НИЙГЭМНийгэм мэдээ
Ирэх сараас ахмадуудын тэтгэвэр ₮45-55 мянгаар нэмэгдэнэ

Ирэх оны төсөвт ахмадын тэтгэврийг 8.6 хувиар жигд нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Улмаар ахмадуудын тэтгэвэр 45792-55120 төгрөгөөр нэмэгдэхээр байна. Харин хамгийн өндөр буюу гурван сая төгрөгөөс дээш тэтгэвэр авдаг өндөр настнууд сар бүр 240,000 төгрөгөөс дээш нэмэгдэл авахаар тусгагдсан юм.
Тодруулбал,
- Сарын 572,400 төгрөгийн тэтгэвэр авдаг ахмад настнууд 45,792 төгрөгийн нэмэгдэл авч, улмаар 618,192 төгрөгийн тэтгэвэр авах юм
- Сарын 689,000 төгрөгийн тэтгэвэр авдаг ахмад настнууд 55,120 төгрөгөөр нэмэгдэж, 744120 төгрөгийн тэтгэвэр авах юм.
- Хамгийн өндөр тэтгэвэр буюу гурван сая төгрөгөөс дээш тэтгэвэр авдаг ахмад настнууд сар бүр 240,000 төгрөгөөс дээш нэмэгдлийг тус тус авах аж.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
үнэхээр олон жил ажиллаад доод талаар тэтгэвжр авдаг хөгшдыг ялгаж түүж аваад олигтойхон нэммээр юм .тэрнээс биш доод талаар тэтгэвжр авдаг хүн бүр олон жил ажилласан биш байдаг нөхөн тооцохоор жилээ нэмүүлсэн нь ч зөндөө л байгаа.улсад 47 жил ажилласан цалин сайн авч байсан өтөл настан буурал дөнгөж нэг сая шүргээд л авдаг хүн байдаг шүү арай дэндүү буруу тогтолцоотой .
Асуудлаа ойлгож, саналаа зөв илэрхийлэх хэрэгтэй байна аа. Та 10,20, 30 жилийн өмнө тэтгэвэр тогтоолгосон байхад таны тэтгэвэр нэмэгдээгүйд бусад тэтгэвэр авагчид биш Төр буруутай. Бодлого алдагдсан, НДС хоосорсон шалтгааныг төрөөс асуу. Бүх тэтгэвэр авагчид ижил эрхтэй, нэг л хуулийн дор ндш төлж, тэтгэвэр тогтоолгодог,.адилхан л хохирогчид. Сонгуулийн амлалтаар ндш төлөөгүй хүмүүс, малчдад тэтгэвэр тогтоосон, цэрэг армийнханд хэт өндөр тэтгэвэр олгож байгаа г.м тодорхой шалтгаанууд бн. Банкууд НДС-ийн мөнгийг яагаад үгүй хийв? Дампуурч байгаа банкыг НДС мөнгөөр татаж босгох гээд салхинд хийсгэдэг байж болох юм уу? Иргэдийн төлсөн, хадгалуулсан, даатгуулсан мөнгийг Хэн Нэгэн эрх мэдэлтэн дур мэдэн үрэн таран хийх эрхтэй юу? энэ мэт асуудлыг ойлгож байж шаардлагаа тавиарай! Хөгшин болж болно, тэнэг болж болохгүй!!!
Тэтгэврийн зөрүүг арилгах хэрэгтэй , адилхан ажил хийсэн жил нь адил хоёр хүн нэг нь ерээд онд тэтгэвэрт гарсан нөгөө нь хоёр гурван жилийн өмнө гарсан хүний тэтгэвэр гэхэд өдөр шөнө шиг байдаг .Хувьчлалын үед хүчээр тэтгэвэрт гаргасан хөгшид зөндөө байна , сайн судлаж байж нэг мөр шийдэх хэрэгтэй , улсаас өгсөн жил нэмээд хэдэн жил өндөр төлчөөд өндөр тэтгэвэр авч байгаа хүн ч байна
Мань нь 45к нөгөө өндөр авдагууд нь 280к авна энэ шударга уу
3саяас дээш авч байгаа хүмүүсийн нэмэгдэл арай бага нэмж бага орлоготойг нь нэг 200000₮ нэмээд өгөөч
Арай ч дээ. Муусайн хөгшчүүлийг арай л доош нь хийж байна
Хэдэн хувь гэсэн үг вэ ? Нэмбэл хувиа л тас барих хэрэгтэй. Төдөөс төд гэх шаардлагагүй. Тэгш эрхтэйгээр нэг тодорхой хувиар л нэмэх !
