Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

УЛС ТӨРИЙН ТОЙМ 2025 | МАН "ЯЛАГЧ"-аа тодруулж, монголоо чирсэн он

2025 оны монголын улстөр, эдийн засгийн хүрээнд өрнөсөн үйл явдлыг Eguurnews мэдээллийн агентлаг хуанли, ялагч, үйл явцын оролцогчид гэсэн гурван агуулгын хүрээнд тоймлон хүргэж байна.


Нэг.

-2025 оны улстөрийн хуанли-

Өнгөрч буй 2025 онд өрнөсөн улстөрийн үйл явдлуудыг он цагийн дарааллаар нь хөвөрдөөд харвал илүү оновчтой. Арванхоёрдугаар сарын хугацаанд Л.Оюун-Эрдэнэ Г.Занданшатараар, Д.Амарбаясгалан Н.Учралаар солигдох хүртэлх үйл явцын хооронд олон ньюнс хөврөв.

Оны эхэнд Л.Оюун-Эрдэнэ сүүлийн 20 жилд ДӨРВӨН жил тогтвортой засагласан Ерөнхий сайд болон мандав. 2025.01.27-нд ийн нэрлэгдсэн. Монгол Улсад 1990 онд ардчилсан хувьсгал өрнөснөөс хойш есөн удаагийн парламентын сонгууль өрнөж, энэ хугацаанд 32 эрхэм Ерөнхий сайдаар ажилласан байдаг. Засгийн газрын дундаж наслалт 1.8 жил буюу ердөө 20 сарын хугацаатай байв. Л.Оюун-Эрдэнэ 2024 оны сонгуульд намаа удирдан орж, парламентад 65 суудал авсныхаа дараа ЗГ-ын мөрийн хөтөлбөртөө 14 мега төслөө тунхагласан. Дөрвөн жил таван сарын хугацаанд Ерөнхий сайдаар ажилласан.

Харин эдийн засагт, “Орано Майнинг САС” компанитай байгуулах ХОГ-ний төслийг ЗГ УИХ-д хүргүүлж байв. Ингэснээр гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж, төсөвт жилд ₮520 тэрбум, төслийн нийт хугацаанд ₮17.1 их наяд, Үндэсний баялгийн санд жилд ₮61.5 тэрбум, төслийн нийт хугацаанд хоёр их наяд төгрөгийг төвлөрүүлнэ гэж үзэж байв.

Тагнуулын ерөнхий газраас MCS группийн охин компани "М Армор"-т ажиллагаа явуулав. Улмаар хамгаалалтын хэлтсийн дарга З.Төрмандахыг дөрвөн ажилтных нь цуг саатуулсан. Тэднийг “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлсийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан”, “Гүйцэтгэх ажил явуулсан, эсхүл гүйцэтгэх ажлын тусгай техник олж авсан, ашигласан, борлуулсан” гэмт хэрэгт яллагдагчаар татсан юм. Хэсэг хугацааны дараа элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараах хүндрэлийн улмаас З.Төрмандахыг суллаад, эл хэрэг сураг алдарсан. Хамтарсан ЗГ-т ХЗДХ-ийн сайдаар АН-аас О.Алтангэрэл байсан үе юм.

Харин эдийн засагт, гадаад валютын улсын албан нөөц 4.9 тэрбум ам.доллар. Долларын ханш 3,455 төгрөг байв.

Гурав болон дөрөвдүгээр сард улстөрийн хурц өрнөлгүй өнгөрөв. Н.Учрал “Төгрөг нуур”-ын орд дээр хүч хаяж, Х.Баттулгыг чиглэсэн хурц үг ч шидлээ. Яагаад Н.Учрал гэж. О.Оюун-Эрдэнэтэй ч, Д.Амарбаясгалантай ч илтийн зөрчилдөөнгүй. Улс төрийн хувьд шууд ерөнхийлөгчөөс дэмжлэг авч улс төрд орж ирсэн учраас түүнийг “Төгрөг нуур-ын ордын асуудлыг нэн тэргүүнд эрэмбэлэн гаргаж ирсэн. Харин эдийн засгийн хувьд хэд хэдэн үйл явдал болсон. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж байв. Мөн Монгол банкнаас бодлогын хүүг огцом нэмж 12 хувьд хүргэсэн. Валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрсэн атал ханшийн өсөлт саармагжилгүй, доллар 3595 төгрөг давж, төгрөгийн ханш сулрав. Мөн үнэт цаасны гүйлгээ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар буурсан. Энэ үед ББСБ-аас олгож буй хэрэглээний зээлд тавих өр, орлогын харьцааны шаардлагыг 60:40 болгож байв.

