УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Москваг зорино

МАН-ын Их хурал дуусаж, даргаа сонгоод нэг тийш боллоо. Өнөөдөр /2025.11.17/ Ерөнхий сайд Г.Занданшатар Москва руу мордоно.

Тэрбээр, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцох юм байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус хурал энэ жил Оросын холбооны улсын нийслэл Москва хотноо энэ сарын 17-18-ны хооронд болно. 

Манай улс ШХАБ-т ажиглагч улсын статустай. ШХАБ-ын эдийн засаг, худалдаа, дэд бүтцийн хөгжлийн хамтын ажиллагааг хэлэлцдэг. Үүнд:

  • Гишүүн орнуудын эдийн засаг, худалдаа, хөгжлийн хамтын ажиллагааг хэлэлцэх.
  • Хөрөнгө оруулалт, тээвэр, дэд бүтцийн төслүүд, санхүүгийн хамтын ажиллагаа, соёл, хүмүүнлэгийн хөтөлбөрүүд-ийг авч хэлэлцэх.
  • ШХАБ-ын төсөв болон хөтөлбөрүүдийг батлах.
  • Төрийн тэргүүн нарын түвшний шийдвэрүүдийг хэрэгжүүлэх гэх мэт асуудлыг хэлэлцэх юм байна.

Өнгөрөгч 2024 оны аравдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байхдаа Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабад хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцсон билээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Змапочин
Змапочин

Сүүлчийн томилолт

Зочин
Зочин

Tendee harlchih viidee

Бодит байдал
Бодит байдал

Ардын нам 28онд будаа болохоо хийчихлээ!, бүрмөсөн шулуудав

Холбоотой мэдээ

Back to top button