Б.Хэрлэн: Тогтолцооны өөрчлөлт хийх хүнийг даргаараа сонгохгүй бол бохир саванд шинэ сүү хийхэд гашилдагтай адил зүйл болно

УИХ-ын гишүүн, Улс төрийн шинжлэх ухааны доктор дэд профессор Б.Хэрлэнтэй цаг үеийн улс төрийн талаар ярилцлаа.

-Сүүлийн хоёр сарын хугацаанд өрнөсөн улс төржилтийг хэрхэн дүгнэж байна вэ, МАН-ын гишүүд Д.Амарбаясгалан болон Г.Занданшатарын тал болж хоёр хуваагдсаныг бүгд харсан шүү дээ. Таны хувьд өнөөгийн Засгийн газрын талд буюу Г.Занданшатарын талд зогсож харагдсан. Яагаад, ямар үзэл баримтлал таныг тэнд зогсоход хүргэв?
-МАН бол 300 гаруй мянган гишүүнтэй том нам, олон лидер бий л дээ. Тэр ч утгаараа олон гишүүдийн итгэл хүлээж, тэргүүн эгнээнд явж буй хүмүүс бол яах аргагүй Г.Занданшатар сайд, Д.Амарбаясгалан дарга. Хэн хэнийг нь дэмжиж, хүрээлж ажилладаг. Яагаад Бага хурлаас хойш Засгийн газрыг дэмжиж байр сууриа илэрхийлж байгаа вэ гэвэл, шударга ёсны төлөө, тогтолцоог нь эрүүлжүүлэхийн төлөө, асуудлыг уг язгуураар нь засах замаар урагшилж байгаа гэдэг утгаар нь Г.Занданшатар даргыг өөрийн эрхгүй дэмжсэн.
-Таны дэмжсэн Ерөнхий сайд Г.Занданшатар хоёр хоногийн өмнө МАН-ын даргын сунгаанаас нэрээ татаж байгаагаа илэрхийллээ. Мөн Д.Амарбаясгалан ч нэрээ татна гэдгээ мэдэгдлээ. Яагаад хоёр сарын туршид МАН-ын дарга болохоор улайрч, "зодолдсон" хоёр хүн нэрээ татах болов?
-УИХ-ын олонх болсон нам Ерөнхий сайдад нэр дэвшүүлдэг тухай УИХ-ын тухай хууль, Үндсэн хуульд тусгагдсан байдаг. Мөн манай намын дүрэмд намын даргыг Ерөнхий сайд байж болно гэх зохицуулалт бий.
Ерөнхий сайд учраас, томоохон тогтолцооны өөрчлөлтүүдийг хийх гэж байгаа учир МАН-ын дарга байх ёстой гэх шахалт Г.Занданшатар даргад ирсэн байх гэж бодож байна. Гэсэн ч одоогийн байдлаар нэр дэвшихээр яригдаж байсан Г.Занданшатар, Д.Амарбаясгалан дарга нар нэрээ татлаа. Тэд улс эх орны эрх ашиг, дараа нь намын эрх ашгийн төлөө хувь хүнийхээ маш том хүсэл мөрөөдөл, зорилгоосоо ухарч, өөрийгөө татахад хүрсэн байх гэж хувь гишүүний хувьд бодож байна. Өөрийн тууштай явж байсан ажил хэргээсээ бусдын сайн сайхны, улс эх орноо савлуулахгүйн тулд буулт хийж байгаад нь хүндэтгэлтэй хандаж байна. Маш том эр зориг.
Том зорилгын төлөө зүтгэж байсан Г.Занданшатар яагаад ухрав гэж хүмүүс сонирхож байгаа байх. Энэ хүний үйл хэргийг үргэлжлүүлэх баг бий. Шинэ намын даргаар гуравдагч хүн сонгогдох нь тодорхой болчих шиг боллоо. Гэхдээ Г.Занданшатарын үйл хэргийг, тогтолцооны шинэчлэл хийх зорилгыг нь үргэлжлүүлэх хүнийг Их хурлаас сонгох байх гэж найдаж байна. Үүнийг намын гишүүд ч хүсэж байгаа. Хэрэв тогтолцооны өөрчлөлт хийх хүнийг даргаараа сонгохгүй бол бохир саванд шинэхэн сүү хийхэд гашилдагтай адил зүйл болно. Тиймээс савыг нь угаах хэрэгтэй гэдгийг ойлгох цаг ирсэн.