Аймаар ихээр нэмэхнээ!
Шудрага Л шийдэх ёстой байх!!! Түүнээс биш хэн жагссан нь хэн хэл амтай нь 1,5- сая төгрөгийн тэтгэвэр аваад байвал цаашидаа НДС- утгаа алдаж дампуурна!!!
Тэтгэвэр нэмэх гэж зовлон болжээ.
Баяр цогт 1 сая доллар завшсан.АН.бол завшигчид!!!
ЗӨНӨГ ӨВГӨН өө МАНы Ундармаа авгай капитал банкаараа НДС г гудраад хоослочихсон ш дээ. Бас ЧИНГЭС хаан банк дахь ЭМДС , НДС г Сумъяа базар хоослоод алга болгочихсон.
Хоёрын хооронд шүлс дусааснаас бүр нэмэхгүй байсан нь дээр дээ.тайралтын талаар яагаад дурсдаггүй юм бэ??? Тайралтаа залруулаад засчихвал тэтгэвэр нэмснээс дээр баярлана даа ахмадууд. Уул нь Рэгдэл,Мөнхбаясгалан гишүүн нар мэдсэн,ажиллаж л байх ёстой доо. Их найдлага тавьж байгаа даа.
Тэтгэврийн доод хэмжээтэй ахмадуудад шүлс дусаах нь үнэн бол ЭМД-аар шүдээ эмчлүүлж авахуулдаг эмнэлэгт хэвтдэг байсан бол одоо бүгд төлбөртэй болж . Зах зээлийн шуурганаар тэд Монгол улсыг нуруундаа үүрэлцсэн жинхэнэ баатрууд юм шүү. Харин одоогийн луйварчид хулгайчид бүгдийг үнэгүйдүүлсэн хувьчилж авсан баяжсан хуулийн цоорхойг ашигласан хулгайчид одоо ч ьэр гай нь үргэлжилсээр. 3-5 сая авдаг ахмадууд барьцахгүй нь ойлгомжтой . 1 сая хүрэхгүй тэтгэвэртэй ахмадаа харж үзэж чадахгүй бол та нар зүгээр л тар далд ор
хуцаа багийг нь их нэмэх хэрэгтэй. их тэтгэвэр авдаг хүмүүс ихэвчлэн луйварчид шүү.
Хувиар биш мөнгөн дүнгээр нэмээчээ тэтгэвэрийн зөрүүг арилгаачээ арайчдээ ахмадуудаар тоглож ханахгүй юмаа
Хуулиа бариа л ажилла өөр зүйл байхгүй
Төр муу хар сда шууд ш тээ муу шээснүүд
Өндөр авдаг нь баярлаж байгаа юм бна даа
Тэгнэ шүү дээ, их ажиллаж, илүү нийгмийн даатгал төлсөн нь түүнийгээ хүртэх нь шударга ёсонд нийцнэ.
