Top StoriesНИЙГЭМНийгэм ярилцлага

Австралид 8 жил амьдарсан Монгол гэр бүл: Үүрд энд үлдэхгүй, эх орноос сайхан газар гэж үгүй

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ой өнөөдөр тохиож байна. Үндэсний дархлаа болсон хэл соёлоо харь оронд ч гээлгүй "Гэртээ Монголоор ярина" гэх дадалтай Австрали улсад найм дахь жилдээ аж төрж буй Л.Жагваралын гэр бүлийг онцлон гэргий С.Өнөрбилэгтэй ярилцлаа.

-Яагаад Австрали улсыг зорих болов?

-2017 оны зургаан сард нөхөр дөрвөн хүүхдийн хамт Австрали улсад ирсэн. Тухайн үед хүүхдүүд маань ой 6 сар, долоо, ес, 11 настай байсан л даа. Энд ирсэн хамгийн гол шалтгаан нь тэдний чанартай боловсрол, аюулгүй, амар тайван амьдрах орчин байсан юм.

Дэлхийн олон орон байхад яагаад заавал Австрали улс гэж асуух байх л даа. Монголд Нийгэм хамгааллын яаманд ажилладаг байлаа. 2014 онд Австрали улс руу айлчлалын шугамаар ирэх завшаан тохиож 14 хоног, гурван хотоор аялсан юм. Маш тайван, орчин нь ногоон, хүүхэд гэр бүлд чиглэсэн улс санагдсан учраас гэр бүлтэйгээ ирж амьдарвал ямар сайхан бэ гэх бодол өвөртлөөд харьж байлаа. Ирээд нөхөртэйгөө зөвлөлдөөд хэсэг хугацаанд Австралид амьдрахаар шийдэж байсан л даа.

Зургийн тайлбар: Л.Жагварал, гэргий С.Өнөрбилэгийн хамт. Сидней хот, далайн эрэг

-Хүүхдүүдээ аваад шуудхан очиход амаргүй шүү дээ?

-Мэдээж дөрвөн жаахан хүүхдээ аваад гаднын оронд огт танихгүй хүмүүсийн дунд ажил амьдралаа цоо шинээр эхлүүлэх амаргүй байсан. Хүүхдүүдээ тус тусынх нь сургууль цэцэрлэгт хамруулахын зэрэгцээ өөрөө хичээлдээ явах гээд л эхэндээ хүнд байлаа. Тэр дундаа соёлын ялгаа асар их байсан нь дасан зохицох эхний үед томоохон бэрхшээл байсан л даа. Тухайн үед нөхөр бид хоёр яг 40 настай байв шүү дээ. Тийм ч залуухан биш.

-Гадаадад сургууль, цэцэрлэгийн төлбөр өндөр. Нөхөр, эхнэрийн нэг нь тэднийг харж хандах шаардлага гарах тул нэг хүний цалингаар аж төрөхөд бэрх гэх зэрэг олон шалтгаанаар хүүхдүүдээ орхин явах нь бий?

-Ирэх шалтгааны хамгийн эхэнд хүүхдүүдийн боловсрол, амьдрах орчин байсан тул нөхөр бид хоёр хүүхдүүдээ орхиогүй. Эхний зургаан сарынх нь сургуулийн төлбөрийг төлөөд ирсэн. Ингэснээр ажлаа олох, хөлөө олох эхний үеэ хялбар туулсан гэж боддог.

Энд хүний хөдөлмөрийн шударгаар, сайн үнэлдэг. Тухайн үед би хүүхдүүдээ сургуульд нь хүргэж авах, тэднийхээ хоолыг бэлтгэх гэх зэрэг зөвхөн ээжийн ажлыг хийдэг байлаа. Хаяадаа өрхийн санхүүдээ дэм болох байдлаар хүргэлтийн ажил хийдэг байсан. Харин нөхөр маань бусдын л адил барилга дээр ажиллаж, хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр, байр, хоолны зардлаа болгодог байсан л даа.