Шинээр сонгогдох намын дарга Ерөнхий сайд болно гэж дайрахгүй, тогтолцооны өөрчлөлтийн ажлыг үргэлжлүүлэхэд анхаарах байх

-МАН-ын даргын сонгуулиас Г.Занданшатар нэрээ татсанаар Засгийн газар нь ганхах эрсдэл үүсэх үү. Дээр дурдсанчлан танай нам даргаа Ерөнхий сайдаар дэвшүүлэх бодлоготой явсаар ирсэн. Тэгвэл шинээр томилогдох МАН-ын дарга өөрийн танхимаа бүрдүүлэхээр зэхэх үү. Эсхүл нам дотоод бодлогоо өөрчилж Ерөнхий сайд болон намын даргаа тусад нь байлгах шийдвэр гаргах уу?
-Г.Занданшатарыг огцруулах санал хураалт Үндсэн хууль зөрчсөн гэх шийдвэрийг ҮХЦ гаргасан. Эргэлзээ гарах үед хар цагааныг нь ялгаж өгөх төрийн институт үүргээ маш сайн биелүүлсэн шүү дээ. Уг шийдвэрийг Монголын ард түмэн маш их дэмжиж, төр тогтвортой байх нь гэж хүлээж авсан. Тэр ч утгаараа өнөөгийн Засгийн газар нийгэм, олон нийтийнхээ хүсэл сонирхолд нийцэж ажиллах байх. Нөгөө талаасаа шинээр сонгогдсон намын дарга тогтолцооны өөрчлөлтийн ажлыг үргэлжлүүлж, үр дүнг харуулахад анхаарах байх. Тийм ч учраас намын дарга болсон юм чинь Ерөнхий сайд болно гэж дайрахгүй байх.
-Намын даргад дэвшихээр зэхэж буй хүмүүсийн нэрс эхнээсээ тодорч буй. Н.Учрал, Ж.Энхбаяр, С.Бямбацогт гэх мэт сайд, гишүүдийг нэрлээд байна. Танай намын дотоодод, хөшигний ард ямар нэрс дурдагдаж байна вэ?
-Яг одоогоор тэр хүн намын даргад амбицалж байна гэж намын дотоодод, төрийн ордонд дуулсан зүйлгүй байна. Олон нийттэйгээ ижил буюу хэвлэлийн мэдээнээс л энэ тухай мэдээллийг авсан. Дээр хэлсэнчлэн манай нам боловсон хүчээр баян. Хэн нь ч сонгогдоод намын даргаар ажиллах боломжтой. 2255 хүн сонгоно, нарийн шүүлтүүрээр орох тул зөв хүн гараад ирнэ гэж итгэж байна. Хэн ч гарч ирсэн бай дэмжиж ажиллана. Намын бодлогоо дагана.
-МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж эвлэрлийн баг байгуулсан. Ахлагчаар нь Ч.Хүрэлбаатар томилогдсон. Тус баг байгуулагдсаны дараа тамганы маргаантай байсан МАН-ын бүлгийн даргын асуудал цэгцэрч, Ж.Бат-Эрдэнэ ажлаа өгч, дэд дарга болох нь тодорхой болсон. С.Амарсайхан сайдаас бууж Х.Ганхуягийг томилохоор болсон. Мөн Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар нэрээ татлаа. Эвлэрлийн баг ажлаа хэр сайн хийсэн гэж харж байна вэ?
-Эвлэрлийн баг байгуулагдах хэрэгцээ шаардлага байсан. Гэхдээ Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын дунд дайсагналцах хэмжээний зөрчил үүссэн гэж бодохгүй байна. Байр суурийн ялгаатай байдал нь өндөрссөн түвшинд л хүрсэн гэж харсан.
Эвлэрлийн багийн хувьд бие биеэ сонсох, нийтлэг хувилбараа олох, холын зорилго, нийтлэг эрх ашгаа олж харах, гарц гаргалгааг хэлэх сануулахыг хийсэн. Сайн ажилласан гэж харж байгаа. Олон асуудлын ард гарсан, намын дарга байсан хүмүүс эвлэрлийн ажлын хэсэгт орсон. Өнөөгийн МАН-ын лидерүүд тэдний гарын хүмүүс учир яах аргагүй үгийг нь сонссон байх. Үнэтэй юм хэлж байхад сонсолгүй л яах вэ дээ. Одоогийн шийдвэрүүд нь тэдний зөвлөсний дагуу л явсан байж магадгүй.