Тэтгэвэр нь нийгмийн халамж биш гэдгийг ойлгох хэрэгтэй
Өндөр тэтгэвэр авч байгаа 10д мянган ахмад бол: 1. Тухайн үэд өндөр цалин авч байсан-ийм хүмүүс цөөхөн 2.албан тушаал +мэдээлэлд ойр байснаа ашиглан даатгалын шимтгэлээ нэмж төлж байсан хүмүүс 3.сүүлийн үэд өндөр тэтгэвэр авахын тулд шимтгэлээ өндрөөр төлж тогтоолгосон хүмүүс .Эдгээрийг харахад их ажиллаж ,илүү шимтгэл төлсөн гэх нь худлаа гэдэг нь тодорхой. Гол шалгуур бол тэтгэвэр нь одоо байгаа цалингийн ядаж 50-иас дээш байдаг дэлхийн жишиг байна.Гэтэл манайд ихэнх нь дөнгөж 30% дүйхүйц тэтгэвэртэй байгаа.Жишээ нь 80д оны инжэнэр 750төгрөг авч байсан,одоо бол 3сая-аас дээш цалинтай. Тэтгэвэр нь 80д оныхон 900 мянга орчим ,саяхан тэтгэвэрт гарсан хүнийх 2сая орчим. Ийм л байна даа ЗАНДАНШАТАРАА
Энэн дээр төрийн бодлого байх ёстой байсан юмаа. Ханшийн уналтаар индексжүүлэх ёстой гэдгийг төр ойлгосон. Харин ч сүүлийн хэдэн жилд хууль гаргаад хэрэгжүүлээд явж байгаа нь сайн. Нэг амьсгаагаар бүгдийг шийдэхгүй. Эхний ээлжинд хуулийн дагуу хийх ёстойгоо хийнэ. Бага тэтгэврийн асуудлыг тусад нь шийднэ гэж ойлгож байгаа. Үүнд Занданшатарын засгийн газар дангаараа буруугүй. Үе үеийн ЗГ-ын үүрэг, хариуцлага байсан. Хамгийн гол нь тэтгэвэрт гараад 20-30 жил болсон юм бол өмнө нь яагаад энэ асуудлаа тавьдаггүй, төрөөс нэхдэггүй байсан юм бээ? Тэтгэвэр тэтгэмж чинь хүрэлцээтэй байсан юм уу? Яагаад гэнэтхэн учиргүй нэхээд унав? Улстөрийн явуулга уу? Ухаан гэнэт гүйв үү?? Монгол улс мөнгөтэй үедээ мөнгөтэй байсан. Уул уурхайгаас орлого олж байгаа. Үндсэн хуулиар өгөөжийг нь ард түмэнд хүртээнэ гээд хуульчилчихсан. Энэ хүрээндээ л гарц гаргалгаагаа ярьцгаа даа. НДС бол тусдаа хуультай, журамтай. Бусадтайгаа барьцах бол тэнэглэл. Учир нь тэр хүн илүү их хөдөлмөрлөж, илүү их төлж байсан гэсэн үг.
Ижил хэмжээгээр нэмэх хэрэгтэй....цаашид тэтгэвэр тогтоох хууль журмаа өөрчлөх хэрэгтэй....төр хариуцдаггүй болох нь зөв
Хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон ахмадуудын
тэтгэврийг зайлшгүй нэмэх хэрэгтэй. Сайд Аубакир, дэд сайд Солонго нарт
Ялгаваргүй нэм
Тэтгэврээ номоор нь өг. Халамжаа тусад нь бодож олго.
Нүглийн нүдийг гурилаар хуурнаа ...гэж
Өндөр тэтгэвэр авагсадтай барьцалдах нь шударга ёсонд нийцэхгүй өндөр шимтгэл төлсөн болоод л тэр
Ялгалгүй хувиараа л нэмэх нь шударга даа
Гарчигаас тэтгэвэр дээд тал нь 55к нэмжгдэнэ гэж ойлгох юм. Азжаргал тэнэг үү ? Бид тэнэгүүд үү ?
Яагаад өндөр нь өндөр авдаг юс бол бага нь өндөр авч болохгүмууу
Даатгалаа төлж байгаагүй улсууд цаг нь болохоор 20,30 жил өндөр даатгал төлж байсан хүмүүстэй барьцах нь хэр шударга юм бол ххоат төлж байгаагүй мэддэггүй улсууд хэдэн мянгаараа байгаа шүү дээ
Энэ засгийн малнууда даварсан байна. Хөгшин, настай тэтгэврийн хүмүүсийг доромжлол байгаа
Багшийн ,эмчийн цалингийн 50% нэмэгдүүлэх байгаа..Тэгээд тэтгэврийн хүмүүсийн тэтгэвэрийн мөнгө дод 30% нэмэгдүүлэх хэрэгтэй байна!!!!!!!!!!
