Нийгэм мэдээ
Нийслэлийн иргэн эзэмшиж байгаа газрынхаа өмчлөх хүсэлтийг цахимаар илгээх боломжтой

Нийслэлийн иргэд эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтээ ирэх сарын 1-нээс эхлэн цахимаар илгээх боломжтой боллоо.
Тодруулбал, иргэд эзэмшиж байгаа газраа өмчлөх хүсэлтээ илгээхдээ Egazar.gov.mn цахим системийн иргэн гэсэн хэсгийг сонгож, ДАН хайлтын системээр нэвтэрнэ. Үүний дараа үйлчилгээ цэсийн "Газрын хүсэлт илгээх" сонголт руу орж, иргэний нэр дээр бүртгэлтэй нэгж талбаруудаас сонгоно.
Ингээд эзэмшиж буй газраа өмчлөхөөр сонгож, шаардлагатай мэдээллийг бөглөж илгээснээр харьяа дүүргийн Газар зохион байгуулалтын албанд илгээгдэх юм байна.
Харин иргэн хүсэлтийн хариуг Egazar.gov.mn цахим системийн ‘Хүсэлтийн жагсаалт’ хэсгээс харж болно.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.