УЛС ТӨРУлс төрийн мэдээ

АН сөрөг хүчний дигнитигээ хамгаалах эсвэл популизмын тойрогтоо үлдэх гэсэн сонголтын босгонд ирлээ

МАН доторх хагарал хурцдаж байгаа нь дотоодын фракцын зөрчил, албан тушаалын өрсөлдөөн төдий биш бөгөөд эрх баригчдын сахилга бат алдагдаж, бодлогын шугамд нь доголдол үүссэний илрэл юм.

Зүгээр ч субъектив хэрүүл, зодоон бус намын бодлогын хямрал нь дээд цэгтээ тулж буй нь энэ. Хэдийгээр өнөөдөр хэн нэг этгээдийн нэрийн төдий тэмцэл мэт харагдавч үүний цаана намын удирдлагын шинэчлэл хийх цаг нь ирснийг ч харуулж байна. Харин өнөөдөр сөрөг хүчин нэрийн дор оршин тогтнож яваа Ардчилсан намд МАН-ын алдаж байгаа боломжуудыг засаж, өөрчлөөд урагшлах боломжууд ирчихсэн. Тэд удирдлагын шинэчлэлээ хийж, парламентад институцжсан сөрөг хүчин болох чадавхтай эсэхээ сорих боломжийн шийдлийн цонхтой нүүр тулж байгаа нь энэ.

2025 оны намрын чуулган, 2026 оны төсөв, Үндэсний баялгийн сан, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль гээд хамгийн өндөр ач холбогдолтой агуулгууд дээрээ сөрөг хүчний хяналт болон альтернатив бодлогыг олон нийтийн өмнө жинлэж чадах цор ганц индэр нь болох боломжтой.

МАН доторх лидерүүдийн зөрчилдөөн нь олон жилийн хамгийн эмзэг цэгтээ тулж, намынх нь дотоод легасид доргилт өгч байгаа нь улам бүр илрэн гарсаар байгаа. Ийм нөхцлийг ойлгож харвал, дараагийн хүн нь хэн бэ гэдэг ерөөс чухал биш буюу ямар бодлогын шугам, ямар засаглалын шинэчлэл хэрэгтэй вэ гэдэг системд эргэлзэх нөхцлийг өдөөж байгаа хэрэг.

Уг нь МАН өнөөдрийг хүртэл ирсэн суурь легасигаараа бол намын дорторх энэ хагаралын мэдрэг үедээ төрийн, бодлогын залгамж чанарыг хамгаалах хамгийн хүчтэй мессежээ илэрхийлэх ёстой атал сүүлийн хэдэн сард энэ чадамжаа бүрэн алдаж, энэ хэрээрээ сөрөг хүчиндээ бамбарыг атгах боломжийг олголоо.

Ардчилсан нам улс төрийн энэ цаг үед ямар дүр рольд байх юм гэдгээ зөв мэдэрч чадвал, өөрөөр хэлбэл шинэчлэл, өрсөлдөөний сууриа сайн бэхжүүлбэл тэдэнд 2026 оны сонгуульд ч олонхийн суудлыг атгах шаанс ирнэ. Тэд цаашид институтицын тогтвортой байдал, парламентын сайн тактик буюу бодлогын сайн хувилбар, улс төрийн сахилга баттай байж чадвал 8-р сард намын даргаа батламжилсанчлан шинэчлэлийн бодлогоо батжуулж чадна гэсэн үг.

Яг одоо тэд ямар хэмжээний сөрөг хүчин байх юм бэ гэдэг бодит чадвараа харуулахаар дэнжигнэж явна.

Сөрөг хүчний бодит чадвар гурван чухал талбар дээр буюу байнгын хороо, УИХ-ын чуулган, түр болон хянан шалгах хороо гэсэн агуулгуудаар хэмжигдэж болно. Эдгээр дээр Ардчилсан нам эрх баригч намын халаасанд багтах уу, тэдний тоглоомын нэг хэсэг байх юм уу эсвэл сөрөг хүчний байр сууриа цэвэр хадгалж, хяналтын оролцоогоор олон нийтийн нүд, чих болох юм уу гэдгээ батлах боломж.

