УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Ерөнхийлөгчийн саналаар УЕП-ын орлогчоор улирч буй М.Чинбат гэж хэн бэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Ерөнхий прокурорын орлогчийг томилох Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж байна. Энэ лхагва гарагт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, байнгын хорооны гишүүдийн 80 хувийн саналаар дэмжсэн билээ.
Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбатын бүрэн эрхийн хугацаа нь энэ онд дуусч буй бөгөөд улираан томилох саналыг ирүүлсний дагуу УИХ-ын гишүүд түүнээс асуулт асууж, хариулт авлаа.
- Максимын Чинбат Сүхбаатар аймагт төрсөн,
- 1989 онд Сүхбаатар аймаг, Наран сумын 8 жилийн сургууль,
- 1991 онд Сүхбаатар аймаг, Баруун-Урт, 1 дүгээр 10 жилийн дунд сургуулийг төгссөн,
- 1995 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч мэргэжлээр төгссөн, Хууль зүйн ухааны магистрийн зэрэгтэй,
- 1995-2007 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт хяналтын прокурор, аймгийн прокурорын орлогч, аймгийн прокурор,
- 2007 оноос Багануур дүүргийн прокурорын газарт туслах прокурор, дүүргийн прокурорын орлогч,
- 2014 оноос Дүүргийн нэгдүгээр прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга,
- 2015 оноос Баянгол дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор, Тамгын хэлтсийн дарга,
- 2017 оноос Чингэлтэй дүүргийн прокурорын газарт ахлах прокурор,
- 2019 оны 2 дугаар сараас Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор,
- 2019 оны 4 дүгээр сараас Улсын ерөнхий прокурорын орлогчоор тус тус томилогдон прокурорын байгууллагад прокуророор 30 дахь жилдээ ажиллаж буй.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
zass su batboldiin ugsaani gar
Амжилт. Өөрсдййххээ үрсййг хэрцгйй алж байгааг зогсоо
Ерөнхий прокурор Дорлигжав, энхамгалан агснуудын луйврыг яагаад шалгадаггүй юм вэ?
Шудрага ажиллаж чадаж байвал хэдэн удаач сонгогдсон ч,яахав дэ.ПРОКУРОР Л ХАМАГ ЮМЫГ ШИЙДДЭГ БАЙГУУЛЛАГА ЮМ ШИГ БГА ЮМ.Өөрийхөө маргаашийг,үр хүүхдийхээ ач зэ нарыхаа ирээдүйг бодож шудрага ажилласай гэж хосмээр байна.Үйлийн үр хаалга андуурдагүй ээ гэж айхтар үнэн үг байдаг шүү.
Мундаг хүн шүү. Элдэв нөлөөнд автдаггүй жинхэнэ төрийн хүн