Завхан Бродерс багийн хувьцаа эзэмшигч Х.Санжсүрэн: "D.Rose"-ыг аваад ирэх үү
Монголын үндэсний сагсан бөмбөгийн дээд лигийн тоглолтууд эхлээд сар гаруй хоногийн хугацаа өнгөрөөд байна. Багууд импорт болон монгол тоглогчдоо танилцуулж, шилжилт хөдөлгөөн дуусан. Тэгвэл дээд лигийн Завхан Бродерс багийн хувьцаа эзэмшигч Х.Санжсүрэн өөрийн цахим хуудаснаа "D.Rose Монголд ирвэл үзэх үү, аваад ирэх үү?" хэмээн бичжээ.
Тус багт McKenzie Moore болон багийн мэргэн буучдын нэг Yuma Ishibashi гэсэн шилдэг импорт тоглогчид байгаа юм. Мөн Бишрэлт Металл багийн ахлах дасгалжуулагчийн ажлаа хүлээлгэн өгөөд байсан Evangelos Tsepelis Завхан Бродерс багийн ахлах дасгалжуулагчаар ажиллахаар болсон.
D.Rose 2008 оны драфтын 1 дэх сонголтоор Чикаго Буллс багт сонгогдон байсан. Тэрбээр "NBA"-ын анхны улиралдаа 81 тоглолтод оролцож 16.8 оноо, 6.3 оновчтой дамжуулалт 3.9 самбараас бөмбөг авалт дундажласнаар НБА-ын улралын шилдэг шинэ залуу тоглогч болсон байсан юм. Гэвч бэртэл гэмтлээс болж түүний "NBA"-ын замнал 2025 он хүртэл үргэлжилсэн байдаг.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
гэмтэл бэртэлтэй ч энд од уу%??? хөл гар нь бүтэн үү