ТОДРУУЛГА: Тосон бумбын нурууны ойролцоо ИРВЭС ҮХЭЭГҮЙ

Нийгмийн сүлжээнд Тосон бумбын ойролцоох амьтад дайжиж, эхнээсээ амьтад үхлээ хэмээн нэгэн хэрэглэгч үхсэн ирвэсний зураг нийтэлсэн билээ. Харин бид энэ талаар холбогдох албаны хүмүүстэй холбогдож, тодруулга мэдээлэл авлаа.

Ирвэс хамгаалах сангаас энэ талаар лавлахад “Бидэнд ямар ч үхсэн ирвэсний талаар мэдээлэл ирээгүй. Хэрэв ирвэс үхсэн нь үнэн бол бид холбогдох орон нутгийн байгаль хамгаалагчтай холбогдож арга хэмжээ авна” хэмээн хариулсан юм.
Харин Өмнөговь аймгийн ЗДТГ болон байгаль хамгаалагч Ч.Энхтуяатай холбогдоход, “Бидэнд ямар ч үхсэн ирвэсний талаар мэдээлэл ирээгүй. Амьтад дайжсан юм байхгүй, аргал янгир нь уулаараа, тал нутгаараа өмнө нь байсан цөөн хэдэн амьтад байсан хэвээрээ бий. Ер нь сүүлийн жил гаруй хугацаанд үхсэн амьтны талаар мэдээлэл ирээгүй” гэлээ.

Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.