Тавдугаар сарын эхээр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүнийг дахин Ерөнхийлөгч болгохгүй байх хаалт"-аа эхлүүлсэн. ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл MCS-ийн "Ухаа худаг"-ийн талаарх номоо тараав. Энэ хоёр үйл явдлаас дөрөв хоногийн дараа Л.Оюун-Эрдэнийн 20 настай хүү О.Тэмүүлэн найз охиндоо 20 саяын үнэ бүхий цүнх бэлэглэсэн нь анхааралд өртлөө. Аав нь харин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын нээлтийг хийв. Ирснийх нь дараа 20 саяын цүнхний дуулиан "Орлогоо нотол", "Огцрох амархан" жагсаал руу хөтөлсөн юм. Нэг талд Засгийн газрыг огцруулахаар цахим орчинг цүнхээр өдөөх хэлбэр түгээмэл байв. Нөгөө талд баян, ядуугийн ялгаа хол зөрүүтэй болсон тул татвар төлөгчид уурлах, шаардах, бухимдах нь нийгмийн органик шаардлага үүссэн байв. МАН ч Бага хурлаа хийж, АН-ыг ЗГ-аас хөөгөөд Л.Оюун-Эрдэнийг солих уур амьсгал руу нэгэнт орчихсон. Ганц цүнх төр эргүүлэх хэмжээний үндэс болов. 

Харин эдийн засагт, дэлхийн зах зээл дахь нүүрсний үнэ сэргэж 99.4 ам.долларт хүрч өсөлт үзүүлж байв. Мөн энэ үеэр бензиний ханш 200 төгрөгөөр өсөж, өргөн хэрэглээний бараа үнэ өмнөх долоо хоногоосоо 0.3 хувиар нэмэгдсэн.

Зургаадугаар сарын эхээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хувь заяаг чуулганаар орууллаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганд өөрийн биеэр орж ирж, зангаснаар Засгийн газрыг авч үлдэхээр байсан уур амьсгал бүрэн өөрчлөгдсөн. 2024 оны УИХ-ын сонгуульд өвдөг шороодчихоод Ерөнхийлөгчийн гал тогоог манаж суусан Г.Занданшатарын од нь гийж, Засгийн газрын тэргүүнд залрав. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын “80”-аад оныхон бууж өгөхийг хүссэнгүй. У.Хүрэлсүх, Г.Занданшатар тэргүүтэй “70”-аад оны нэгдэлд “цохилт” өгсөөр, танхимаа бүрдүүлж чадахгүйд хүргэсэн. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар унасан явдлын дараа МАН доторх эрх дархын жин ийн Ерөнхийлөгч төвтэй болж эхлэв. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө намын даргаа, Ерөнхий сайдаа солих сонирхлоо МАН-ын томчууд ямартай ч гүйцэлдүүлсэн. Эрх баригч МАН доторх 70, 80-аад оныхны "дайн"-ы эхлэл чингэж тавигдсан юм. Үе хоорондын тэмцэлд дунд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гал тогоог барьж байсан Н.Учрал 70-аад оныхноо бараадсан. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын талд гараагүй. “Түгжил” нь болж таарсан. 

Харин эдийн засагт, биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр. Тухайн үед Гашуунсухайт-Ганцмод боомтоор арилжаалсан нүүрс Хятадын талд 9.6 сая тонн болтлоо овоорсон. ЗГ-ын нийт өр 16.3 хувиар нэмэгдэж, 34.6 их наядаар хэмжигдсэн.

Долдугаар сард УИХ-ын чуулган амарсан, баяр наадмын өдрүүд үргэлжилсэн өдрүүд өнгөрөв. Харин эдийн засагт, наадмын өдрүүдэд ам.доллар 10 төгрөгөөр өсөж 3615 төгрөг болов. Ийн төгрөгийн ханш суларсантай холбоотойгоор валютын хадгаламж 5.4 их наядад хүрсэн. Мөн нүүрсний борлуулалт нэмэгдэж 2.6 сая тоннд хүрсэн. Төсвийн алдагдал гүнзгийрч, 758 тэрбум төгрөгт хүрсэн сар байв.

Наймдугаар сарын сүүлээр Ардчилсан намынхан Их хурлаа хуралдуулаад, эв нэгдэлтэйгээр намын даргаараа О.Цогтгэрэлийг сонгоцгоосон. Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарсан явдалд Л.Гантөмөр хариуцлага хүлээн огцорсон сайн жишиг ч харуулав. Харин МАН их хагарлын өмнөх чимээгүйд автав.

Харин эдийн засагт, импорт 69.6 сая ам.доллароор нэмэгдэж, нийт хэмжээний 38,1 хувийг Хятад эзэлж байлаа. Энэ үед Улсын хэмжээнд ₮700 мянгаас доош орлоготой өрх 76.4 мянга байсан юм.

