Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ нэг хүүхдийн бодлогоо орхиод арван жил өнгөрсөн ч, төрөлт сэргэх шинж алга

Нэгдүгээр сарын 1-нд БНХАУ "нэг хүүхэд" бодлогоо цуцалсны арван жилийн ой болсон. Тус улсын төрөлтийн түвшин эрчимтэй буурч эхэлсэн тул эдийн засгийн өсөлтөө хадгалах зорилгоор Бээжин ийм өөрчлөлтийг хийсэн.

Гэвч энэхүү түүхэн өөрчлөлт болон төрөлтийг дэмжиж, урамшуулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн бусад арга хэмжээнүүд хүн амын өсөлтийг нэмэгдүүлж чадсангүй. 2024 онд БНХАУ-ын хүн амын тоо гурав дахь жилдээ буурсан. Тухайн онд төрөлт бага зэрэг өссөн ч нас баралтын тоог даваагүй юм. Мөн төрөлт бага зэрэг өссөн нь цаашид тогтвортой үргэлжлэх үзэгдэл биш гэж шинжээчид дүгнэж байна.

НҮБ-ын тооцооллоор бол БНХАУ-ын хүн амын 20 гаруй хувь нь 60 ба түүнээс дээш насныхан бүрдүүлж байгаа юм. 2100 он гэхэд энэ тоо нийт хүн амын тал хувьд хүрэх магадлалтай. Хүн ам зүйн бүтэц ингэж өөрчлөгдөх нь БНХАУ-ын эдийн засаг болон АНУ-тай цэргийн хүчин чадлаараа өрсөлдөх гэсэн амбицад нь сөргөөр нөлөөлнө.

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин хүн ам зүйн аюулгүй байдлыг хангах шаардлагатайг онцолж, хүн амын чанарыг сайжруулан хөгжүүлэх нь эн тэргүүний зорилт гэж мэдэгдсэн. Бээжин ирэх жилүүдэд гэрлэлт болон төрөлтийг дэмжих чиглэлээр илүү олон бодлого хэрэгжүүлнэ гэж шинжээчид таамаглаж байна.

Бээжин олон арван арван жилийн турш төрөлтийг хянахын тулд иргэдийг тагнах, суртал ухуулгаар бөмбөгдөх, дарамт шахалт үзүүлэх, өндөр торгууль ногдуулах гэх мэт аргуудаг ашиглаж ирсэн. 1980 онд хэрэгжиж эхэлсэн "нэг хүүхэд" бодлогын гол зорилго нь ядуурлыг бууруулахад саад болно гэж бодож байсан хүн амын хэт хурдацтай өсөлтийг хязгаарлах байсан билээ.

Харин одоо эрх баригчид БНХАУ баяжихаасаа өмнө хүн ам нь өтлөнө гэж болгоомжилж байна. Хятадад үүсээд буй нөхцөл байдал хүн ам зүйн гүнзгий хямралд ороод байгаа Япон, Өмнөд Солонгос зэрэг орнуудаас ялгаатай юм. Учир нь тэдгээр орнууд нь нэг хүнд ногдох хөрөнгийн хувьд БНХАУ-аас харьцангуй илүү.

Хүн ам зүйн томоохон эрсдэл тулгараад байгаа учир БНХАУ албаны хүмүүс төрөлтийг дэмжих чиглэлд бодлого явуулж, гэрлэлт болон төрөлтийг үндэсний ирээдүйн баталгаа хэмээн сурталчилж эхэлжээ. Төрөлтийг дэмжихийн өсгөхийн хүрээнд БНХАУ хамгийн сүүлд авсан арга хэмжээ нь жирэмслэлтээс хамгаалах эм болон хэрэгсэлд НӨАТ оноож эхэлсэн явдал юм. Энэ сарын нэгнээс эхлэн татвар хэрэгжиж эхэлсэн.

