УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар дөнгөж сая МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа мэдэгдлээ.

Тэрбээр, “Улс орны эрх ашгаа тэргүүн эгнээнд тавьж, намын дотоод асуудал төрийн зовлон болохоос сэргийлэн Монгол Ардын Намын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж буйгаа мэдэгдэж байна.

Улсын эдийн засаг, ард түмний амьдралд тулгамдсан олон асуудал шийдлээ хүлээж байна. Авлига, баялгийн хулгайтай хийж буй тэмцлээ тууштай үргэлжлүүлж, иргэдийнхээ орлого, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, бусад тулгамдсан олон суурь асуудлыг шийдэхийн төлөө Засгийн газар улам эрчтэй ажиллах болно.

Баялгийн хулгайтай хэзээ ч эвлэрэхгүй. Надад албан тушаал бус улсын төлөө бодит ажил, ард иргэдийн итгэл илүү чухал. Байгалийн баялгаас нийт иргэн бус хэсэг бүлгээрээ хувь хүртдэг шударга бус байдлыг халахын төлөө Засгийн газрын тэргүүний хувьд тууштай тэмцэнэ” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
9999
9999

ТЭР НЬ ДЭЭР БАЙХ. ХҮЗҮҮГИЙН ХОНГИЛООР ЧИРЭГДЭЭГҮЙ ХҮН МОНГОЛД ҮЛДЭЭГҮЙ БОЛОЛТАЙ ЭНЭ МАН С НЭРЭЭ ТАТАЖ БАЙЖ АРАЙ ТАЙВАН АМЬДАРЦГААНА

МАН гишүүн
МАН гишүүн

Угаасаа �##�ь эрт Өрсөлдөөд Уначихаа биз дээ.Ингэж Нэрээ татах нтр гэж худлаа Попороод яахав дээ Зандка минь

Зочин
Зочин

Ерөнхий сайдаа хийнэ гэж тохирсон юм байх даа

Холбоотой мэдээ

Back to top button