Засах, өөрчлөх стратегийн дагуу сөрөг хүчин дан ганц ярих, шүүмжлэх биш ямар өөрчлөлт санал болгосон гэдгээрээ үргэлж жин дарж байдаг. Хэдий бодлогын санал болж чадахгүй ч гарц, шийдэлтэй шүүмжлэл оновчтой хэвээр л байх болно.

Төсвийн хэлэлцүүлэг дээр гэхэд ил тод байдлыг үргэлж шаардаж, зөв тооцооллын хатуу зарчмыг нэхдэг, сануулдаг, хянадаг байх дээр манлайлал үзүүлэх ёстой. Гэтэл чуулганы танхимд Ардчилсан намын бүлгээс УИХ-ын дэд дарга Д.Пүрэвдорж хуралдааныг даргалах үедээ хий хоосон шүүмжлэл, улиг болсон популизм хийж харагдсаар байгаа нь сөрөг хүчний амбицыг сулруулж буй л хэлбэр.

Намууд энэ онд дүрмээ шинэчилж, УДШ-д бүртгүүлэх ёстой. Ардчилсан намын хувьд шинэ даргатай болж, бодлогын шинэчлэлт хийж байгаа энэ цаг үеэ үнэ цэнтэй болгож, наад зах нь ёс зүйн жишиг харуулж намын санхүүжилтийн ил тод байдлаараа үлгэрлэж, бусад намуудад стандарт тогтоох ч боломж бий.

Монгол Улсын гавьяат хуульч, ШЕЗ-ын дарга асан нь "парламент бол орлошгүй зүйл биш. Өдгөө парламент орлошгүй зүйл биш болсон. Улстөржсөн, талцсан, хууль бус аргаар сонгогдсон парламентыг тараах ч бага хэрэг. Орлуулах боломжтой" гэх ухааны юм ярьж байгаа нь сүүлийн нэг жилд парламентын хяналт хэрэггүй гэх сурталдсан ойлголтуудын олшрох болсны жишээ юм.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын түр хороо байгуулах саналыг чуулган дээр унагаасан явдалд Ардчилсан намын ганцхан гишүүн хоолойгоо сөөтөл орилоод өнгөрсөн. Угтаа энэ бол Ардчилсан нам бүлгээр, намын бодлогоор парламентын цөөнхийг дуу хоолойг боомилохыг эсэргүүцэх ёстой байсан дүр зураг.

Монголын улс төрд, ялангуяа МАН-д эрх мэдлийн задрал явагдаж байна. Ардчилсан намд УИХ-ын сонгуулийн ялалт ирэхгүй байлаа ч парламентын чадамжийг тунхаглах, бодлогын итгэлцэл үүсгэх, ёс зүйн манлайллыг тогтоох боломж ирсээн гэсэн үг.

Эрх баригчдын алдаа бол ердөө процесс. Харин сөрөг хүчний хариу үйлдэл үр дүнг тодорхойлж болно. Иймээс Ардчилсан нам өнөөдөр МАН-ын бялууг хүртэж популизмын жижиг тойрогтоо үлдэх үү ёс зүйн болоод улс төрийн манлайллыг үзүүлж сөрөг хүчний дигнитигээ хамгаалах уу гэдэг сорилттой тулж байна.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
39 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Наад гадаад үгээр чамирхах аа болиоч, хэвлэл байна даа

Зочин
Зочин
Reply to  Зочин

ДИГНИТИ МИГНИТИ ДОНГОСООД ЯВЧИХИЙМАА

Зочин
Зочин

Зөв

Зочин
Зочин

МАН дотор одоо болж байгаа энэ хуваагдал чинь үнэхээр хэтэрч байна шүү, нэг нам дотроо ингэтлээ талцаад байвал төрийн бодлого яаж тогтвортой байх юм бэ, үнэхээр залхаж байна хүмүүс