Зургийн тайлбар: Л.Жагваралын гэр бүл, Сидней хот

-Одоо ямар ажил эрхэлж байна вэ?

-Нөхөр тавилга суурилуулах ажил эрхэлж буй. Харин миний хувьд Аудитын компанид ажиллаж байгаа.

-Очиж байх үедээ хамгийн бага охин нь ой зургаан сартай байсан гэлээ. Хэлд ороогүй байсан байх. Одоо Монголоороо ярьдаг уу. Хүүхдүүдээ Монгол хэлээ мартахгүй байхад хэрхэн анхаарч байна вэ?

-Хэл бол тухайн үндэстний дархлаа. Мартаж болшгүй өв соёл шүү дээ. Тэр утгаараа хэдий гаднын өндөр хөгжилтэй орон амьдарч, дэлхийн хэл сурч, амьдарч буй Монгол хэлээ мартаж болохгүй гэдэг байр суурьтай байдаг. Иймд гэртээ байгаа үедээ заавал Монголоор ярина гэдэг дүрэм манайд бий. Үгүй бол ой зургаахан сартай ирсэн охин маань Монгол хэл сурахгүй байх боломжтой шүү дээ. Одоо маш сайн ярьдаг.

-Хүүхдүүдийн амьдрах таатай орчин болон боловсрол тулгуурлаж тухайн орныг зорьсон тухайгаа дээр дурдсан шүү дээ. Тэр хүлээлтэд нь хүрч чадсан уу?

-Сургалт, боловсролын тухайд Монголтой харьцуулахад тэс өөр байсан. Манай Монголд хүүхдүүдийг илүү академик түвшинд сургадаг. Гэтэл Австралид академик бус, хэзээ ч хойноос нь хөөцөлдөж даалгаврыг нь шалгадаггүй. Ачаалал өгөхгүй. Харин амьдралд хэрхэн суралцах, бие биетэйгээ хэрхэн харилцах, яаж нийгэмших вэ гэдгийг сургадаг. Ингэхдээ зөв бурууг, хуулийг багаас нь сургаж, хэвшүүлдэг юм шиг санагддаг. Энгийн жишээ дурдахад манай бага охин сургууль дээрээ сурсан мэдлэгээ бидэнд хуваалцаж байна. "Австралид энэ хориотой, энэ хууль бус шүү" гэх мэтээр нийгэмд хэрхэн амьдрах, хууль хэрхэн бидэнд үйлчлэхийг сануулчхаж байгаа юм. Эндээс харахад тэдний боловсролын систем бүр багаас нь хүн болгох, хуулийг мөрддөг иргэн болгоход зорьдог юм шиг санагддаг.

-Хүүхдүүд нь одоо гараас гарч байгаа байх. Цагийн ажил хийхийг Австрали улс зөвшөөрдөг үү, өрхийн санхүүдээ дэм болж байгаа юу?

-Бага охин 10, том нь 21 настай. Охин хуулийн сургуулийн оюутан, хүү шүдний техникчээр төгсөн ажиллаж буй, бага хоёр нь дунд сургуульдаа суралцаж буй.

Хүүхдүүд нэг үеэ бодвол тус нэмэртэй болсон. Австрали улс 14 нас хүрмэгц өөрт тохирсон халаасныхаа мөнгийг олох боломжийг олгодог. Тухайлбал, KFC8 Mc donalds -д долоо хоногт 10 цаг ажиллаж, хэт их биш ч өөрт тохирсон хөдөлмөрийн хөлсөө авдаг. Энэ нь гэр бүлүүдэд нэмэр болдог. Хүүхдүүд өөрийн халаасны мөнгөө олно гэдэг өрхийн санхүүд нэлээд дэм болчихно. Тэд өөрсдийн унаа, хоол, хувцасны мөнгийг өөрийн хүчээр олсноор мөнгөтэй зөв харилцах арга ухаанд ч суралцчихаж байгаа юм.

