаа нь явсаар байсан. МАН-ын даргаар Л.Оюун-Эрдэнэ ажиллах байх хугацаанд Г.Тэмүүлэнд тойрог өгөхгүй асуудал хурцаар яригддаг байв.
Гэсэн ч тэр сайн ахынхаа эсрэг ҮХЦ дээр Д.Амарбаясгалангийн талаас очсон юм. Учир нь, Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилогдох агуулга МАН дээр яригдахад Г.Тэмүүлэн өөрийгөө нэр дэвшүүлсэн. Үүний ард 1980 оны төлөөллүүдийг галдагч Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар байсанд оршино.
Г.Тэмүүлэн бол Уул уурхайн дэд сайд байхдаа Оюутолгой тэргүүтэй чухал агуулгууд дээр хамгийн бага нөлөөнд автдаг МАН-ын залуу дүр байв. Гэсэн ч "Эрдэнэт үйлдвэр"-ийг барьцаалан зээл авахад Ш.Батхүүд зөвшөөрсөн асуудлаарх аавынхаа хэрэг дээр ажиллаж, баахан намжмал дүр болсон.
Ц.Сандаг-Очир тэргүүтэй хэд хэдэн гишүүнийг сайдаар томилох хувилбар
Д.Амарбаясгалан талаас сайд нар томилогдлоо гэхэд нэг бол эвлэрлийн замаар эсвэл урвах агуулгаар албан тушаал ахиулах гарц бий. Энэ хувилбарт Ц.Сандаг-Очир тэргүүтэй гишүүд нэрлэгдэж байгаа. Гол учиг нь, МАН-ын даргад Д.Амарбаясгалан өрсөлдөх эсэх. Улмаар Г.Занданшатар Их хурлаар МАН-ын дарга болох агуулгаас шалтгаалах юм.
Г.Занданшатарын хувьд МАН-ын даргын суудлаас ухарсан хойноо ирэх хавар Үндсэн хуулийн бус аргаар огцорч, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэсэн таамаглалыг л үлдээв. Өөрөөр тэр Их хурлын өмнө гэнэт хувирсан ойлгомжгүй дүр байлаа.
Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн кэйсийн нэгэн адил тэр өөрийн хүсэлтээр Засгийн газраа огцруулаад, МАН-ын даргын суудлаар төрийн тэргүүнд өрсөлдөх, намынхан нь дэвшүүлэн зайлуулах хувилбарт залбирах хүлээлт бий. Тэгэхээр Г.Занданшатарт богино хугацаанд нийгмийн хүрээнд тодорхой эффект үзүүлэх дүрүүдээр танхимаа сэлгэх хувилбарт илүү төвлөрч байж болох юм.
Г.ИТГЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ж.Чинбүрэнгийн салбарт гаргасан алдаануудыг харахад үнэхээр зайлах цаг нь болсон. Эрүүл мэндийн салбарыг өшөө авах хэрэгсэл болгох ёсгүй
Тэмүүлэнг оруулах хувилбар бол харин ч бодлогын түвшинд хэрэгтэй байж мэднэ. Тэр нүүрсний асуудлууд дээр хамгийн бага бохирдсон залуу шүү
Энэ танхимын сэлгэлтүүдийг харахад Занданшатар нүүрсний бүлэглэл, ашиг сонирхлын сүлжээтэй тулж л байгаа юм шиг. Олон хүн түүнийг өшөө авч байна гэх ч үнэндээ хүлээгээд байсан удирдлагын цэвэрлэгээ нь одоо л эхэлж байна
Сайд нарыг явуулж байгаа нь зүгээр нэг улстөрийн шоу биш, нүүрснийхний дарамт үзүүлдэг гаруудыг тасадгаа л харагдаж байна. Гэхдээ МАН-ын доторх хоёр тал хэт шуналтай болчихсон нь асуудал
П.Наранбаяр, Доржханд хоёр чинь үнэндээ өнгөрсөн хугацаанд ЗГ-д нэмэр болсонгүй. Занданшатар яг салбарын бодлогыг бэхжүүлэх гэж л сэлгэлт хийж байгаа нь тодорхой байна
Энэ “шүд сугалах ажиллагаа” чинь дутуу биелсэн юм шиг. Өмнөх нүүрсний хэргүүдийн гол дүрүүдийг хүрч чадахгүй байгаад л ард түмэн бухимдаад байгаа
Б.Дэлгэрсайхан, Чойжилсүрэн хоёрын хувьд үнэхээр олон жил хувийн эрх ашгаа түрүүнд тавьсан нь ил. Тэднийг явуулбал танхим жаахан цэвэрших болов уу
Учрал дарга боллоо гээд сайд нарын инерци өөрчлөгдөхгүй нь үнэн. Гэхдээ Занданшатарын гар доорх сэлгэлт бол нүүрсний бүлэглэлд шууд холбоотой суудлуудыг хөдөлгөж байгаа харагдаж байна
МАН бүр хоёр лагерь болоод дуусчээ. Аль аль нь сайд суудлаа булаалдаад, Занданшатар нь дундаас нь тэнцвэр олох гэж нүүрстэй холбоотой гаруудыг шахаж байна
