Путин 24 хамаатнаа албан тушаалд томилж, сүүлийн 100 жилд үзэгдээгүй зүйл хийжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин засгийн газар болон төрийн өмчит компаниудын албан тушаалд 24 хамаатнаа томилсон байна. Сүүлийн 100 жилийн хугацаанд Оросын удирдагч ийм олон тооны хамаатнаа албан тушаалд томилсон тохиолдол бараг үгүй гэж эх сурвалжууд энэ талаар мэдээлжээ.
“Proekt” агентлаг ОХУ дахь танил талдаа давуу эрх олгодог байдлыг судалж байгаа юм. Тэд 1,300 гаруй албан тушаалтан, тэдний 8 мянган хамаатан садны намтар дээр суурилж судалгаагаа явуулж байна.
Путинтэй холбоотой дөрвөн эмэгтэйн гэр бүл, түүний хоёр охин, эцгийн талын үеэл Евгений Путин, Игорь Путин, Любовь Круглова, мөн түүний эхийн талын үеэл Любовь Шеломова нар албан тушаалд томилогдсон байна. Тодруулбал Евгений Путиний охин Анна Цивилева батлан хамгаалахын дэд сайд, түүний нөхөр Сергей Цивилев ОХУ-ын эрчим хүчний сайд, түүний ах Михаил Путин Газпромын гүйцэтгэх захирлын орлогчоор ажилладаг юм.
Любовь Кругловагийн хүү Виктор Хмарин ОХУ-ын цахилгаан эрчим хүчний томоохон компани болох “RusHydro”-г удиррдаг байна.
Эх сурвалж: The Moscow Times












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай нөгөө хуурамч Дамбийжаа Хүрэлсүх дуурайгаад л байгаашт
Өөрийгөө Монгол Путин гээд итгэчихсэн ба лай эр ээ !
Путины энэ олон хамаатнуудаас Оросын ард түмэн з�##�хаж байна. Ажил хийж гэр орноо тэжээх, үр хүүхдээ өсгөх, гэдэс цатг�##�ан амьдрах боломжийг Оросын ард түмнээс Путин хулгайлж байна.
нэг хүний засагтай улс шүү лээ, нэг хүн нь чад хийвэл тэр чигтээ сүйрэл, эмгэнэлт ажил эхэлнэ.
Ерөнхийлөгчийн Засагл�##� гэдэг энэ шүү дээ !!!
өөрийгөө бүрэн хамга�##�ж авах шивдээ. Хир удаан хамга�##�ах юм болдоо...