Зургийн тайлбар: Австрали дахь монголчуудын наадам

-Австралийг зориод хэдийн найман жилийг ардаа орхижээ. Монголдоо эргэж ирэх талаар бодож байгаа юу?

-Австралид үүрд амьдрахгүй. Бүр мөр үлдэхээр төлөвлөөгүй. Анх хүүхдүүддээ гаднын өндөр хөгжилтэй орон үзүүлье, хоёр гурван жил амьдраад Монгол руугаа буцна гэх төлөвлөгөөтэй байсан. Гэтэл хүүхдүүд том болохын хэрээр шийдвэрт нөлөөлж эхэлсэн л дээ.

Бид Монголдоо амьдрахаар 2019 онд буцсан л даа. Тэр үед хүүхдүүдийн зүгээс "Австрали руугаа буцъя, тэнд сурч боловсрох нь илүү дээр юм байна" гэж санал тавиад эргэн ирж байсан. Одоо хүүхдүүд нэлээд том болж гараас гарч байна. Том гурвыгаа их сургуулийг нь төгсгөөд бага охиноо аваад Монголдоо төвхнөхөөр явдаг юм уу даа гэсэн бодол нөхөр бид хоёрт бий. Мэдээж энд үлдсэн хүүхдүүдээ эргэж тойрох байдлаар.

-Гадаадад амьдарч буй монголчууд энд байснаасаа илүү нутагтаа элэгтэй болчихдог юм шиг санагддаг. Монгол хувцсаараа гоёж, идээ будаа засах зэргээр баяр ёслолд ач холбогдол өгч тэмдэглэж харагддаг. Танай гэр бүлийн хувьд хэрхэж байна. Нутгаа санаж байна уу?

-Монгол нутгаа маш их санадаг. Саях долоон сард наадмын үеэр Монголдоо очиж амраад ирсэн.

Манай гэр бүлийн хувьд Монгол уламлалаа тээж, дэлгэрүүлэхэд асар ач холбогдол өгдөг. Уламжлалт цагаан сар болон наадмыг нэлээн хөл хөөртэй тэмдэглэдэг. Мөн дэлхий нийтээр тэмдэглэдэг шинэ жилийн баярыг гэр бүлээрээ, найз нөхдөөрөө өргөн дэлгэр тэмдэглэж өнгөрүүлдэг.

Австрали дахь монголчуудын наадмыг онцолж хэлмээр байна. Энд амьдарч буй монголчууд нэгдэн чуулж, баяр наадмаа тун сайхан тэмдэглэдэг. Сур харваа, шагайн харваа, бөхийн гал энд бий. Ёстой л морь уралдуулахаас бусад бүх зүйлс болно.

-Австралид халууны амралт эхэлсэн байгааг дуулсан. Танай гэр бүл хэрхэн амарч байна?

-12 сарын 23-наас нэг сарын 5 хүртэл энд зун амралт үргэлжилдэг. Бүх ажил, үйлчилгээ зогсож хүмүүс нь сайхан амардаг. Манай гэр бүл ч мөн адил амралтын газар алжаалаа тайлж байна, энэ хугацаанд.

Зургийн тайлбар: Л.Жагваралын гэр бүлийн Австрали дахь цагаан сар

-Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ой өнөөдөр тохиож байна. Эл өдрийн талаар юу мэдэх вэ, танай гэр бүл тэмдэглэдэг үү?

-Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үеийн бахархан дурсах түүхт үйл явдлын гэрч өдөр шүү дээ. Энэ өдөр монгол тв сувгуудаар гарч буй контентуудыг шимтэн үзэх дуртай.

Бахархлын өдөр тохиож буйтай холбогдуулан гаднын орныг зорьсон, зорих гэж байгаа залуустаа хандаж хэлэхэд гадаад орон хэчнээн сайхан ч эх орноос сайхан газар гэж хаана ч үгүй юм билээ шүү. Тиймээс залуучууд идэр насаа харийн орны хөгжил цэцэглэлтэд зориулах бус эх орныхоо сайн сайханд зориулаасай. Монголдоо бүгд очоосой, монголоо хөгжүүлэхэд оролцоосой гэж хүсэж байна.