-Өнгөрсөн баасан гарагийн чуулганаар төсөв хэлэлцэж байх үеэр танхимд сууж байсан гишүүдийн саналд нөлөөлөх зорилгоор улаан, ногоон лаазаар чиглүүлэг өгсөн гэх асуудал хөвөрсөн. Тухайн үед та танхимд байсан уу, үнэхээр гишүүдийн санал, кнопод нөлөөлөх үйл явдал болсон уу?
-Хүнд ажлыг хийж байхад хөнгөн инээд наргиан байдаг шүү дээ. Биднийг өдөр цайндаа орж байхад улаан ногоон савтай ундаа байсан, санал өгөхдөө дардаг улаан, ногоон кноптой адилхан гээд хараад инээсэн. Гэтэл манай хоёр гишүүн дамшиглаад лаазыг нь аваад орчихсон юм билээ.
Харин саналд лаазаар нөлөөлсөн зүйл огт байхгүй. Төсөвтэй холбоотой баримт материалтай маш сайн танилцаад, санал хураалтдаа орж байгаа шүү дээ.
-Их хурлаараа МАН-ын даргаа сонгохоос гадна ямар асуудлуудыг хэлэлцэх чигтэй байгаа вэ?
-Улс төрийн намын тухай хуулиараа /2025-12-31/-нээс өмнө Их хурал хуралдаж, шинэ хуулийн үзэл баримтлалд нийцүүлж намын дүрмээ шинэчилсэн байх учиртай. Үүний хүрээнд намын дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ. Мөн намын зохион байгуулалт, Хяналтын Ерөнхий хорооны сонгууль, Бага хурлын сонгуулийн асуудлуудыг хэлэлцэх товтой байгаа.
Намын зохион байгуулалтын бүх бүтэц нэгжид 30 хувийн квоттойгоор МАХН-ын гишүүдээс байршуулах гэрээг МАН-тай нийлэхдээ хийсэн. Иймд 2024 оны сонгуульд жагсаалтад багтсан

-Багш байсан хүн яагаад улс төрийн намд элсэж, УИХ-ын гишүүн болохыг хүсэв. Тэр дундаа яагаад МАХН-ын гишүүн болсон бэ?
-Улс төрийн намд элсэнэ гэдэг хүний амьдралдаа хийдэгцөөхөн том шийдвэрийн нэг. Би 2013 онд Герман улсад эрдмийн зэргээ хамгаалж ирээд социалдемократ үзэл баримтлалтай МАХН-д элссэн.
Нийгмийн чиг баримжаатай хөгжлийн үзэл баримтлалтай улсад суралцаж ирсэн нь нөлөөлсөн болов уу. Амьдарлын баталгаа нь найдвартай улс орны ард иргэд сэтгэл түвшин амьдарч байгааг хараад дотроо ихийг боддог байсан. Тэгээд эрх тэгш байдал, шударга ёс, эв нэгдлийг эрхэмлэж, байгалийн баялагтаа эзэн болж үр шимийг нь хүн бүртээ хүртээх гэсэн үзэл баримтлалыг нь дэмжиж гишүүн нь болсон.
Удалгүй МАХН аас 2016 онд УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт, дараа нь 2020 онд Орхон аймгаас нэр дэвшиж байсан. Улс төрийн энэ том өрсөлдөөн дундуур МАХН-ынхаа мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалыг ард иргэдэд таниулахыг хичээж зүтгэж байлаа.
-УИХ-ын 126 гишүүнээс арав нь докторын зэрэгтэй. Та тэдний нэг шүү дээ. 20 гаруй жил боловсролын салбарт ажилласан хүн гишүүн болсон учир томоохон бодлого, шийдвэрийг гаргах байх гэх олон нийтийн хүлээлт ч байсан шүү дээ. Та гишүүн болоод жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд зорьсон ажлаа биелүүлж чадсан уу, цаашид ямар асуудлууд дээр анхаарах төлөвлөгөөтэй байна вэ?