Наранбаярын боловсролын бодлого бол үнэхээр нурсан. Багш нар ажил хаяхад тэр шийдэл бүү хэл ойлголт ч гаргаж чадаагүй. Занданшатарын зөв нэг алхам
ХҮН-ыг танхимаас гаргаад Номтойбаярт санал тавина гэх яриа бол шууд л улс төрийн реалити шоу. Гэхдээ Занданшатарт нүүрсний сүлжээтэй найрамдах бол боломжгүй л дээ
Б.Батбаатар бол үнэхээр суудалдаа тансагласан. COP17-г бодоод ч өөр хүн хэрэгтэй. Хэрвээ Бат-Эрдэнэд өгнө гэвэл харин салбар нь арай тогтвортой болох байх
МАН-ын эвлэрлийн ажлын хэсэг үнэндээ хоосон нэр л болсон. Тэд хоорондоо хэвлэлээр зодолдсоор байгаад салбарын ажлыг саатуулж байна. Занданшатар үүнийг цэгцлэхгүй бол болохгүй
Гийнадаг Ундрам мөн ашиг сонирхлын зөрчилтэй Чойжилсүрэн Дэлгэрсайхан Ж.Энхбаяр нарыг засгаас явуулах хэрэгтэй. Чойжилсүрэн өөрөө цахилгаан станц барьж...Дэлгэрсайхан хувийн төмөр замаа улсынхаас илүүд тавьж ажиллаж болох уу. Энэ бүхэнтэй эвлэрч хандив нэрийдлээр энэ хоёроос их хэмжээний авилга авсан хүн яваандаа хариуцлага хүлээх нь тодорхой...
Чойжилсүрэнг явуулах нь зөв. Эрчим хүчний салбар байнга гацаатай, шинэчлэлгүй явсны гол буруутан энэ хүн болсон
Энэ бүх сэлгэлтүүдийг харахад МАН-ын дотоод фракцын дайн дундаас Занданшатар нүүрсний хэргүүдээр шахалт өгч, өөрийн багийг бүрдүүлэх гэж байгаа нь тодорхой харагдаж байна
Zandanshatar odoo suudliin soliltsoo hiij bgaa n zugeer neg drama bish, nuursnii hulgai dotorh humuusiig taslah gej bgaa yavts shig haragdaj bna
Narambayar bolovsrol deer hezee ch ajillaj chadaagui, bagsh nariig hundetgeh ch ugui. Zandanshatar iimerhuu sul humuusiig gargaj bgaa n zuv sanagdaj bna
Delgersaihan geh shig hugshin biznesmen nar uuriin ashigaa tureeldedeg n todorhoi. Tedniig zasag dotor bailgah hereggui, zugeer l nuursnii suljeenii hunees dor yavdag garuud
Temuulen orj irvel zaluu bag arai yavna. Ter nuursnii hulgai dotor barigdaj yavdag hun bish, harin bodlogoor ajillaj chadah hun
Zandanshatar nuguu talaas daramt avch bgaa ni todorhoi, gehdee temtsel duusaagui, ene said nariin soliltsoo bol daraagiin shat shig
Dorjkhand MAN-d hamaatan shig duusdag, odoo ene zasag deer uuriin ungiig gargaj ogch chadaagui. Zandanshatar tuniig solih gej bgaa n gaihah zuil bish
Batbaatar-n tnsaglalt, utgun airlin yavuulga chin hetersen. iim huniig COP17 gedeg tom evend tohirohgui, solih ni zuv
Chinburen bol arai heterlee, eruul mendiin salbar togloom bish, hunii amidral yriad bna. Zandanshatar iimerhuu zuild tas zuv shiidver gargaj bgaa ni haragdaj bna
MAN dotorh 2 tal odoo arai dendej bna. Zandanshatar l dund tuvd bj nuursnii humuusiig tseverlej bgaa shig
Sanda-Ochir orj irvel Amarsaihan taliin heden hun orj ireh bolov uu. Gehdee Zandanshatar tedniig buren itgehgui l baih ni todorhoi
Uchral darga bolson ch Zandanshatar zasgaa ogohgui. Ene n harin sain, zasgiin togtvortsoor ajillah yostoi, nuursnii hereg duusaagui bna
Delgersaihan Chojilsuren 2 uzvel zugeer l uuriin tolgoitoi biznesiin humuus. Ed nar ni ulsiin ajliig zogsooj baina
Nuursnii maffia tom, tednii tald ajilladag said nar bgaa. Zandanshatar odoo tedniig tasalj avch bgaa n yag zorilgot shig
Temuulen Zandanshatariin humuus gej yaridag, gehdee tuuniig oruulah n ajil deeree l heregtei. Zasgiin bag arai shalgarna
MAN dahi evlerel gj baihgui bolson. Zandanshatar odoo uuriin bagaa nuursnii asuudliig tseverleh zorilgotoi niilluulj hiij bgaa yum shig
МАН дангаараа засаглах нь зөв
Чойжилсүрэн. Дэлгэрсайхан. ЖДҮ Энхбаярыг явуул
tuluvshuugui 2 ch dee, yu ch hiij medne.