БНХАУ дотоодын зах зээлээ хамгаалахын тул үхрийн махны импортод хязгаарлалт тавилаа
БНХАУ нь Бразил, Австрали, АНУ зэрэг орнуудаас оруулж ирдэг үхрийн махандаа хязгаарлалт тавих боллоо. Зааж өгсөн хэмжээнээс хэтэрсэн импортод 55 хувийн нэмэлт гаалийн татвар ногдуулах юм. Нийлүүлэлт нь эрэлтийг давснаас болж хүнд байдалд орсон дотоодын үхрийн аж ахуйг хамгаалах зорилготой Бээжин ийм алхам хийв.
Хятадын Худалдааны яам /2025.12.31/ лхагва гарагт мэдээлэхдээ 2026 онд эдгээр улсуудаас нийт 2.7 сая тонн үхрийн мах импортлох юм. 2024 онд БНХАУ 2.87 сая тонн үхрийн мах импортолсон.
Импортын үхрийн махны хэмжээ нэмэгдсэн нь Хятадын дотоодын үйлдвэрлэлд ноцтой хохирол учруулсан гэж Худалдааны яам үзэж байгаа юм. Энэхүү арга хэмжээ нэгдүгээр сарын 1-нээс эхлэн гурван жилийн хугацаанд хэрэгжинэ. БНХАУ жил бүр импортын хэмжээг бага багаар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм.
Энэ оны эхний 11 сарын байдлаар Хятадын үхрийн махны импорт 0.3 хувиар буурч, 2.59 сая тонн болсон байна. БНХАУ-ын үхрийн махны импорт 2026 онд буурна гэж Бээжингийн "Orient Agribusiness Consultants" компанийн ахлах шинжээч Хунжи Шү хэлжээ. Тэрбээр “Хятадын махны үхрийн аж ахуй нь Бразил, Аргентин зэрэг орнуудтай харьцуулахад өрсөлдөх чадвар сул байна. Үүнийг технологийн дэвшил эсвэл шинэчлэл хийж ойрын хугацаанд өөрчлөх боломжгүй” гэсэн байна
2024 онд БНХАУ Бразилаас 1.34 сая тонн, Аргентинаас 594,567 тонн, Уругвайгаас 243,662 тонн, Австралиас 216,050 тонн, Шинэ Зеландаас 150,514 тонн, АНУ-аас 138,112 тонн үхрийн мах импортолжээ. БНХАУ-ын Гаалийн алба мэдээлснээр Бразил улс энэ оны эхний 11 сард 1.33 сая тонн мах нийлүүлсэн байна. Энэ нь Бээжин тус улсад шинээр тавьсан хэмжээг аль хэдийн давсан үзүүлэлт юм.
Мөн энэ жил Австралийн нийлүүлэлт эрс нэмэгдэж, АНУ-ын зах зээлийн эзлэх хувийг булаан авчээ. Өнгөрсөн жилийн гуравдугаар сард Бээжин АНУ-ын олон зуун махны үйлдвэрийн экспорт хийх зөвшөөрлийг сунгаагүй юм. Мөн Ерөнхийлөгч Дональд Трамп худалдааны дайн эхлүүлсэн нь үүнд нөлөөлжээ. АНУ-ын нийлүүлэлт арваннэгдүгээр сарын байдлаар 55,172 тонн байсан юм. Харин Австралийн үхрийн махны экспорт 2025 оны эхний 11 сард 294,957 тоннд хүрсэн байна.
Дэлхий даяар үхрийн махны хомсдол үүсэж, үнэ өсөж байгаа үед БНХАУ эсрэгээрээ ийм шийдвэр гаргав. Тухайлбал, АНУ-д махны үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрээд байгаа юм.
БНХАУ-ын шийдвэрийн дараа Австралийн Үхрийн махны холбооны дарга Марк Томас "Манай бүтээгдэхүүнийг авах өөр олон улс байгаа" гэж мэдэгдэл гаргажээ. Бразилын Хөдөө аж ахуйн яамны нарийн бичгийн дарга Луис Руа сандрах шаардлагагүй гэж хэллээ. Тэрбээр шинэхэн гаалийн нөлөөг бууруулахын тулд БНХАУ-тай хэлэлцэн тохиролцох боломжтой гэсэн юм. Мөн Бразил улс махны экспортоо бусад орнууд руу чиглүүлэх боломжтойг тэр дурдсан байна..
Гэвч Бразилын аж үйлдвэрийн бүлгүүд үүнд санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна. Үхрийн мах үйлдвэрлэгчдийн "Abiec" холбооноос мэдээлснээр, 2025 онд БНХАУ Бразилаас 1.7 сая тонн мах авсан нь тус улсын нийт үхрийн махны экспортын 48 хувийг бүрдүүлж байгаа юм.
"Abrafrigo" холбоо мэдэгдсэнээр Бээжингийн энэхүү шийдвэрийн улмаас Бразил 2026 онд 3 тэрбум ам.доллар хүртэлх экспортын орлогоо алдаж магадгүй байна. Энэ онд Бразил улс үхрийн махны экспортоос нийтдээ 18 тэрбум ам.долларын орлого олжээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ жил үхрийн мах түүхэн рекордоо эвдэж 7доллар хүрсэн гэсэн Монголоор 25000хавьцаа үнэ хүрчээ харин бид гадныхныг тэнгэрийн үнэтэй мах иддэг гэж боддогч Монголтой ижилийг мэддэггүй байж гонконг нэг иргэн 130кг мах иддэгээрээ дэлхийд тэргүүлдэг бол монгол 80кг мах иддэгээрээ эхний 20ордог шүү
Манай Монголын махны үнэ ханш баш өргөн хэрэглээний барааны үнэ бусад хөгжсөн улсуудынхаа ялгагдах зүйл алга. Тэгээд дээр цалин хөлс төөгөө харьцуулж бодмоор бна. Арай л дэндүү юмаа.
Монгол улс, Хятадруу үхрийн мах экспортолдог байх шүү. Манайхыг энэ хязгааралтагдаа оруулаагүйг бодход монгол улс хятадын “дотоодын зах зээл” нь гэж ойлгох уу?
Chi mu hulgaich ! HYNNY NER BYY HEREGLE !!! YU GEJ UURIIMSYYLEED DASGAH MAYGAAR BICHEED BGAA PZDUK VE!!!!