2013 онд ХБНГУ-д Потсдамын их сургуульд төрийн удирдлагын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. Удирдлагын академид 27 жил багшиллаа. Яах аргагүй бловсролын салбарын төлөөлөл. Ийм ч учраас өөрийн хүч чадлаа боловсролд тэр тусмаа мэргэжлийн боловсрол, дээд боловсролын салбарын хөгжлийн асуудалд анхаарч ажиллаж байгаа. Их дээд сургуулийн статус өнөөдөр багш, эрдэм шинжилгээний ажилтнуудын хөдөлмөрийн харилцаанд олон асуудал үүсээл байгаа. Үүнээс болж өнөөдөр ерөнхий боловсролд тулгамдаад байгаа боловсролын чанар, боловсон хүчний хомсдол дээд боловсролын салбарт бас үүсээд байгаа. Энэ тухайд өнгөрсөн онд Боловсролын сайдад асуулга тавьж хариугаа аваад байна. Хүний хөгжил, нийгмийн бодлогын Байнгын хороогоор удахгүй хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.
Яг одоо боловсролын хуулинд хувилбарт сургалтын талаар нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл дээр ажиллаж байна.
Төрийн удирдлагын чиглэлээр магистр, докторын зэрэг хамгаалсан судлаач эрдэмтэн хүний хувьд УИХ-ын даргын захирамжаар байгуулсан төрийн албаны тухай хуулийн шинэчлэлийн ажлын хэсэгт орж ажиллаж байна. Төрийн албанд бүтээмж, үр бүтээлийг эрхэмлэх соёлыг төлөвшүүлэх арга механизмуудыг төлөвшүүлэх зохицуулалтыг хуульд тусгаалах зорилготой ажиллаж байна. Бас төр захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох талаар УИХ ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсныг ахлаад явж байна. Төрийн бүтээмжийг ярихад бүтэц зохион байгуулалт оновчтой байх, ажил үүргийн хийдэл давхардлыг цэгцлэх, ажлын урсгалыг түргэн шуурхай болгох шаардлагатай байгаа учраас менежментийн хүний хувьд энэ том асуудлыг бас бариад авсан байгаа.
Яг одоо ажиллаж байгаа төслүүдээ танилцуулахад энэбайна. Цаашдаа иргэдийн оролцох эрх, ажил хөдөлмөр эрхлэх эрхийн асуудал дээр бас ажиллах бодолтой байгаа
-Таныг МАХН-аас өндөр дэмжлэг авч УИХ-ын гишүүн болсон гэж олон нийт ярьдаг шүү дээ. Яг ямар дэмжлэгтэйгээр УИХ-д орж ирсэн юм бэ?
Манай хуучин намын хамт олны дэмжлэг буянаар биөнөөдөр УИХ гишүүн болоод явж байна. Тэднийхээ итгэлийг дааж явахын төлөө хичээж байна. Ойрхнытүүхийг товч хэлье. МАХН 2010 онд МАХН нэрээ, үзэл баримтлалаа өөрчилсөн тухай бүгд мэднэ. Энэ үеэс МАН-аас МАХН тусгаарлаж, бие даан улс төрийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Арав гаруй жил дараа хоёр нам 2021 онд эргэн нэгдсэн. Хүчээ нэгтгэж Үндсэн хуулиа шинэчилье, байгалийн баялгаа ард иргэддээ хүртээе, авилга шударга бус явдлыг таслан зогсооё, МАНАН-тай тэмцье гэсэн томоохон зорилгуудыг тавьж нэгдсэн. Ингэж 48 мянган гишүүнтэй МАХН намаа татан буулгаад үүсэл гарал нэгтэй МАН-даа нэгдэн орсон. Тэр үед хоёр намыг нийлүүлэх ажлын хэсгийг хоёр талаас арав арван гишүүнтэй байгуулж байлаа. Тэр ажлын хэсэгт МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүний хувьд би орж ажилласан. Холбогдох бичиг баримтыг боловсруулах, орон даяар намынхаа бүх гишүүдэд нэгдэн нийлэхийн учир холбогдлыг ойлгуулж, нэг бүрчлэн саналыг авах ажлыг зохион байгуулахадгар бие оролцож байлаа.
