Улс төрийн мэдээ

Гишүүдийн ирц хүрээгүй тул аж ахуй нэгжүүдэд Монголбанкнаас репо санхүүжилт олгох асуудлыг хойшлууллаа

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцсэн билээ.

Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаас асуулт асууж хариулт авсан юм. Хуулийн төслийн агуулга нь шатахуун импортлогч аж ахуй нэгжүүдэд 500 тэрбумын репо санхүүжилтийг Монголбанкаар олгуулах. Гэхэдэ энэ дүн нь ердөө нэг сарын шатахууны нөөцийн сав л бэлдэх боломжтой бөгөөд 6 сарын нөөций сав бэлдэнэ гэвэл 3 их наяд төгрөг шаардлагатай. Хуулийн төслийг 2030 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд УИХ-ын зарим гишүүний зүгээс хугацааг 2-3 жилээр байх нь зөв гэсэн саналыг мөн хэлсэн юм.

УИХ-ын дарга Н.Учрал хэлэлцэж буй асуудлаар санал хураахын тулд чуулганы ирц бүрэн байх ёстойг анхааруулж, уг хуулийн төслийг маргаашийн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр хойшлууллаа.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Амараа ах
Амараа ах

Шинэ дарга Н.Учрал ирцээ бүрдүүлж чадахгүй онигоо болж байна аа. Чаддаг юм бол арга хэмжээ аваасай. Жирийн нэгэн ажлаа тасалсан бол алуулах байхдаа

Холбоотой мэдээ

Back to top button