Намрын чуулган нээлтээ хийснээр улстөр халж эхлэв. Есдүгээр сард Д.Амарбаясгалан намын даргад өрсөлдөх чиг ургасан. Мэдээж 80-аад оныхны шийдвэрээр. Намын дотоод дүрэм ёсоор Г.Занданшатартай тулах ёстой. Энэ цагаас Л.Оюун-Эрдэнийг Г.Занданшатараар сольсон үеийн тэмцэл дахин сэдрэв. Бага хурлын урьдач болж Б.Энхбаяр гэнэт гарч ирж, Д.Амарбаясгалан руу олон галтай сум чиглүүлсэн. Нүүрсний болоод хүн амины хэрэгт шууд нэрлэж олон нийтийг цочирдуулсан явдал болов. Маргааш нь Д.Амарбаясгалан хор шартайгаар "Намын даргад нэр дэвшихээ" албан ёсоор зарласан юм. Энэ үетэй зэрэгцээд түүний ойр тойрны гэх гурваас дөрвөн хүнийг нүүрсний болон авлига, ашиг сонирхлын хэргээр шалгаж, цагдан хорив. МАН-ын даргын сунгаанд Д.Амарбаясгалан Бага хурлын гишүүдийг олонхын саналыг авсан ч, өрсөлдөгч Г.Занданшатар нь хүлээн зөвшөөрөөгүйгээр хагарал улам гүнзгийрсэн. Г.Занданшатар Д.Амарбаясгалангийн өөдөөс араа, шүдээ ярзалзуулах мэт Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар зарласан. МАН доторх 70 ба 80 оныхны тэмцэл гаарав. Далайн эргүүлэг лугаа томорч, намынхнаа тэр чигт нь сороод татчихсан билээ. МАН-ын 68-ийн бүлэг 30/38 болж хуваагдаад улстөрийн акцууд өрнүүлсэн.

Харин эдийн засагт, ажиллах хүчний тоо нэмэгдсэн ч, НДШ төлөгчдийн 50 хувийнх нь цалин 2.4 сая хүрэхгүй байв. Мөн энэ үед валютын хадгаламж 5.4 их наядад хүрч, 923 тэрбум төгрөгөөр өссөн.

Монголын парламент анх удаа Ерөнхий сайд, УИХ-ын даргаа нэг өдөр огцруулсан шийдвэр гаргалаа. Төрийн өндөрлөгүүд нэг өдөр унасан анхны тохиолдол энэ болов. Үндсэн хуулийн бус аргаар Засгийн газрыг унагасан гэх маргааныг ҮХЦ-д мэдүүлсэн. Үндсэн хуулийн цэц болоод Ерөнхийлөгчөөс хамгаалалт авч байж Засгийн газар уналгүй тогтлоо. Мэдсээр байж, ухамсарт үйлдлээр байнгын хорооны саналын томьёоллоор чуулган дээр санал хураасан болж хувирав. Нэмээд "...Уучлаарай, ийм муухай сценариар таныг буулгалаа" гэж Х.Булгантуяа УИХ-ын дэд даргын индрээс Ерөнхий сайд Г.Занданшатарт хэлсэн үг нь ч өөрийг нь нэмээд чирчихсэн. Хоржоонтой нь, Д.Амарбаясгалан МАН-ын даргад, Ж.Бат-Эрдэнэ УИХ-ын дэд даргад, Ц.Сандаг-Очир сайдын суудал хөөцөлдөж, Х.Булгантуяагаа зольсон. Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн тул түүнд хариуцлага тооцох алхам яригдаж, гишүүнээс түдгэлзэх, ял эдлэх зүйл заалтуудаар хүчтэй аргумент дэвшүүлсээр намжив. 

Харин эдийн засагт, Монгол Улсын зээлжих зэрэглэл сүүлийн 13 жилийн хугацаанд дээд түвшинд хүрэв. Энэ үеэр орон сууцны үнэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14 хувиар өссөн.

Төрийн ордонд сандал суудлын төлөөх тэмцэл буцалсан бол төрийн ордны гадаа эмч, багш, ахмадуудын цалингаа нэмүүлэх жагсаал ширүүссэн. МАН-ынхан Их хурал хүртлээ эвлэрэх орон зайгүй болтлоо "маажилцав". Ерөнхийлөгчөөр Д.Амарбаясгаланг ч, Г.Занданшатарыг ч МАН-ын даргын өрсөлдөөнөөс хасуулах гол ажлыг нугалсан Н.Учрал намаа авсан. Ерөнхий сайдын суудлыг хэвээр үлдээж, тайван байлгах тохироотойгоор спикерийн суудалд авирлаа. Хариуд нь намын Удирдах зөвлөл, Бага хуралд Ерөнхийлөгчийн хөлийг сайтар гэгч нь бэхлээд өгсөн. Харин намын Их хуралд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар хүлцэнгүйгээр ирж оролцоод гарснаас хойш улстөрд төдийлөн үзэгдэж, харагдахаа больцгоогоод байна.

Харин эдийн засагт, хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадсан. Багш нарын цалинг нэмэгдүүлэх 884 тэрбумыг төсөвт нэмж тусгасан. Улмаар төсөв 2.3 их наядаар тасрах эрсдэл үүсэв. Улсын гадаад өр ₮16 их наядаар өсөж, Монгол хүн бүр ₮40 саяын өртэй болов.