Хоёр нам нэгдэн нийлэх үед байгуулсан гэрээнд намынзохион байгуулалтын бүх бүтэц нэгжид МАХН-ын гишүүдээс 30 хувийн квоттой байршуулахаар тохирсон заалт байдаг. Миний бие МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны гишүүнээр очиж ажилласан. Дараа нь МАН-ын дэргэдэх Социалдемократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Манай дарга том зорилгынхоо төлөө бүх чадлаараа хичээж ажиллаарай, ард чинь олон мянган гишүүд чинь хамт олон чинь харж байгаа шүү гэж бид нарт байнга захьдаг байлаа. Энэ захиасыг санаж хичээсэн. Тэгээд 2024 оны УИХ-ын сонгуульд манай хуучин хамт олноос 3 хүн тойрогт, 5 хүн жагсаалтаар нэр дэвшсэн. Миний нэр жагсаалтын 14 т бичигдсэн. Өнөөдөр УИХ гишүүн болоод хийж бүтээе гэсэн асар их боломжид хүрээд байна.
-Цаг гарган нээлттэй ярилцсанд баярлалаа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сүүлийн хоёр сар ажиглаж байхад манай нам доторх тэмцэл арай л ширүүсээд байх шиг санагдсан, гэтэл одоо нэр татсан хоёр лидер хоёулаа эвлэрлийн үүднээс ухарсан нь нэг бодлын зөв л шийдэл юм шиг харагдаж байна
Амарбаясг�##�ан хүртэл нэрээ татаж байгаа нь хөшигний ард нэлээн том тохироо хийгдсэн байж мэдэхээр, гэхдээ ямар ч байсан намын т�##�ц�##� намжиж байгаа шинжтэй нь сайн хэрэг, бидэнд одоо т�##�ц�##� биш бодлогын үр дүн хэрэгтэй байна
Үнэндээ МАН-ын гишүүд т�##�цаад явж байгааг жирийн иргэд бид харж яваа, гэхдээ иймэрхүү тэмцэл дотроо намжиж, байгуулагдсан эвлэрлийн баг нэлээн үүрэг гүйцэтгэсэн бололтой, тэгэхээр дараагийн дарга зөв хүн байхад л бүх юм цэгцрэх байх
Занданшатарын баг үргэлжлүүлээд шинэчлэлээ хийж чадв�##� сайн л даа, гэхдээ шинэ дарга гараад өөрийн хүнээ шахв�##� дахиад доторх т�##�ц�##� сэргэх вий гэж жаахан болгоомжлол байна, намын нэг мөр дүрэм дагах нь чух�##� байна шүү
Хэрлэн гишүүний ярианаас харахад үнэхээр дотор нөхцөл байд�##� хурцадсан ч эцсийн үед томчууд нь зөв шийдвэр гаргасан бололтой, иймэрхүү зүйлд хувийн амбицаа дарах чадвар чух�##� байдаг, үүнийг олон нийт ойлгох хэрэгтэй байх
Хувь хүний карьер гэхээс илүү тогтолцоо чух�##� гэдгийг ойлгож ухарч байгаа нь улс төрд ховор тохиолдол шүү, гэхдээ яг бодитоор ажил урагшлах эсэхийг харах үлдлээ, одоо гарах шинэ дарга л их зүйл шийднэ
Даргын сунгаанд дуугарч байсан хэдэн нэр байна, гэхдээ үнэндээ намын дотор жинхэнэ шүүлтүүрт орж зөв хүн гарч ирдэг эсэх нь эргэлзээтэй санагддаг, 2255 хүн сонгоно гэдэг их л чух�##�, тэд бодитоор улс төрийг харж шийддэг байгаасай
Эвлэрлийн баг Ч.Хүрэлбаатар ахлаад явсан гэдэг нь өөрөө туршлагатай хүн тул зөв шийдэл байсан байх, одоо асуудлууд цэгцрээд эхэлж байгаа нь сайн, гэхдээ дараагийн 2–3 сар бодит үр дүн гарах эсэхийг харна даа
