СПОРТ

Аварга, арслангуудыг өвдөг шороодуулсан, 17 насандаа сумын заан цол хүртсэн М.Баяржавхлан

Өчигдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан, Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан болж өндөрлөлөө.

Тус барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Атар трейд” ХХК, АПУ ХК, “Таванхан” дэвжээний бөх, улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, Ерөнхийлөгчийн цомыг хоёр дахь удаагаа хүртлээ. Ховд аймгийн Мөст сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, Тайж групп, "Ховд" дэвжээний бөх, аймгийн арслан Мягмардоржийн Баяржавхлан анх удаагаа үзүүрлэв.

Барилдааны онцлох бөх яах аргагүй М.Баяржавхлан байлаа. Тэрбээр, нэгийн даваанд О.Мөнх-Эрдэнэ харцагыг, хоёрын даваанд С.Сүхбат зааныг, гурвын даваанд Э.Даш харцагыг, дөрвийн даваанд О.Хангай аваргыг, тавын даваанд Ц.Бямба-Отгон арсланг, зургаагийн даваанд Б.Бат-Өлзий зааныг тус тус өвдөг шороодуулсан юм.

Аймгийн арслан М.Баяржавхлан сумын заан цолтойгоосоо бөх сонирхогчдын хараанд өртөж байжээ. Тодруулбал, аймаг, цэргийн начин болон сумын заануудын дундах “Алдарын цом” тойргийн барилдаанд удаа дараа түрүүлж байжээ.

Мөн 17 насандаа сумын заан цол хүртэж, 19 насандаа цолоо баталж, 20 насандаа баруун бүсийн уралдаанд зориулсан аймгийн цол олгох барилдаанд шөвгөрснөөр аймгийн начин цол хүртжээ. Харин одоо Аймгийн арслан цолонд хүрч, улсын цолтонтой эн чацуу дээгүүр барилдаж байна.

Д.УЛСАА

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дунгар найздаа баярын мэнд хүргэе
Хараатын уулнаас үсэрсэн чулууны хэлтэрхий билээ.
Хар алтан дээр бууж бэхжсэн бул чулуу билээ
Морин жилд тэсэрсэн бөмбөгний хэлтэрхий билээ
Монголоон өмөөрч тэмцсэн морьтон монголын удам билээ
Цагаандэлгэрээс цацсан эхийн сүүний цацал билээ
Цахилгаан цехээс цахилж гарсан эх оронч хүү билээ
Цагаан морин жилийн нүргэлээнд үүрссэн адуу билээ
Цагийн аясад нуграагүй цадиг түүхийн эзэн билээ
Нүдэн хонгор нутгаас дүүлэн ниссэн шувуухай билээ
Нүүрс
Нацагдорж найрагчийн нутагт эрч нэмсэн цог хиймор билээ
Нүүрэнтэйн хөндийгөөс ардчилалаар жигүүрлэсэн хараацай билээ
Нүгэл буяны дэнсэнд шүүгдэж үлдсэн нүнжиг буяны дээд билээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Юун далий юм ороод ирэхээр ккк

Иргэн
Иргэн

Гол ясны бяртай залуу бн билээ дээ!! Бямба отгон арслан хэрийн хүнд бярдуулаж мордуулахгүй шүү дээ!!

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Мягмарсүрэн зааны ахынх нь залуу байгаа юм. Нутгийн дүүг удахгүй улсын цолонд хүрнэ гэж харж байна даа

Зочин
Зочин

Алмастай адил чацтай нөхөр

Цогоо
Цогоо

ҮБТИСургуулийн төгсөгч шавьдаа баяр хүргье. Удахгүй улсын цолонд хүрэхийг ерөөе.

Этг
Этг

Амжилт, Эрүүл энхийг хүсье:).

Баяраа. А
Баяраа. А

Сайн залуу байна

Зочин
Зочин

Заал танхимд гэнэт гэнэт сайн барилдсан бөхчүүд байж л байдаг наадмын дэвжээ ч хатуу шүү ?

Холбоотой мэдээ

Back to top button