Зургаадугаар сард засгаа эмхэлснээс хойш хийж эхэлсэн томилгоо одоо ч үргэлжилсээр. Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ, Ардчилсан намын хүмүүсийг явуулсаар байна. Харин У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Н.Учрал нар хүмүүсээ, институцээ хуваан авч, хүмүүсээ чихсээр буй. Төрийн өмчит компаниудынх одоо ч дуусаагүй. Хамгийн сүүлд дэд сайд нарын томилгоо нийгэмд хүчтэй шүүмжлэл дагуулав. Сандал суудлын хуваарилалтаа бодсоор суухад шинэ оны босгон дээр эдийн засаг үлэмж хэмжээгээр хэцүүдлээ. Төсвийн орлого тасарч, татварын орлого дутав. Энэ хүндрэл иргэн, ААН-үүдэд илүү хүнд тусаж байна. Нийгмийн бухимдлыг өдөөхөд ойрхон ирлээ.

Харин эдийн засагт, бодлогын хүүг хэвээр хадгалж, тэтгэврийн зээлийн үлдэгдэл хугацааг 36 хүртэл сараар нэг удаа сунгах шийдвэр гарав. Оны эхэнд 85 сая тонн нүүрс зарж, орлогоор нь цалин тэтгэврээ тавина гэсэн ч төсвийн орлого бүрдээгүй. Төрийн сан улайж, ААН-үүд мөнгөө авч чадахгүйд хүрэв.

Хөгжилдөх цаг: Хамгийн хамгийн...

Бүтэн арван хоёр сарын зургаа нь Л.Оюун-Эрдэнийх, зургаа нь Л.Занданшатарын засаглал байв. Дээрх улстөрийн өрнөл, хуанли дундаас хамгийн хамгийн хэдэн дүр тодорч байна.

  • Хамгийн азтай нь, Г.Занданшатар
  • Хамгийн түгжил нь, Н.Учрал
  • Хамгийн азгүй нь, Х.Булгантуяа
  • Хамгийн самраа нь, Ц.Сандаг-Очир
  • Хамгийн цочир нь, Б.Энхбаяр

Энэ бүх улстөрийн өрнөлүүдийн огтолцол, зангилааны цэг дээр Ерөнхийлөгч буй. Ялагч...


Хоёр.

" ЯЛАГЧ"

...Шадар сайд гадны төлөөлөгчидтэй уулзах гэж байв. У.Хүрэлсүхийн эл албыг хашиж байсан үе л дээ. Цаг яс тас барьдаг зангаараа тэр хэвлэлийнхэнтэй зэрэгцээд, уулзалтын өрөөнд орж иржээ. Танхим дундуур холхингоо зураглаачдаас,

-Ахын дүү нар цалин хэд авч байна гэвэл камерынхаа хөлийг байдгаараа өндөрсгөөд, ард нь гарч зогссон хэд,

-1.5 сая орчим доо гэж дуугарцгаав.

Энэ бол У.Хүрэлсүхийн танхим дахь ямар ч хүнээ үл орхиж, хараандаа бүрэн байлгадаг зан чанрын илэрхийлэл. Гадныхантай уулзах гэж байхдаа ч зураглаачидтай яриа өдөж, “Энэ хэд иймэрхүү цалингаар амьдардаг байх нь” гэдгийг мэдээд өнгөрнө.

Дараа нь харин тэр мэдсэнээрээ ямар нэг зүйл заавал хийдэг юм.

2025 он бол У.Хүрэлсүхийн дүү нартаа сайтар алганы амт үзүүлсэн жил болов. Тэр энэ хүртэл нь ажигласан, дураар нь тавьж үзсэн, хянах гэж оролдсон. Тэгээд хүчрэгдэхгүй болонгуут нь Засгийн газраас нь, УИХ-ын даргын суудлаас нь, МАН-ын даргаас дүү нараа буулгачихлаа. Тэр Л.Оюун-Эрдэнэд Засгийн газраа, МАН-ын даргын суудлыг өгөөд өөрөө гарч одсон. Харин дараа нь бас авч чадлаа. Үйл явцыг бодсоор, ажигласаар өнгөрдөггүй. Дараа нь үйлдэл хийдэг хүний зан гэж энэ.

Улс төрийн хүрээнд 2025 онд өрнөсөн үйл явцуудыг оны төгсгөлд нэгтгэн харвал үндсэндээ У.Хүрэлсүх ЯЛАГЧ болжээ. Оны эхлэл ийм байгаагүй шүү дээ. Л.Оюун-Эрдэнэ ХҮН, АН-тай хоршин тоглохын тулд хоёр даргыг нь өргөж, Засгийн газрын бүтэцдээ эсэргүү дуугарч мэдэх хүчнүүдийг хумиад байв. Д.Амарбаясгалан ч асар хүчтэй байж, парламентын эрхийг атгаж байлаа.

