УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Засгийн газар дараах асуудлууд хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.12.31/ 08.00 цагт эхэлж, дараах асуудлууд хэлэлцэж байна.

-Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх 300 хоногт хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө

-“Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллого явуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг нарын санаачлан боловсруулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт

-Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаагаас санаачлан боловсруулсан “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт

-“Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Визийн шаардлагаас чөлөөлөх тухай” Засгийн газрын 2023 оны 01 дүгээр тогтоол/

-“Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн салбар-Олон улсын инженерийн сургууль байгуулах тухай” Засгийн газрын тогтоол

-“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Музей өөрчлөн байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-“Улсын аялал жуулчлалын бүс тогтоож, хилийн заагийг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-Бусад асуудал*

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Бага Тэтгэвэрээ ахиухан нэмээрэй!!!! Нийтээрээ хэлмэгдсэн хүмүүс байдаг шүү Хүүхдийн тоогоор албадан тэтгэвэрт оруулсан, байгууллага нь татан буугдсан, замбараагүй цаг үед баримт тушаал материал нь алга болсон........гээд нэлэнхүй хэлмэгдэж дэндүү бага тэтгэвэртэй байгаа шүү!!!!!

Баяраа. А
Баяраа. А

Сайн ажилхал хэрэгтэй шүү

Зочин
Зочин

Ард түмний чихэнд чимэгтэй ажил хэзээ сонсогдох юм болдоо. Шударга зарчимч хууль бус үйлдлийг таслан зогсоосон арга хэмжээ авсан хариуцлага тооцсон мэдээ л чимэгтэй болох учиртай.

Зочин
Зочин

Энэ олон толгой хэлэлцээд ч нэмэргүй, гаргаж байгаа шийдвэр нь дандаа эргэж буцсан, ард түмэн ээлгүй, өөрсддөө ашигтай шийдвэр гаргадаг. Дандаа баяр ёслол тааруулж төсөл батлах, ямар нэг шийдвэр гаргадаг ажлаа болих хэрэгтэй.

зочин
зочин

Дэмий гарууд

Холбоотой мэдээ

Back to top button