Нийгмийн

Нийслэлийн 2026 оны төсвөөр шинээр 207 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын эрх шилжүүлсэн төсөл, арга хэмжээний талаар хэлэлцэв. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар 10 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 78 хувьтай байна.

Үргэлжлүүлэн НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын эрх шилжүүлсэн төсөл, арга хэмжээний талаар танилцуулав. Тэрбээр “Нийслэлийн 2026 оны төсвийн хөрөнгө оруулалт нь нийслэлийн төсөв, нийслэлийн замын сан, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сан гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэж байна. 2026 онд шинээр 207 төсөл, арга хэмжээ, шилжих 80 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ” гэдгийг онцоллоо.

Нийслэлийн 2026 оны төсвөөр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлнэ. Гэр хорооллыг орон сууцжуулж, агаар орчны бохирдлыг бууруулна. Улаанбаатар хотын холбоос замуудыг нэмэгдүүлэн, нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийх замаар авто замын түгжрэлийг бууруулна. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Өнгөрсөн жилүүдэд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг бүрэн дуусгаж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үндсэн чиглэл, бодлогыг хэрэгжүүлнэ.

Иргэдийн нээлттэй хэлэлцүүлэг болон цахим санал асуулгаар гудамж талбайн камержуулалт, нийтийн эзэмшлийн талбайд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт, эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хүүхдийн тоглоомын талбай, тохижилт шинэчлэн засварлах, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт шаардлагатай засвар тохижилт, өрхийн эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмжийг сайжруулах, үерийн болон гадаргын ус зайлуулах шугам, хоолой, хог ангилан ялгах сав байршуулах, явган хүний зам талбай засварлах, авто машины зогсоол байгуулах, нийтийн эзэмшлийн орон сууцны фасад, дээвэр засварлах зэрэг санал, хүсэлтийг тавьсан. Эдгээр санал, хүсэлтэд үндэслэн нийслэлийн 2026 оны төсвийг батлуулсан юм.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Yaay bolidoo Niislel mini. Yug tusul gehee ch medehgui salbadainuud. Tusul gej, "Tusuv, deadline, Ajliin zorilt" 3-aar hyazgaarlagdsan tuulugluguut ajliig heleh yum l daa. Tegehed, tanai 200 garui tusuld ali n ch baihgui. Ter havid neg avtusnii buudal nuraaj, shineer negiig bari ged l boloo, yamar ch pplan batlagsan zurag baihgui. Tegeed, ter tusul nertiin tusviig n ali neg Irgediin tuluulugch-n huviin company avch, nud huurna. Zavaan novsh.

Холбоотой мэдээ

Back to top button