Хөшигний ард Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүхийг нэр дэвшинэ гэгдэж байв. Тэр өөрөө гарч ирж, үгүйсгэнгээ засгаа унагах уурь амьсгалыг УИХ-д тулгачхаад гарч одох ухаанаа ч маш сийргээр үйлдэв. Тэр шинэ Засгийн газрын бүтэц, МАН-ын удирдлагын шинэ баг зэрэгт өөрийн гэсэн бүхий л дүрүүдээ шигтгэж, Үндсэн хуулийн цэц, АТГ, шүүхийн шатлалууд дахь томилгоонд гүнзгий оролцов. Засгийн газрын тэргүүний эдүгээх томилгоонуудыг ч тэр ерөнхийд нь дохиж, захиргаандаа яг таг барилаа. Үндсэндээ төрийн тэргүүн нам бус байх симбол тунхаглалыг 2025 онд У.Хүрэлсүх ханз татсан гэж хэлж болно оо.

Ерөнхийлөгчийн инстутицын эрх хэмжээ түүний нэрээр хэрэгждэг “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Илгээлтийн эзэд” зэрэг хөтөлбөрүүдээр Гүйцэтгэх засаглалын ажлууд руу хэтийдэн орсон шинжтэй ч сулбайж гүйцсэн зарим яамдыг Ерөнхийлөгч ивээсэн тулдаа ажлууд нь яваа тал ч байна. Хөтөлбөрүүдийн чиглэл ямагт эх оронч байсаар буйг зориуд хэлүүштэй. Парламент дээрх түүний нөлөө 2024 оны сонгуулийн мандат хуваарилалтад өндөр байсан тул саях эвдрэлцлээр улам бэхэжсэн. ҮАБЗ-ийг тэргүүлэгчийн хувиар тэр Гүйцэтгэх ба хууль тогтоох инстутицыг яг өөрийн хүмүүсээр бүрдүүлсэн онцлог он болов.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг улс төрийн хүрээнд, олон нийтийн сүлжээнд ч “Хаан” хэмээн дуудах нь 2025 онд эрс олшров. Парламентын засаглалтай орны хувьд, Монголын газар шороон дээр 2000 гаруй жил ноёрхож ирсэн хаант засаг ёсоо халж, даруй 101 жил өнгөрчхөөд байхад яагаад энэ нэршил нийгэмд өөрөө л түлхэгдэн гарч ирэв гэдгийг соргогоор анзаарах цаг үеийг тэр үүсгэж буй.

Сүүлийн хоёр жил дараалан монголчуудын үндэсний бахархалт үзэл хамгийн их сэргэдэг цагаар гадны орны хаадтай Төрийн тэргүүн зэрэгцэн сууж, наадам үзсэн. Загалмайтнуудын оюун санааны эцэг Ромын пап айлчилсан, монголд Х богдыг албан ёсоор зарласан зэрэг үйл явцууд ч ихээхэн нөлөөлөв.

Төрийн тэргүүн Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу гадаад орчинд монголоо төлөөлөх хамгийн том дүр. Энэ үүргийг У.Хүрэлсүх хамгийн сайн гүйцэтгэж яваа. Монгол Улсын төвийг сахисан, олон талт гадаад бодлогын иш үндэсийг тэр хэзээд ч эвдсэнгүй. Мохоож, бүүдийлгэсэнгүй. Нэр төртэйгээр авч явж болдгийг харуулсан жилээ 2025 онд үргэлжлүүлчихлээ. Монголын нийгэм тэр чигтээ МАН-ын хагарлаас үүдэн, ядарч ундууцаж гүйцсэн энэ жилд тэр ажиглаж, бодож, мэдэж, харсаар яваад дараа нь заавал үйлдэл хийдэг хувь хүний илэрхийллээрээ ажилласан нь энэ ээ.


Гурав. Үйл явдлын оролцогчид

Тэмцэлдэх үү, найзлах уу Рио Тинто

Монголчууд анх удаа Оюутолгойн асуудлаарх нээлттэй сонсголыг парламентаараа дамжуулан хийж, анх удаа тодорхой мэдээллүүд сонссон жил болов, 2025 онд. Үндсэндээ Рио-Тинтой групптэй монголын Засгийн газар, УИХ-ын төвшинд,

  • Онтред хамаарах хоёр лицензийг хэрхэх талаарх хэлцэл,
  • Зээлийн гэрээний хүү бууруулах жил үр дүн гаргах шаардлага,
  • Маш олон мэдээллээ нууцад оруулсан байдалтай нээлттэй сонсгол,
  • Арбитрын маргаан,
  • "Оюутолгой" компанид монгол захирал томилох, ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэх зэрэг олон асуудлаар "толхилцсон" жил өнгөрлөө.

Тодорхой үр дүнгүүд гарсан гэхээс илүү энэ асуудлаар монголчууд хамгийн ихээр хоёр тал болон хэрэлдэцгээсэн юм. Дэлхийн үндэстэн дамнасан корпорацийн өмнө гол нь бид Рио Тинтотой найзлах гээд байгаа юм уу, тэмцэлдэх гээд улайраад байгаа юу гэдгээ тодорхойлох цаг үеийн шаардлага хэзээд ч хариултаа нэхсэн хэвээр байна.