-Австрали улсыг зорих монголчуудын хөдөлгөөн жил ирэх тусам нэмэгдэж байна. Таны хувьд найман жил гаруй амьдарсан хүний хувьд тус улсыг зорьж буй монголчуудад эхэн үеийнхээс ялгаа ажиглагдаж байна уу?

-Мэдээлэл өгч байгаа сургалтын агентлагийн тоо, чанар сайжирсан учир сүүлийн үед Австрали улсыг зорин ирж байгаа монголчуудын мэдээлэл сайн болсон санагддаг. Визний асуудлыг нь түргэн шуурхай шийдэж өгч байна, ирэхэд нь тосож аваад сургуульд нь чиглүүлж, амьдрах байр, ажил зэрэгт нь боломжит байдлаараа тусалдаг. Мөн энд амьдарч байгаа монголчуудын бизнес маш сайн өргөжсөн. Хөлөө сайн олж байгаа харагддаг.

-Цаг гарган нээлттэй ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
51 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ хүмүүс их сонин юмаа.Улс орноо хаяж гадны оронд ажиллаад жаахан нас явахын цагт нээх эх оронтойгоо санацгаах юм.Улс оронд нь даяаршил явагдаад хэдэн хулгайч нар нь улс орныг нь тонон дээрэмдээд өр ширний бай болгоод орхиж байхад тэмцэх насандаа хүний оронд очиж жаргаж цэнгэж амар тайван амьдарч явчаад сүүлд нь улс оронтой гэдгээ гэнэт санаад ирэх тухай ярих юм.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Үр хүүхдээ тайван амар эрүүл агаарт санаа амар сайхан амьдарч байвал болоо, Атаархуу тэнэг гарууд ойлгохгүй. Өөрөө гараад тэмцэж чадахгүй байж утасны цаанаас дуугай л бай

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тиймээ ыи чадахгүй харин чи чадсан вм бол хуцалгүй наанаа хүүрээ тавь

Зочинsuhe
Зочинsuhe
Reply to  Зочин

HOOE NOKOOR MONGOL TOR IRGENDEE HALTAI BAIHAD TAAJ MONGOLD AMIDRAH UYM BEEEEE

Зочин
Зочин
Reply to  Зочин

Гэр бүл хамгийн чухал. Чам шиг малын төлөө гээд монголд сууж байхуу

Зочин
Зочин

Солиороод байлгүй наанаа үлд. Энд битгий ир Хогийн Нийгэмтэй Авилгач Хулгайч дарга нартай, Каст-ын нийгэм тогтчихсон ((( Утаа, Түгжрэл ))) Социалист улсад ирж хэрэггүй. Эндээс бүх хүн яаж гарах уу гэж бодож байхад юуны чинь ирэх. Эсвэл Дарга ар талтай Луйварчин ах дүүтэй бол ирж болох л байх.

зочиндотроо
зочиндотроо

та нар угаасаа ирэхгүй гээд яахав дээ хүний газар ясаа тавих газар олдохгүй юм билээ ирэхгүй басйан монгол дутахгүй дээ цэлмэг тэнгэртээ бид хэрэлдээд муудалцаад байж л банйа даа

Irgen
Irgen

Zalhuu yavah mungugyi zarah bairgyi chi arhindaa jiveed halamjaa avaad duugyi hevtej bai.

Зочин
Зочин

Харин тийм ээ, ЦАГААЧУУД байна, энэ гэр бүл.

Иргэн
Иргэн

Монголчууд маань МАН -АН мафиуудын гай түйтгэрээр эх Монгол нутгаасаа харийн орныг зорьдог болсон нь энэ түүхэнд үлдэх цөвүүн цаг юм даа!!! Энэ цөвүүн цагт МАН гэдэг улс төрийн хүчин Монголчуудын залхаах цээрлүүлэж байгаа нь гутамшигтай!!!

