Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ-ын консул Японы ерөнхий сайдад заналхийлсэн гэж АНУ шүүмжлэв

БНХАУ-ын консул Шүэ Жиан Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи рүү чиглэсэн мэт ёс бус нийтлэл оруулсан байна. Тодруулбал Такаичи Тайванийн талаар үг хэлсэн тухай нийтлэлийг Шүэ хуваалцахдаа “Бусдын асуудал руу өөрийгөө чихдэг бузар толгойг тастах ёстой” гэжээ. Шүэ тэрхүү нийтлэлээ дараа нь устгасан юм.

АНУ-аас Японд суудаг Элчин сайд Жорж Класс мэдэгдэл хийхдээ Шүэ Такаичиг заналхийллээ гэж шүүмжилжээ. Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Минорү Кихара хэлэхдээ Шүэ хэд хэдэн удаа зохисгүй мэдэгдэл хийсэн гэжээ. Мөн Бээжин зохих арга хэмжээ авахыг удаа дараа Токиогоос хүссэн гэж Кихара хэлсэн байна. Тэгвэл БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лин Жиан даваа гарагт /2025.11.10/ мэдэгдэл хийхдээ Такаичи Тайванийн талаар буруу бөгөөд аюултай зүйл хэлсний дараа Шүэ ийм нийтлэл оруулсан гэжээ. Токио түүхэн хариуцлагаа нухацтай авч үзэхийг Жиан уриалсан байна.

Тайванийн Ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөгч Карен Куо мэдэгдэл хийхдээ БНХАУ-ын албан тушаалтнууд Японд заналхийлсэн мэдэгдлийг нухацтай авч үзэж байна гэжээ. Куо “Иймэрхүү заналхийлэл нь дипломат ёс зүйг илт зөрчиж буй хэрэг” хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бамбөр нүдэж рокынхныг дагаж давхидаг байсан хүнд улс төрийн соёл ёс суртхуун байх уу

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button