Гадны иргэншилтэй хэдий ч монгол угшилтай С.Мөнхсүх Оюутолгойг удирдах болж, ТУЗ-өөс монголын эрх ашгийг хэт хамгаалсан үндэслэлээр зарим гишүүнийг хөөж, "Хөрөнгө оруулагчаа үргээлээ" гэсэн медиа нөлөөллийг Рио Тинто хамгийн сайнаараа хийцгээв. Ингэж 2025 онд монголын улс төр, эдийн засгийн хүрээний үйл явдлуудад гүн гүнзгий оролцсон эздээр яах аргагүй Рио Тинто нэрлэгдэж байна.

"АН урагш давхиасай"

МАН монголд 2016 оноос хойш тасралтгүй арав дахь жилдээ засаглах гэж байна. Энэ хугацаанд ерөнхийчлөн, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын манлайлал дунд Засгийн газар нь харьцангуй тогтвортой үргэлжилсэн. Гэвчиг МАН-ын битүү найр тавилт 2025 онд булт үсэрч, оны төгсгөлд улсын төсөв улайх шат руугаа ортол асуудлууд хүндэрч байна.

Энэ орон зай, тэсрэлтийн шугам дээр "АН одоо л урагш давхиасай" гэсэн нийгмийн органик хүлээлт ихэссэн нь 2025 оны онцлох хүлээлт байв. 2025 онд АН даргаа сольж, битүүдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлд санааширсан дүрүүдээ ажсан жил боллоо. Ирэх жил тэдний хамгийн сайнаараа инстутицээ бэхлэх жил. Ийм урьтал дээр тэднийг дотоооддоо нэг их учраа олоогүй байхад нийгэм, цаг үед улс төрийн явц чирээд авчирчхаж буй билээ.

Муу нэртэй MCS

Нийгэм, улс төрийн хүрээний үйл явлуудад үнэндээ Рио Тинто, АН-ын орон зайнаас илүү MCS гол оролцогч, тоглогч байсан он өнгөрч байна. Оны эхэнд MCS шиг муу газар алга болов, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын газар баялгийн санд "Ухаа худаг"-ийн тодорхой хувийг шилжүүлэх хэлцэл эхлүүлэхээ зарласан. Ингээд хаврын жагсаал, МАН-ын хуваагдал, Засгийн газрын уналт зэрэг үйл явцад MCS далд санхүүжүүлэгчээр оролцсон юм.

Харин зургаан сараас хойш MCS-д харьцангуй сайн замналууд тавигдаж, Г.Дамдинням тэргүүтэй төлөөллүүдээ шинэ Засгийн газарт чихэж, баялгийн санд "Ухаа худаг"-ийг багтаах асуудал үндсэндээ мартагдав. Монголчуудад баялгийн сангаар баахан шүүмжлүүлсэн MCS тэдний санхүүжүүлэн дэмждэг 3:3 сагсан бөмбөгийн охид ДАШТ-ээс цом өргөснөөр нийтийн санаа бодолд эерэгээр нөлөөлөх олон жилийн бодлогын үр шимээ хүртэв.

Улмаар Баянхонгорын эв түнжин муутай бөхийн дэвжээг нэгтгэх замаар, Э.Батмагнайг нарийн зохион байгуулалтайгаар улсын наадамд түрүүлэх нөлөөллийг хэрэгжүүлэв. Ингэж баялгийн хулгайчаараа дуудуулж байсан MCS сагсан бөмбөг, үндэсний бөхөөр нэр хүндээ өргөх нийгмийн нөлөөллөө амжилттай хийсэн билээ.


Тоймыг бэлтгэсэн редактор: Ж.Мядагбадам, П.Урнаа

Сэтгүүлч: О.Онон

Зураач: Б.Төрмөнх

Эвлүүлэгч, зураглаач: Б.Эрдэнэбаяр

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
50 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Оюун-Эрдэнийн засгийг огцруулахад санхүүжүүлэгч: МСS, Ачит эхт, Рио тинто, Цэрэнпунцаг. Захиалагч: Оджаргал, Элбэгдорж. Тушаал өгөгч: Хүрэлсүх. Гардан гүйцэтгэж, хүүхдүүдийг нь олж хувийн амьдралыг нь ухан гаргаж сошиалд шидэгч: Учрал. Боорлон тасдаж цөөвөр чонын үүрэг гүйцэтгэгч: Уламсайхан болон сошиалд сууж байдаг авгай хүүхнүүд гэсэн дүрүүд явсан

Зочин
Зочин

Уг нь Монголын хөгжлийн гол тушаа болсоор байгаа, цаашид ч улам л уруудуулах гол шалтгаан болох засаглалын тэнцвэр, хяналт улам алдагдсаар байгаа энэ байдлыг онол зарчим болон бодлоготой нь том шүүмжилж чадах сэтгүүл зүй баймаар байтал хүрэлсүхийг бараг л магтан дуулж, төр холиогоод байгаа нь байх л ёстой хэвийн зүйл мэт өнгө аясаар бичжээ