ЗзЗззочиночинз
ЗзЗззочиночинз
Reply to  Иргэн

Эх орон шиг сайхан юм хаана байна.Манай улс сайхаан.Монголд залхуу ,бэлэнчлэх сэтгэлгээтэй нь л улс орноо муулж тэнэгтэх юм.хэн хөдөлмөрлөнө тэр хүн сайхан амьдрана шүү дээ.

Иргэн
Иргэн

Артаархагчид их юм бичнэ шүү бүү тоогоорой!!! Одоо Монгол улсад МАН мафиуудын дарлалд хөгжихгүй хөлжихгүй үхээнц Монголчууд маань бор хоног шар өдрийг өнгөрөөж байна!!

Зочин
Зочин

Тэтгэвэртээ гарахаар энд ирж ясаа тавих зорилгоо хэлчихлээ. Монголчуудын худалч нь өчүүхэн хэдэн асуултын хариунд мэдэгддэг, тэндээ дуус

Зочин
Зочин

Ачстрали улс чинь тэгээд л гэр бүлээр нь тийм амархан оруулж гаргадаг улс уу ? Буцья гэхээр буцаагаад л ? Хүүхдүүд нь ч сургууль соёлоороо гарчихаж чадах байх. 2. Монголд ирвэл тэтгэвэртээ гарсан хойноо л ирэх зохимжтой.

Зочин
Зочин

Mongol orshuulgiin gazar bish

Зочин
Зочин

Mongold amidral bhgvie naanaa amidar

зочин
зочин

монгол гэдэг улс хөгшүүдийн ясаа тавих гэж ирдэг л газар болж дээ хөөрхий. гадны улсыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, татвар төлж амьдарчихаад хөгшрөхийн цагт энд ирж яадаг байнаа

Irgen
Irgen
Reply to  зочин

Mongold 30 jil emch hiij zytgeed tetgevert garahad em tariagaa avch chadahgyi talbai deer yhej baigaa orond baisnaas deer sh dee .chi tejeeh yy malaa arhindaa sogtood ataarhaad yhlee

Эрик
Эрик

Яахм наанаа л үлд

Зочин
Зочин

Сонин шүү гадаадад амьдарч байж яг хөгшин болоод ирэхээр Монгол явна гэж хуцах юм монгол орон ямар та нарын яс тавьдаг газар уу наанаа ясаа тав

Зочин
Зочин

Монгол шиг амар сайхан нутаг хаана ч байхгүй юм чинь Монголдоо л ирнэ. Гэхдээ гадаадад байсан хүмүүсийг ясаа тхвих гэж ирлээ гэж загнаж болохгүй. Жаахан мөнгө хураагаад түүгээрээ амьдрах гэж ирнэ, амьдралд золиос заавал байдаг. Эцэг эхээ гэх сэтгэл муутай монгол соёлоос хол өссөн хүүхдүүд тэдний золиос байдаг. Яалтай. Үлдсэн амьдралдаа Монголд хөрөнгө оруулж амьдрана гэсэн үг. Хэн ч Монгол хүн болж төрснийхээ давуу талыг ашиглахыг л бодно шүүдээ

Иргэн
Иргэн

Энд сургууль,цэцэрлэгт хүүхдээ өгөх,хүргэх бөөн асуудал,Яармагт амьдардаг айл 12 дугаар ангийн охиноо сургуульд хүргэж өгөх гэж нэг талдаа 2-3 цаг явна,чанга шүү дээ чанга.

Зочин
Зочин

Энэ Авсраль шал өлөн газар шүү, очиж үзсэн хүний үг. хятад халтаруууд пэг чихээстэй. Тэнд байдаг манайхан ядуучуудын хүнсний талоныг ичихгүй Монгол паспортоо үзүүлээд өлсөж байна гээд авдаг.

