О.Мөнхжин "ам арчих цаасаа бэлд" гэсний учир Quinn Cook байв уу
Монголын сагсан бөмбөгийн "Үндэсний дээд лиг" -ийн улирлын тоглолтууд үргэлжилж байгаа юм. Багууд дотоодын болон импорт тоглогчдоо танилцуулж тамирчдын шилжилт хөдөлгөөн дууссан. Тэгвэл "SG Apes" багийн эзэн О.Мөнхжин өөрийн цахим хуудаснаа "11-р сарын 12-нд "SG Apes" баг нэг мэдээ зарлана. Ам арчих цаасаа бэлдчих" хэмээн бичжээ.
Түүний "амны цаас" бэлдүүлэх тоглогч нь "NBA"-ын хоёр удаагийн аварга Quinn Cook байх магадлал өндөр байна. Учир нь Quinn Cook "SG Apes" багийн видео бичлэгийн сэтгэгдэл дор "Би бэлэн" хэмээн бичжээ. Тэрбээр NBA-ын Mavericks, Pelicans, Warriors, Lakers, Cavaliers зэрэг багуудад тоглож байсан. Мөн 2021 оноос хойш Zhejiang Lions, Cangrejeros de Santurce зэрэг ОУ-ын лигүүдэд тоглосон юм.
"SG Apes" багийн эзэн О.Мөнхжин "NBA"-ын од тоглогчийг багтаа нэгтгэнэ. Манай багт тоглох тоглогч, намайг" "instagram" хаягаар дагасан байгаа" гэж хөгжөөн дэмжигчдээ амлаад байсан юм. Тэгвэл Quinn Cook өөрийн цахим хаягаараа О.Мөнхжинг дагасан байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.