Лаазны маргаан гэж инээдтэй юм гарсан, үнэндээ кноп дарахад нөлөөлсөн гэхээсээ зүгээр л наргиа байсан л гэж ойлгож байна, гэхдээ ийм юм нийгэмд буруу ойлголт төрүүлдэг учир гишүүд жаахан болгоомжтой байв�##� зүгээрсэн
Шинэ намын дарга Ерөнхий сайд болно гээд зүтгэхгүй гэж байгаа нь нэг т�##�аасаа сайн, нэг хүн бүхнийг атгадаг хуучин хэв маяг дахиж гарахгүй байгаасай гэж бодож байна, тогтолцооны шинэчлэл гэдэг үнэхээр чух�##� боллоо
МАХН-МАН хоёр нэгдсэнээс хойш бүтэц зохион байгуул�##�тын 30 хувийн квот гэдэг нь зарим хүмүүсийн хэлдэг шиг “онцгой дэмжлэг” биш, зүгээр зохион байгуул�##�тын тохироо юм байна гэдгийг Хэрлэн гишүүний ярилцлагаас ойлголоо
Нэг хэсэг хэвлэлээр хоёр т�##�ын зөрчил их хөөрөгдөж гарсан, харин дотоодод бодитоор дайсагн�##�цсан гэхээсээ илүү байр суурь зөрсөн гэж байгаа нь үнэн байх, хэвлэл мэдээлэл жаахан хэтрүүлээд байсан т�##�тай юм билээ
Гадаад т�##�даа нам эв нэгдэлтэй харагдах нь маш чух�##�, ялангуяа төсөв, тогтолцооны шинэчлэл яригдаж буй үед, хоёр лидер зэрэг нэрээ татсан нь улс орныг тогтворгүйжүүлэхгүйн төлөө хийсэн �##�хам гэж харж байна
Хэрлэн гишүүн өөрөө боловсролын хүн тул боловсролын с�##�барт хуулийн өөрчлөлт хийх хүсэлтэй байгаа нь зөв, энэ с�##�бар чинь үнэндээ орхигдоод удсан, багш нарын үнэлэмж доройтсон хэвээр байгаа үед хэн нэг нь дуугарч л таараа
УИХ-ын гишүүдийн докторант цөөн байдаг гэдэг үнэн, хууль тогтоох байгууллагад онолын суурьтай хүн олон байх тусмаа сайн, гэхдээ хичнээн доктортой байгаад бодлого хэрэгжүүлдэг тогтолцоо муу бол үр дүн гарахгүйд харамс�##�тай
Намын дүрэм шинэчлэх шаардлага байгааг ярьсан нь зөв, нийгэм өөрчлөгдөх тусам нам доторх бүтэц шинэчлэгдэж байх ёстой, одоогийн дүрэм үнэндээ өнгөрсөн үеийн сэтгэлгээгээр л бичигдсэн зүйл олон
Цаг үеийн улс төржилт арай хэтэрснийг бүгд харсан, одоо энэ процесст цэг тавих шиг боллоо, гол нь шинэ дарга хэн ч гарсан улстөрийн тогтвортой байдлыг нэн түрүүнд тавьж ажиллаасай гэж хүсэж байна
Сүүлийн үед МАН-ын дотор т�##�ц�##� их болсон мэт харагдаж байсан ч хоёр хүн зэрэг нэрээ татсан нь дотоодын уур амьсг�##�ыг тайвшруулах нэг �##�хам шиг санагдлаа, нийгэм ч бас тогтвортой байдлыг хүсэж байгаа шүү дээ
Занданшатарын ухарсан ш�##�тгаан нь зарим хүний хэлээд байгаа шиг айсандаа биш, тогтолцоог тогтвортой байлгах гэж бодсон байж магадгүй, ингэж ухарч чаддаг улс төрч тийм ч олон байдаггүй
Амарбаясг�##�ан хүртэл татсан нь хөшигний ард том тохироо болсон доо гэж иргэд дүгнэж байгаа ч үнэндээ намын тогтвортой байдлыг бодсон ч байж болно, одоо харин дараагийн хүн л чух�##� боллоо
Эвлэрлийн багийн ажил нэлээн үр дүнтэй болсон юм шиг харагдаж байна, марг�##�даад байсан олон асууд�##� богино хугацаанд цэгцэрсэн нь нам доторхи хөгшин туршлагатай хүмүүсийн оролцоо их байсныг харуулж байгаа