Зочин
Зочин

Хужаанууд монголд ирж ажил хийж байхад (голдуу хоолны газар байх юм болов уу, сайн мэдэхгуй) харин зарим новшнууд монгол муухай, будуулэг, соелгуй гэж хуцацгаанаад харийг зорьж байна. Танай гэр бул тэнд амьдарч чадсан нь сайхан. Хуний мунгийг тоолдоггуй гэдэг, гэхдээ тэр хол газар олон хуухэдтэй гэр булээрэй очиж амьдрана гэдэг нилээн их мунгу хэрэгтэйдээ. Та гуай харин энэ будуулэг, ядуу оронд тэр зардалыг яаж Олсон бэ? Соелтой, залжин аргатай луйварчид манайд ихэссэн, тэдний л нэг биздээ! Хаяж гарчихаад одоо эх орон гэж хуцаад байх. Та нарын хэрэг энд байгаа юм уу, аан?

Зочин
Зочин

Ийм л байдалтай эх орноосоо зугтааж амьдарч байна да. Өөр яах юм. Хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө ингэхээс өөр арга алга. Би бол ойлгож байна. Одоо энэ Монголд чинь амьд явах болон сайхан амьдралын баталгаа алга шив дээ

Зочин
Зочин

Жаахан мөнгөтэй, эд хөрөнгөтэй бол монгол жаргалын орон л доо, ядуу хүнд бол дээрэлхүү кккк

Зочин
Зочин

Мөнгөтэй хүнд жаргалтай орон, ядуу хүнд дээрэлхүү орондоо. Бүр зайлмаар байна. Дарамт шахалт татвар торгууль

Зочин
Зочин

Наашаа хэрэггүй ээ. Юу бодож төлөвлөж яаж амьдрах юм бэ. Наана сэтгэл хангалуун сайхан амьдар. Хогийн нийгэмд улс биш нийгэм ярьж байна шүү , шал дэмий. Бөөн стрес, уур омог, хулгайч, худалч, татвар, торгууль наанаа л тайван байж бай

Имж
Имж

Үүрд наанаа байж бай! Энэ оркижсон ядуу улсруу зүглэсний хэрэггүй! амралтаар л явахгүй бол

Зочин
Зочин

Хөгширөөд хөдөлмөрийн чадвараа буурсан хойноо эх орондоо ирнэ гэвэл хэрэггүй дээ, харин хөдөлмөрлөх улсынхаа хөгжилд хувь нэмэрээ оруулж чадна гэвэл ирж бно, ирсэн хойноо улсаа голоод явсан хүмүүс хөгжилгүй гээд улам л голно биз ясаа тавих л гэж ирнэ биз

Зоч
Зоч

Юу гэжл буцан гэж хуцхавдэээ

Одод
Одод

Энд бензингүй..түгжрээдл..өдрийн тал ажил хийнэ.өдөр бүр барааны үнэ өснө..арайл тайван бдаг юм...сайжрана гэж найдаад горьдоод 36 жил боллоо..өдөр өдрөөрл амьдарч б.ө

Зочин
Зочин

Цагаач амьдрал юу нь сайхан бнаа

Имж
Имж
Reply to  Зочин

Амьдрахад таатай, шударга ёстой, хүмүүс нь хүнийг ойлгодог газар хаа ч дээр. Дэлхий баян! Бялдууч долигнуур хуурамч Монгол улнуудаас дээр!

Зочин
Зочин

Оргодлууд жаргацгааж байна уу. Та хоер хуухдуудээ аваад явцгааж. Тэнд овоо хэдэн болцгоож. Хаяж явчихаад одоо нээх монголоо саналаа, барилаа Монгол орон сайхан инээ тэр гээд. Хуухдуудийнхээ амьдралыг бодоод тэндээ амьдарцгаа. Хуухдууд чинь монголд ээдээ амьдарч чадах юм уу? Монгол орон уудам ч та нар шиг гадагшаа гарсан цагаачидыг булах газар олдохгуйл байх. Хоер .... , хуухдуудээ бодоод наад улсдаа амьдар ч ясаа тавидаа. Хуухдуудийн буруу байхгуй, мэдээж.