Зочин
Зочин

Ардчилсан намд боломж ирчихээд байна даа, МАН өөрсдөө дотроо хэрэлдэж байхад сөрөг хүчин ядаж нэг цэгцтэй байр суурь гаргачих хэрэгтэй, тэгвэл ард түмэн дэмжинэ шүү

Зочин
Зочин

Одоо харин сөрөг хүчин үнэхээр сөрөг хүчин шиг байж чадах эсэх нь л сонин байна, хэлэх үгтэй, хийх ажилтай байвал дараагийн сонгуульд ялах боломж байна шүү

Зочин
Зочин
Reply to  Зочин

Яаж сөрөх вэ? тэдний хаяж өгсөн өгөөшид хахсан байхад.MCS,Ухаа худгаа хамгаалах нь АН- ын ариун үүрэг болоод байхад

Зочин
Зочин

МАН-ын фракцуудын дайн ер нь ирэх жил улам хүчтэй болно доо, энэ чинь зүгээр нэг суудлын төлөө биш, эрх мэдэл, мөнгөний тогтолцооны хямрал гэдгийг бүгд ойлгох хэрэгтэй

Зочин
Зочин

Парламент дотор сөрөг хүчний оролцоо гэж байхгүй юм шиг л байгаа, АН-ынхан хоолойгоо сөөтөл орилоод яах вэ, бодлогын хувилбар гаргах нь чухал ш дээ

Зочин
Зочин

МАН-ын удирдлагууд чинь яг одоо нэг нэгэндээ итгэхээ больсон, үүнийг ард түмэн бүгд мэдэж байгаа, энэ бол улс төрийн хамгийн том хямралын шинж шүү

Зочин
Зочин

Ардчилсан нам шинэ даргатай болсноос хойш жоохон итгэл төрж байсан, гэхдээ одоохондоо яриа л их байна, бодит ажил бага байна даа

Зочин
Зочин
Reply to  Зочин

ЦООХОР ДЭЭЛТЭЙ ХУЛГАЙЧААСАА Л ХОЛ БАЙЦГАА ТЭРНИЙ ТЭЖЭЭВЭР ШҮҮРТ ХИНШҮҮ 2 САЛБАДАЙ ТА НАРЫГ БАС МУУХАЙ ХАРАГДУУЛЖ БГА Ш ҮҮ

Зочин
Зочин

Намууд бүгд дүрмээ шинэчилнэ гээд яриад байгаа ч бодитой өөрчлөлт гарч ирэх нь ховор, хуучинсаг сэтгэлгээ хэт их байна, шинэчлэл гэдэг үг зүгээр л гоё нэр болсон

Зочин
Зочин

Ард түмэн сөрөг хүчинд итгэхийг хүсэж байна, гэхдээ одоогийн АН-ын байж байгаа царай бол итгэл төрүүлэхгүй байна, дотоод эв нэгдэлээ олж авах нь хамгийн түрүүнд хэрэгтэй

Зочин
Зочин

МАН-ынхан дотооддоо ингэтлээ хуваагдсан цагт АН өөрсдийгөө зөв харуулбал дараагийн сонгуульд гайгүй үр дүн гаргаж чадна шүү, гэхдээ поп биш бодлоготой бай

Зочин
Зочин

Одоо бол улс төрчид бүгд өөрийн эрх ашгаа л бодож байна, тиймээс ард түмний итгэл алдарсан, хэн нэгэн ёс зүйтэй лидер гарч ирэх цаг болсон

Зочин
Зочин

Төсвийн хэлэлцүүлэг дээр л сөрөг хүчний жинхэнэ чадвар харагдана даа, поп биш бодит тооцоотой, хяналттай шүүмжлэл хэрэгтэй байна

Зочин
Зочин

Парламент чинь ард түмний төлөөлөл гэж байтал өнөөдөр бол эрх мэдэлтнүүдийн тоглоомын талбар болчихсон, энэ үнэхээр харамсалтай

Зочин
Зочин

Хуульчид хүртэл “парламент орлошгүй зүйл биш” гэж хэлж байгаа нь улс төрийн итгэлцэл ямар түвшинд унасанг илтгэж байна, энэ бол ноцтой дохио шүү