ЭЭ БУРХАН МИНЬ ЯМАР ИХ ДОРОМЖИЛЖ БНА . ОДЖАРГАЛ АЛУУРЧИНЬ ТОНУУЛЧ ХОМРОГЛОНО УСТГАГЧ ПЭЗДААГИЙН БООЛНУУД
Маргааш хэлэлцээд шийднэ гэсэн юмыг өнөөдөр шийдвэрийг нь тавьчихдаг юмуу. Өө бүр амар айн
Адилхан нэмээ хө. Тэтгэвэр тогтоолгосноос хойших инфляцийг жигд хүлээе ээ. . Энэ нь шударга
Солиорол, ингээд эргүүтээд байдаг юм Бага дээр нь ахиу, их дээр нь бага нэмээч!!!!!!
Энгийн ухамсрын түвшинд ч тэр, хуулиар ч тэр тэтгэвэр тэтгэмжийг жил бүр индексжүүлэх нь Төрийн үүрэг. хуультай, төртэй улс хуулиа л дагана!!! Учир нь энэ хэмжээгээр таны авч байгаа мөнгөний ханш унаж, үнэ өссөн гэсэн үг. Нэмэхэд хэн их, хэн бага тэтгэвэр авах нь хамаагүй. Төлсөн шимтгэлдээ дүйцүүлж тэтгэвэр тогтоолгодог учраас зарчим бол нэг л байх ёстой. Учир нь ижил зарчмаар НДШ төлсөн, ижил зарчим, аргачлалаар тэтгэвэр тогтоолгосон учраас... Бага тэтгэвэртэй /1000.0-1500.0-с доош/ ахмадуудын асуудал бол төрөөс санаа тавих ёстой тусдаа асуудал. Үүнд ахиу тэтгэвэр тогтоолгосон хүмүүс ямарч буруугүй. Барьцах, бусдыг буруутгах бол тэнэглэл шүү! Яагаад ийм хэмжээнд он удаан жил явуулсан, ямар учир шалтгаантай, ямар эх үүсвэрээр энэ асуудлыг шийдэх вэ гэдэг дээр ТӨР тусдаа бодлого гаргах ёстой. Үүнийг зөвхөн Төрөөс асуу, яаж шийдэх тал дээр Төртэйгээ зөвшилц! Хулгай луйварт алдсан их мөнгөө олж олж авах, баялгийн өгөөжөөс тусгайлсан сан бүрдүүлж нөхөх..г.м олон арга байна. ҮҮнийгээ зөв тайлбарлавал иргэд ойлгоно. Монгол банк, СЯ, ГБНХХЯ.. бүгд хариуцлага хуваалцах ёстой.
Ханшын зөрүүнжэс болоод бага тэтгэвэр авч бгаа хүмүүс шүү 10-15жилийн өмнө 1000000-дээш цалин авдаг бж бгаад тэтгэвэрт гараад бага2 нэмэгдээд бсан хүмүүс бага тэтгэвэртэй бна тэр үедээ өндөр цалин бсан шүү одоогоор бол 3-4сая л гэсэн үг шүү
за тэтгэвэрийг бүгдэд нь жигд болгох нь хамгийн зөвөө. өөрөөр хэлбэл, бүх ахмадуудын тэтгэврийг 3 сая болгох нь зөв гэж бичсэн хүний саналыг 100 хувь дэмжих нь зөв шүү ахмадуудаа, мөн иргэдээ. мөн даварсан муусайн ахмадууд гэж бичээд байгаа залуучуудад хандаж хэлэхэд 1-рт та бүхний замд чинь ямар нэг золгүй зүйл тохиолдохгүй бол бүгдээрээ нэг л өдөр ахмад настан болдог юм шүү дээ, 2-рт хүн гэдэг бол эрэг шурганаас төрөөгүй эцэг эхээс төрдөг юм шүү гэдгээ хэзээч бүү мартаа. хэрвээ мартах юм бол та салан баавгай, эсхүл сармагчин юм байнаа гэдгээ байнга санаж явдаа.
