СпортСПОРТ

Өнгөрсөн улирлын аваргууд найман тоглолт дараалж хожил аваад байна

Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн 2025-2026 оны улирлын тоглолтууд “M Bank Arena”-д үргэлжлэн явагдаж байна. Өнгөрсөн улирлын аваргууд болох “Хасын хүлэгүүд” дэд аваргууд “Бишрэлт металл” багтай ээлжит тоглолтоо хийсэн. Тус тоглолтод “Хасын хүлэгүүд” 72-65 онооны харьцаагаар ялалт авч, улирлын 11 дах хожилоо авсан юм.

Ингэснээр аваргууд дараалсан найм дахь хожлоо авч жагсаалтын хоёрт бичигдсэн хэвээр үлдлээ. Харин “Бишрэлт металл” зургаан хожил, 11 хожигдолтойгоор 9-р байр руу унасан юм. Энэ улирлын хүснэгтийг "Би Си Эйч Найтс” 13 хожил, гурван хожигдолтойгоор тэргүүлж байгаа бол “Хасын хүлэгүүд” 11, “Эс Жи Эйпс” 10 хожилтой удаалж байна.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button