НИЙГЭМ

Аса аварга О.Дөлгөөнд 10 сая төгрөг хандивлалаа

Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Дагвадорж О.Дөлгөөний эмчилгээнд 10 сая төгрөг хандивлажээ

Монгол улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн холбон тоглогч, 2019 оны оюутны лигийн аварга /Шилдэг тоглогч/, Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний таван удаагийн аварга /хоёр удаагийн шилдэг тоглогч/ О.Дөлгөөн элэгний дутагдал гэсэн оноштойгоор АНУ-д эмчлүүлж байгаа билээ. Сайхан сэтгэлт Монголчууд дэлхийн өнцөг булан бүрээс түүний амь насыг аврахын тулд хандив илгээсээр байна.

Тэдний нэг нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж 10 сая төгрөг хандивлаж байгаагаа мэдэгджээ.

Тэрбээр цахим хуудаснаа "Сайхан сэтгэлт Монголчууд маань үнэхээр сэтгэл нэгдэж чадаж байна. Хэлж ирдэггүй зовлонг туулаад гарна шүү. Босоод ирээрэй, ахын дүү. 10 сая төгрөг зардалд нэмэр болж байна. Сайн хүний үр, сүүт гүүний унага минь" гэсэн байна.

Д.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button