МАН хамгийн сайн дэмжигчиддээ сайхан л сэтгэл гаргасан байна ш дээ та нар үүнээс өөр юу хүсээв?
Нэгдэж тэмцэж босох цаг ирсэн байна шүү арай юмаа энэ дээр сууж байгаа ЛУЙВАРЧИД
Хүүхэд хуурч байгаа юм шиг юм хийжээ
Нөгөө тэгш 80к нэмнэ гэсэн худлаа болсон юмуу?
арйчдээ 288 төгөөр нэмээчднн
689,000 - 3,000,000 төгрөгийн хооронд тэтгэвэр авдаг нь нэмэгдэлгүй хоцрох юм байна л даа???
ХУДАЛ МЭДЭЭ
Бүгдэд нь 80к нэмнэ гэсэн биздээ?
Тэтгэвэрийг тогтмолоор 100000 гаас дээш нэмээд байвал дээд доод төвшиний ялгаа багсана хэн хэндээ гомдолгүй байх болов уу
45 k 280k энэ 2-г ойлгодоггүй.
Ta nariin songoltoor onoogiin tor zasgiin udirdlaga bii bolson hohichini. Ingej bhdaa taarsan lalaruud
Бид тэтгэвэрт гарахдаа 5 жилээ сонгож бодуулан 45% дээрээ 20 жилээс дээш жил ажилсан жид тутамдаа 1.5% нэмүүлж бодуулсан. Тухайн бодсон 5 жилээ, жил болгон гаргасан итгэлцүүрээрэ бодож нэмэж бвал зөв зохистой шудрага санагдаж бна шүү. Харин бага тогтоогдсон гээд бгаа ахмадууд ч бас энэ итгэлцүүрээр нэмэгдүүлэхэд нэх их гомдол гарахгүй бх. Өндөр авч бгаа хүмүүсийг нэг бүрчлэн үалгах хэрэгтэй . Хуулийн цоорхлй ашигласан бх магадлал тун өндөр
Тэтгэвэр нэмэх нь инфляцийн түюшинтэй уялдах ёстой уялдахгүй баыгаа шалтгаан нь нийгмийн даатгалбг алга хийсэнтэй холбоотой ундармээ 440 тэрбум төгрөгмумча базар ж330тэрбум төгоөг идсэнтэы холбоотой тэр тэр мөнгийг нэхэж авцгаах хэрэгтэя байна
Өөрсдийнхөө нэг удаагийн кофены мөнгийг хөгшчүүлийнхээ тэтгэвэрийн нэмэлт гэж ч байх шиг. Өөрсдөө болон үр хүүхдүүд нь хөгшрөхгүй нарт хорвоогоос буцах хүмүүс юм байлгүй дээ.
Яая даа энэ засаг төр барьж бгаа хүмүүсийг. Шаардлагагүй зүйлийг болохоор аваад, солиод бна. Айл гэрт бол мах гурил байхгүй бол түрүүлж байхгүй зүйлээ авдаг. Түүнээс биш машин тэрэг авдаггүй л баймаар.
Үйлдвэрт чанар шалгагч хийж байгаад 20 жилийн өмнө тэтгэвэртээ гархад 80.000 төгрөгний тэтгэвэр тогтоолгосон. Одоо нэмэгдсээр байгаад 520.000 төгрөг. Тэгвэл энэ цаг үед яг адилхан албан тушаалын чанар шалгагч тэтгэвэрт гархад 1.5 сая төгрөгний тэтгэвэр тогтоолгосон нь ямар их зөрүү вэ. Тэтгэвэрийн бодлого үнэхээр алдаатай.
Энэ лалрын өндөр тэтгэвэр авдагуудад их нэмдэгээ болчуул шудрага юмшдэээ
Шударга биш бна. Өндөр тэтгэвэртэйд нь бага нэм.
Пөөх өндөр тэтгэвэртэй ахмадуудад сар бүр 240000 нэмдэг юм бол жилд 2600000 төгрөг нэмэгдэхээр байна бид жилд 80 к нэмэгдэнэ энэ арай л бишээ