Зочин
Зочин

Монгол хөгшин хүмүүсийн ЯС цуглуулдаг газар бишээ!! Энд үлдсэн хэдэн Монголчууд эрвийх дэрвийхээрээ ажиллаж улс орондоо нэмэр болох гээл үйлээ үзэж ажиллаж бна. Хүний нутгийн сайхныг биширээл үхэх гээд амьдарч байгаа юм бол наанаа байсан дээр байхоо

Зочин
Зочин

Сайн уу ангийн маань 2 хүүхэд бна ш дээ аз жаргал хүсьe

Зочин
Зочин

BOORTSOGOO OROOL MASH SAIHAN IDEE BOLJEE

Хүн
Хүн

Тэр газартаа шингэ. Хүнд үед нь хаяж явчихаад үхсний чинь эх орон. Биеийн амар,зуурдын амжиргаа хайгчид

ЗЗочин
ЗЗочин

Сайхан гэр бүлд сайн сайхныг хүсье!
Монголдоо ирээрэй! Хэцүү бүхнийг даван туулж , бүтээж , босгож чадах газар зөвхөн төрлөх нутаг нь шүү! Та бол Монгол хүн шүү! Эх орноо сайхан болгох нь хүн бүхний хүсэл мөрөөдөл байх болтугай!

Зочин
Зочин

Гэр бүлд нь аз жаргал бэлэглэе.монгол наадгай зааж сургахад нь туслах болно шүү.гоё байна.

Зочин маш гоёбайна. Би эрдэнэт хотод хүүхдүүдэд мо
Зочин маш гоёбайна. Би эрдэнэт хотод хүүхдүүдэд мо

Гэр бүлд нь аз жаргал бэлэглэе.монгол наадгай г зааж сургавал зааж өгч болно шүү.

Туяа
Туяа

Монголчууд гадаадыг зорьж оронд нь хятадууд монголоор дүүрч бн даа
Тэнжг монголчуудту

Зочин
Зочин

Дураараа байх сайхан,ирвэл ирээд ирэхгүй бол тэр л биз.Өөрийн бодол өөрт зөв.
Хүний үгээр явна гэж юу байхав.
Хуцах нэг нь хуцаж л байг,ямар ч нөлөөгүй.

Зочин
Зочин

Төрийн мөнгөөр томилолтын хугацаандаа аятай тухтай амьдрах газраа судлаж, шилж,сонгож явдагийн бна шд.далд санаатай????☹️

Иргэн
Иргэн

Энэ сайхан эх нутгаа хөгжүүлэх гэж ард түмэн минь хөлсөө дуслуулан зүтгэж л байна. Эх оронтой байна гэдэг хамгийн сайхан. Та нар минь хэзээ ч хамаагүй ирээрэй

Имж
Имж
Reply to  Иргэн

Чиний 'эх орон' гэж юм байхгүй юм мэдэж ав!

Байгалмаа
Байгалмаа

Халуун баяр хүргэе ээ. Монголчууд бид чинь адтай одтой хийморьтой золбоотой хаа ч гэсэн сайхан амьдрах чадамж өндөр амжилт хүсье.

Зочин
Зочин

Амжилт сайн сайхан бүхнийг хү ье Эх болсон эх орондоо заавал ирээрэй бид чинь утаатай униартай хэрүүл тэмцэлтэй ч гэсэн туурга тусгаар эрх чөлөөт улс чинь л байж байна

Зочин
Зочин

гэрээ авч яваа 1000 мянган мундаг эмэгтэйчүүдийн нэг л байна.

Зочинsuhe
Зочинsuhe

MANAI BOHIR ULS TORCHID OROOGUI BAIHAD MONGOLCHUUD HAAHA CH BIEE AVAAD YAVJ CHADDAG SAYA ORHOBAYAR TERGUUD 6 NOHRIIG HAR

Холбоотой мэдээ

Back to top button