Суурь асуудлуудыг шийдэх шаардлагатай

Хятад залуус төрөлтийг дэмжихийн тулд суурь асуудлуудад чиглэсэн бодлого явуулах ёстой гэж үзэж байгаа юм. Үүнд залуусын ажилгүйдэл, хүүхэд өсгөх зардал болон хүүхэд асрах ажил эмэгтэйчүүдийн нуруун дээр тэгш бус хуваарилагддаг зэрэг асуудлууд багтана.

Зургийн эх сурвалж: Money Control

БНХАУ-ын орон нутгийн засаг захиргаа сүүлийн жилүүдэд татварын хөнгөлөлт, орон сууц худалдан авах болон түрээслэхэд санхүүгийн тусламж үзүүлэх, бэлэн мөнгө олгох, жирэмсний амралтыг сунгах зэрэг олон төрлийн бодлого туршиж үзсэн. Мөн хорооны захиргааны ажилтнууд эмэгтэйчүүд рүү залгаж хүүхэдтэй болох төлөвлөгөөг нь асууж эхэлжээ. Үүний улмаас эрх баригчдын явуулж буй бодлого дахин албадлагын шинжтэй болох вий гэсэн болгоомжлол хүмүүс дунд төрөх болсон байна.

Сүүлийн үед орон нутгийн захиргаанаас илүүтэйгээр БНХАУ-ын засгийн газар энэ асуудалд голлох үүрэг гүйцэтгэж болсон юм. Өнгөрсөн жил тус улсын засгийн газар гурав хүртэлх насны хүүхэдтэй гэр бүлүүдэд жил бүр 3,600 юань (1.8 сая төгрөг) олгох, гэрлэлтийн бүртгэлийг хялбарчлах, үнэ төлбөргүй улсын цэцэрлэгүүд байгуулж эхэлсэн.

Бээжин 2026 он гэхэд төрөх зардлыг төрөөс бүрэн даана гэж мэдэгдсэн. Мөн өнгөрсөн сард хүүхэд харах үйлчилгээг илүү сайн зохицуулах хуулийн төслийг танилцуулсан юм.

Гэвч эдгээр хөнгөлөлтүүд нь хүүхэд өсгөх бодит зардалд бараг нөлөөлөхгүй байна гэж олон хүн үзэж байна. Бээжинд төвтэй “YuWa” хүн ам зүйн судалгааны хүрээлэн 2024 онд нийтэлсэн судалгаанд БНХАУ-ыг хүүхэд өсгөхөд дэлхийн хамгийн өндөр өртөгтэй газруудын нэгээр тодотгожээ.

Шанхай хотод есөн настай хүүгээ өсгөж буй 34 настай Ми Я "CNN" агентлаг хэлэхдээ "Томоохон хотуудад хүүхэд өсгөх зардал хэтэрхий өндөр байдаг. Төрөөс өгч буй тэтгэмж нь далайд дусал төдий л санагдаж байна. Энэ нь хүүхэдтэй болох хүслийг огт дэмжиж чаддаггүй" гэсэн юм.

Түүний үзэж буйгаар нэг хүүхэд бодлого нь бүхэл бүтэн үеийн үзэл бодлыг өөрчилжээ "Хүмүүс одоо ганц хүүхэдтэй байх нь ч хүлээн зөвшөөрөгдөхүйц амьдралын хэв маяг, гэр бүлийн бүтэц гэдгийг ойлгосон" гэж тэр хэлсэн байна.

Эхлээд мөнгөтэй болж, карьер хөөх хэрэгтэй

Хятадад залуусын ажилгүйдэл даамжирсан. Бүр засгийн газар нь залуусын ажилгүйдлийн тоо баримтыг нийтлэхээ зогсоосон байгаа билээ. Залуус өөрсдийн амьжиргаагаа залгуулах гэж зүдэрч байгаа энэ үед төрөлтийг дэмжих бодлого тэдний хувьд ач холбогдол багатай асуудал болоод байна.

БНХАУ-ын эдийн засаг саарч, хувийн хэвшлийн салбаруудад чиглэсэн төрийн шахалт нэмэгдсэнээс болж дипломтой залууст хүртэл ажилд ороход хүндрэлтэй болжээ.