Зочин
Зочин

Unshaad suuj baihad neg hunii namiin alban tushaal ymar amarhan soligdood ard ni bidnii amidral yamar hetsuu bolood baigaag l mederlee ene bol ulsturchdiin togloom bish bidnii amidral shuu

Зочин
Зочин

ene bugdiig unshaad bayarlah uu uurlah uu medehgui l baina heden hun darga bolood l soligdood ard tumen l hhohirch ulddeg ni buur neg davtagddag kino shig sanagdlaa

Зочин
Зочин

bi lav ene olon mega tosluud yrij baigaag ni sonsood amidral deer yamar ch nuluu algaa hudlaa yaria l yum shig sanagdsan

Зочин
Зочин

төрд байгаа хүмүүс хоорондоо зодолдоод л нэр хүнд эрх мэдэл ярьж байхад энгийн иргэдийн цалин үнэ ханш хоёрын зөрүү улам л холдсоор байгаад уур хүрч байна

Зочин
Зочин

энэ жил хэн хэн ялсныг тооцохоос илүү бид яагаад ингэж ялагдсаар байгаагаа бодох ёстой юм шиг санагдаад байна

Зочин
Зочин

ard tumnii ner barij tom tom ulsiin tosluud yaridag ch ter ni bodit amidral deer yaj buuj baigaa ni todorhoi bish l bn

Зочин
Зочин

ene huanliig unshaad harhaar uls torchid bol shatrin hulguun shig harin irged ni baahan shoo shig l niiluulegch bolchihson yum shig

Зочин
Зочин

bi huvi huniihee huvid ene olon darga nariin ner soligddog yvdald itgeh itgel ali hediinee aldsan

Зочин
Зочин

yamar ch zasag garsan uniin usult tatvar nemelt hezeech zogsohgui yum shig sanagdaad bn

Зочин
Зочин

ene buh temtsel ard irgeded ymar ashigtai be gedeg asuult hariultgui uldej baina

Зочин
Зочин

зарим нэг нь баатар мэт харагдуулж бичих ч үнэндээ бол тэд бүгд л нэг завин дээр суусан эрх ашигтай хүмүүс шиг харагдаад байна

Зочин
Зочин

энэ их мэдээллийн цаана жирийн иргэдийн дуу хоолой үнэхээр алга болчихсон юм шиг мэдрэмж төрж байна

Зочин
Зочин

uls torchid neg negniihee aldaag uhaj gargaj bhd bidnii hodolmor uned orohgui baigaa ni l hamgiin gutamtai

Зочин
Зочин

ene olon uil yavdliig harhaar mongold uls toriin soyol bhgui l yum shig sanagdaj bn

Зочин
Зочин

bi lav heniig ni demjikh heniig ni buuruutgahaa medehgui boltol tolgoi ergelee

Зочин
Зочин

ene medeelliig unshaad neg l oilgolt uldlee uls torchid bol hojson harin ard irged l hojigdson

Зочин
Зочин

zasag soligdoh buriid amidral saijrah bish bur l dorodsoor baigaag hen ch yarihgui bn

Зочин
Зочин

ene jil ene humuusiin ner l ih duuldlaa bidnii ner harin hen ch duudsan gui

Зочин
Зочин

ard irgediin amidral bol tooni huraangui neg l daraagiin huudast shig bnaa

Зочин
Зочин

ene buhniig harhaar irged uursduu l sergehgui bol yu ch uurchlugduhgui yum shig sanagdaj bn

Зочин
Зочин

bi lav ene medeelliig unshaad irgen huniihee huvid ih gutarchee

Зочин
Зочин

uls torchidiin dund ylagch bna gej yarij bhad ard tumnii dund ylagch neg ch alga

Зочин
Зочин

ene bol neg hunii tuhai bichleg bish buhel buten ulsiin asuudal shuu dee

Зочин
Зочин

uls toriin huanli bol baahan ner baahan ognoo harin irgediin huanlid zeel une stress l bichigdej baina

Зочин
Зочин

bi ene olon yam dund yag hen bidnii tuluu ajillaj baigaag olj harahgui bnaa

Зочин
Зочин

ard tumen bugd l ajillaj amidrah gej zutgej bna harin uls torchid l suudal solij bna

Зочин
Зочин

ene medeelliig unshaad neg l bodol turuu mongold uls toriin hariutslaga gedeg zuil baihgui

Зочин
Зочин

uls torchid ni uursdiin temtseldee avtchaad ard irgedee martsan ni ilt

Зочин
Зочин

ene olon mega tosluud yamar ch engiin hund hurehgui baigaag hen ch huleen zuvshuuruhgui bn

Зочин
Зочин

bi lav ene jil ymar ch naidvar medrehgui bna

Зочин
Зочин

ene bol neg jil bish olon jiliin davtagdmal zurag shuu dee

Зочин
Зочин

uls toriin yalagch ymar ch baisan ard irged bol yalagch bish bgaa ni todorhoi

Зочин
Зочин

ene buh temtsel duusval bid amidrahad arai amar boloh uu gej asuuhad hariu alga

Зочин
Зочин

uls toriin medee unshikhaas ch zalhaj bna gehdee amidralaa oilgoh geed unshihes oor arga alga

