Гадаад мэдээДЭЛХИЙ

Ханш нь унаад байсан алтны үнэ өсөж, хоёр долоо хоногийн дээд хэмжээнд хүрэв

Өнгөрсөн сард алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрээд унасан. Тэгвэл даваа гарагт /2025.11.10/ алтны үнэ гурван хувиар нэмэгдэж сүүлийн хоёр долоо хоногийн дээд хэмжээнд хүржээ. АНУ-ын эдийн засгийн тухай тоо баримт сул байсан тул Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулна гэх хүлээлт нэмэгдсэн юм. Үүний улмаас алтны үнэ өсжээ.

“Zaner Metals” фирмийн үнэт металлын стратегич Питер Грант “Өнгөрсөн долоо хоногт нийтлэгдсэн тоо баримт сул байсан тул Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулна гэх хүлээлт нэмэгдсэн. Арванхоёрдугаар сард бодлогын хүүг бууруулж магадгүй” гэсэн байна. Өнгөрсөн долоо хоногийн мэдээллээс харвал аравдугаар сард АНУ-д ажлын байрны тоо цөөрсөн юм. Мөн арваннэгдүгээр сарын эхэнд хэрэглэгчдийн хандлага буурч, эдийн засаг суларна гэх айдас нэмэгдсэн.

“CME Group” мэдээлснээр арванхоёрдугаар сард АНУ бодлогын хүүгээ бууруулах магадлал 64 хувь хүрсэн гэж зах зээл таамаглаж байгаа аж. Ирэх сар бууруулахгүй бол 2025 оны нэгдүгээр сард бодлогын хүүг бууруулах магадлал 77 хувь болж нэмэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button