27 настай инженерээр ажилладаг Жоу "CNN" агентлагт хэлэхдээ гэр бүл зохиохыг маш их хүсдэг ч гэсэн эцэг эхээсээ санхүүгийн дэмжлэг авдаг гэсэн юм. Тэр "Одоо эдийн засаг үнэхээр бүрхэг байна. Хүмүүс эхлээд мөнгө сайн олдог болох хэрэгтэй. Мөнгө олж чадахгүй байж хэн хүүхэдтэй болж зүрхлэх вэ? Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг шийдвэрлэх арга замыг олох хэрэгтэй" гэсэн байна.

Төрөлтийг нэмэгдүүлэхэд саад болж буй бас нэгэн зүйл бол гэрлэлтийн түвшин бага байгаа явдал. Залуус тэд карьертаа анхаарлаа хандуулж байгаа тул гэрлэлт буурч, Хятадын маш өрсөлдөөнтэй системд хүүхдийнхээ боловсролыг хариуцах ёстой гэсэн дарамтаас зайлсхийх болжээ.

БНХАУ-д үүсээд буй хүн ам зүйн хямрал нь олон хүчин зүйлсээс улбаатай. Нэг хүүхэд бодлого, хүн амын боловсролын түвшин дээшилж, гэрлэлтийн талаарх үзэл бодол өөрчлөгдсөн, хотжилт эрчимтэй явагдан болон хүүхэд өсгөх зардал нэмэгдэж буй нь төрөлтийг бууруулсаар байгаа юм.

Хүн ам зүйн энэхүү огцом өөрчлөлт нь БНХАУ-ын эдийн засаг болон зэвсэгт хүчний амбиц, дэлхийн үйлдвэрлэлийн төв хэвээр үлдэх урт хугацааны зорилтуудад аюул учруулж байна.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Цөөрөг
Цөөрөг

Хүн амын өсөлт нь зогсож бүр хасах руугаа орог. Төрснөөсөө олон үхэж улам цөөрөг.

Савх
Савх
Reply to  Цөөрөг

Монгол ч гэсэн ялгаагүй цөөрөх ёстой, газар шороо экологио бодоод!

зочин
зочин
Reply to  Савх

Хүн амаа цөөлөх болсон шалтгаанаа бичнэ үү

зочин
зочин
Reply to  Савх

Их хуцнаа чи муу эрлийз шоохууз

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
Reply to  Цөөрөг

Хятад.хүн.олон болох хэрэггүй дээ!!!

Зочин
Зочин

Дээрээс нь байгалийн гамшиг аар ихэнх нь үхэх хэрэгтэй. Тэгэж байж дэлхий цэвэршинэ

зочин
зочин

Бүүр сүйрээсэй билээ Хятад гэсэн болгон Монголд амьдарч байгаа эрлийз хурлыз хунхууз шоохууз өөр юу байдагийн Монгол дахь гар хөл нь болсон Улс төрч нэртэй луйварчидтайгаа Хожим нүдэнд бүү үзэгдэж чихэнд бүү дурьдагдаг хурдан тусмаа бүүр сайн

Зочин
Зочин

Монгол эргүү а л нууд нь хүүхдийг нь гаргаад байхаар дэлхийд байгаа хятадууд нутаг буцхад буцаад ихэснэ жоом шиг хар ла ла рууд юмаа хятад хар халтарууд үхэж далд орж байж дэлхий цэвэрших байх энэтхэгчүүдийг ч бас хядмаар байгаан муу сайн харууд мусалмачуудыг хядмаар бн монголд байгаа хасагуудыг нэг хүүхэд бодлогоор цөөлөх хэрэгтэй

зочин
зочин

Ашгүй дээ

Зочин
Зочин

terbum 400say hyatad tsoorloo gehed termub heweereel bn

Зочин
Зочин

Хятадууд бэлгэвч, жирэмслэлтээс хамгаалах юмаа зарахыг хориглох хэрэгтэй! Тэгээл хүн ам нь суга өснө?

Холбоотой мэдээ

Back to top button