Шинэ дарга сонгогдохдоо Ерөнхий сайд руу үсчиж оролгүй, эхлээд намынхаа тогтолцоог засаж сайжруулах нь зөв, нэг дор олон �##�бан туша�##� була�##�даад эхэлбэл т�##�ц�##� дахиад сэргэх эрсдэл бий шүү
Хэрлэн гишүүний ярьсан зүйлс бодитой сонсогдлоо, өөрөө боловсролын с�##�бараас гарсан болохоор тогтолцооны т�##�аас нь илүү ойлгож дүгнэж байгаа нь мэдэгдэж байсан, ийм ойлголт парламентэд хэрэгтэй
Хоёр лидерийн зөрчил гүнзгий биш байсан гэж ярьж байгааг нь сонсоод гайхсан, хэвлэлээр бол бараг дайсан болсон мэт бичээд байсан, үнэндээ байр суурийн ялгаа л өссөн байж дээ
Занданшатарын шинэчлэлийн чиглэлд олон хүн итгэлтэй байсан, тэр үзэл бодлыг нь үргэлжлүүлэх хүн гарч ирвэл намын ажил илүү урагшлах байх гэж найдаж байна, эс тэгвээс эхэлсэн зүйл замхарч мэднэ
Лаазтай холбоотой маргаан үнэндээ инээдтэй байсан, сан�##�ын кноптой адилхан өнгөтэй гээд тоглосон зүйл байсан гэж тайлбарлаад байхад зарим нь бүр улс төрийн том ажиллагаа мэт болгон дэврээсэн нь хэтэрхий санагдсан
Төсөв дээрх сан�##� хура�##�т нэлээн хүнд байсан, тийм үед тоглоом шоглоом аяндаа гардаг л зүйл, гэхдээ олон нийт буруу ойлгохгүйн тулд гишүүд өөрсдөө илүү болгоомжлох хэрэгтэй байх
Намын дүрэм шинэчлэгдэх нь зөв, хуучин үеийн хэт төвлөрсөн тогтолцоо одоогийн нийгэмтэй нийцэхээ больсон, шинэ дүрмээр ил тод бөгөөд хариуцлагатай бүтэц бүрдвэл удирдлагын асууд�##� ч тогтвортой болно
МАХН, МАН нэгдэхдээ байгуулсан квотын тохиролцоо бол зарим хүний ойлгодог шиг тусгай давуу эрх биш, зүгээр зохион байгуул�##�тын нийлэлтийн нэг хэсэг байсан гэдгийг гишүүн тайлбарласан нь ойлгомжтой санагдсан
Дотоодын тэмцлийг хэт дэврээсэн мэдээлэл олон гарсан, харин гишүүний ярианаас үзвэл үнэндээ т�##�ц�##� гэхээсээ илүү байр суурь өөр байсан төдий зүйл байжээ, ийм үед хэвлэл хариуцлагатай баймаар байна
Эвлэрлийн үр дүнд хэд хэдэн чух�##� томилгоо цэгцэрсэн нь сайн хэрэг, бүлгийн даргын асууд�##� хүртэл шийдэгдсэн тул одоо бодлого дээрээ төвлөрөх боломж бүрдэж байна гэж харж байна
Хэрлэн гишүүн боловсролын с�##�барт хуулийн шинэчлэл хийх төлөвтэй байгаа нь зөв, багш нарын ц�##�ин, эрдэм шинжилгээний ажилтнуудын нөхцөл үнэхээр орхигдоод удсан, энэ асуудлыг сөхөх хүн хэрэгтэй байсан
Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо гэх төрийн бус байгууллага инженерүүдэд зөвлөх, мэргэшсэн инженер гэх батламж цаас олгон асар их мөнгө олж байгааг Д.Мөнх-Эрдэнэ лайвдав.
hyrelsyhiig irtel bujignuulchihgui hyn tyr bailgah gj bna yamar atsiin togtoltsoo
Энхбаярын нууц амраг авгай минь дуугүй бай чиний юм мэддэг гэж үхсэн байдгын
Хэрэг дээрээ Занданшатар буцсан нь бууж өгсөндөө биш, харин ч тогтолцооны асууд�##� замбараагүйдэхгүйн тулд ухарсан мэт санагдаад байна, хамаагүй дайраад байв�##� улс орны тогтвортой байд�##�д нөлөөлөхөөр байсан шүү дээ