Зочин
Зочин

МАН-ын энэ уналт сөрөг хүчинд боломж авчирч байгаа ч тэд өөрсдөө дотроо хагаралтай хэвээр байвал энэ боломж зүгээр л өнгөрнө шүү

Зочин
Зочин

Ардчилсан нам ёс зүйгээрээ манлайлбал олон нийт итгэх болно, одоохондоо л нэг тийм “өөрсдийн доторх хэрүүл”-ээсээ гарч чадахгүй байна

Зочин
Зочин

Улс төрийн соёл гэж юм Монголд байхгүй болчихсон юм шиг байна, хэн их орилоно тэр л ялдаг системтэй боллоо доо

Зочин
Зочин

Нэг хүн хуралд орилоод өнгөрөх биш, бүлэг намын бодлогоороо нэгдэж асуудал шийдэх цаг болсон ш дээ, ингэж ажиллахгүй бол иргэд итгэхгүй

Зочин
Зочин

Сөрөг хүчин гэдэг чинь зөвхөн шүүмжлэх биш, өөр хувилбар гаргаж ирдэг байх ёстой, одоохондоо тийм зүйл бараг алга байна

Зочин
Зочин

Хүмүүс үнэхээр улс төрөөс залхаж байна, аль нам нь ч ялгаагүй, бүгд л нэг хэвийн поп үг, амлалтаар дүүрэн байна шүү

Зочин
Зочин

MАН-д фракц хоорондын зөрчил чинь яг л компани доторх shareholder fight шиг л байна, бүгд суудлын төлөө л

Зочин
Зочин

Er ni bol AN arai iluu moral high ground avch chadah baisan, daanch udirdlagiin dotorh evgui baidal ni bugdiig n unagaaj bna

Зочин
Зочин

MАН-ын удирдлагууд нийгэмтэйгээ холбоо тасарсан байна, тэдэнд ард түмний дуу хоолой хүрдэггүй болчихсон, энэ хамгийн аюултай

Зочин
Зочин

Surug huchin odoo populism bish policy deer togtoh heregtei, social deer meme taraahaas tsaashgui bolson bna shuu

Зочин
Зочин

MАН odoo suuliin jiluuded lag legacy-gee aldaad bna, undesnii hemjeend huvaagdal, management crisis bolj bna gej bodoj bna

Зочин
Зочин

Uls toriin shine ueiin zaluu udirdagch nar garahgui bol ene system butehgui, bugd l neg negnees hamaaraad yavj bna

Зочин
Зочин

Ardchilal gedeg n zorilgotoi, hariutslagatai baih yosstoi, odoo bol bugd l selfie hiij populism hiij bna

Зочин
Зочин

MАН yagaad ene hagtarliig udirdaj chadahgui bna ve, turshlagatai humuus ni uur hoorondoo ataarhaj suuna

Зоч
Зоч

Нам нам дагасан өлөнгүүдиин гай их хагартлааа хулгааа тонуул хиидэг гэдгээл үзүүлж илчилж байна шудрага гишүүд нь

Зочин
Зочин

Хогийн хулгайч Цогтгэрэл. Төсвөөс 1.3 их наядыг шаажээ.

Зочин
Зочин

Ардчлсан Намын удирдлагад сэтгэх чадвар огт алга,4-р зэрэглэлийн хар наймаачид л байна.
Намын гишүүд нь ч энэ байдлыг шүүмжлэх чадваргүй байгаа нь уг нам үхэж далд орж байгааг илтгэнэ.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочин
Зочин

АН-н Гюгарууд бодлогын том нам байж чадахгүй юм шиг байнөө, энэ дундуур нь нөгөө л өнөө маргаашийн тойргийн төсөв олж авах гэж мэгсэн жижигхэн юмаа л сэтгэж гүйсэн хэдэн хүн чаавс

очин
очин

Янз бүрийн гадаад үг хэрэглэх нь хир зохистой байдаг юм бол??

Холбоотой мэдээ

Back to top button