Зочин
Зочин

ene medeelliig unshaad neg l bodol tolgoid ergene bid yagaad ingej chimeegui daagaad bnaa

Зочин
Зочин

Элбэгдоржоос дор төр самарч байгаа архичин Хүрэлсүх Монгол төрөөс хурдан зайлаасай

Зочин
Зочин

Eрөнхийлөгчийн эрх хэмжээг хумьж, парламeнтийнхаа хүчийн нэмэхгүй бол сүүлийн 30 жил eрөнхийлөгч болсон хүмүүс л төрийг самардаг, өөрсдөө хагартлаа баяждаг, хуулийн байгууллагуудыг нохойд барьдаг мод болгодог жишигтэй боллоо

Зочин
Зочин

Улс төрийг өнгөц үйл явдлаар дүгнэдэг, Хүүкийн ихэд ухаантай гэж боддог хүн бичжээ. Жинхэнэ ялагч бол 27 онд буюу 1.5 жилийн дараа л тодорно. Архинд ороод тархины эс нь гэмтсэн Хүүк буруу хөөрөөд байгаа. 1. Eрөнхийлөгчид сойх ганц боломжит кандидат Зандкагаа хүчээр оруулж ирэн хэрүүлтэй хутгаж намдаа дайсантай, ард түмэнд ноёны бөх дүрд оруулсан. 2. Хүүк бол Eрөнхийлөгчийн сонгууль болгоны өмнө намаа 2 хувааж ялагдуулдаг хүн. Сая ч тэглээ. 3. Ирж яваа болон ид үeдээ яваа цагийнхантай муудалцахаар хугацааны эрхээр ялагддаг жамтайг ухаарсангүй. 4. Нийт ард түмэн болон намдаа Оюук, Амраа нар нь нэр гайгүй хэвээрийг мэдрэхгүй зөвхөн сошиал хөөсөнд автсан. Орон нутгийн намынхан нь Хүүкт тун дургүй болсон байна. АН олигтойхон хөдөлж чадвал 27 онд МАН ялагдахаар болчихоод байна. За тэгээд Хүүк бол Зул жаргахын өмнө бадамлахыг л сануулсаар.

Зочин
Зочин

АН-д газруун зоримог удирдаг байж парламeнд дотор бужигнуулдаг байдал дутаж байна. Өөрсдийгөө МАН-д байнга ялагдах ёстой гээд итгэчихсэн үлбэгэр байна. Мэдлэг туршлага ганц сайн нь Тэмүүжин боловч зөөлдөөд байна

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Баяр
Баяр

Данх улсаа намаа түгжилдсэн данхар Түгжил

Дооёо
Дооёо

Хэрэгтэй олигтой юм юу ч байхгүй сувс бичжээ

Жогорхой
Жогорхой

Хүрэлсуга Монголыг нохойн замаар чиржүхүй!

Irgen
Irgen

MUiin unalt .uragshlah zamd uein ued Undsen huuliin tsets bugs buzar Odbayraas ehleed busad nuhduud.Olon 2 amjilttai ashig orlogotoi gazar dan meregjiliin bus munge idegcheer tavisan meregjiliin bus taviuluud.tsereg tsagdaagaar joohon ajillasan hun TZiig yaj udirdah n todorhoi.TZiin undsen meregjiliin huniig n bur suraggui zailuulj bga uom.Er n ene meregjiliin bus uomnuud mungeer tom 2 salbar hudaldaj avch bga gesen ug.Iim bhd yaj uls hugjih uom.3 t hamgiin tom hulgaich SU.g hen ch yrihgui bhd MGLiin hulgaich nar hexeech shorornd orohhui.

Зочин
Зочин

Ene zugeer l nuursnii hulgaich shd. Ukhaa hudag, Gashuunsuukhait geed bugdengees ni hulgailsan. Hamaatan sadan, huuhduud ni yaaj tiim tansag amidraad baigaag tailbarlah heregtei shd. Buh tuslah uud ni G class unana. Yaaj?

Зочин
Зочин

Хүрэлсүхийг муулаад байхыг бодход гайгүй ажиллаж байгаа юм байна.ОЭ-г магтаад байсан одоо байж байгаа нь өнөөгийн байдал.

Зочин
Зочин

uul ni ene medeelliig harhaar neg hun yalagch bolj baigaad busad ni bugd aldsan yum shig haragdaj baina gehdee ard irged l bugd hojigdson shuu dee

Зочин
Зочин

Би эхлээд Хүрэлсүхийг харааж зүхдэг байлаа, Харин одоо шүтдэг болоод байна. Ямар ч байсан жижигхэн монгол улсыг дэлхийд таниулж чадаж байна. Зангарагтай удирдагч гэдгээ ч нотолж чадаж байна шүү. Ганц удаа үнэнээсээ магтаж орхие.

Back to top button