УЛС ТӨРУлс төрийн мэдээ

1.8 сая иргэнд 1 сая тараах амлалт: Дэд сайд С.Даваасүрэн ам алдсан ч, Ерөнхий сайд өөрөө бататгав

Өнгөрсөн лхагва гараг буюу 12-р сарын 31-нд Засгийн газар “Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг нь ард иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г баталсан. Энэ талаар Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн гарч ирж, Засгийн газрын мэдээлэл түгээх индэр дээрээс өгсөн. Тухайн үед 1.8 сая иргэнд 1 сая төгрөгийн ногдол ашиг олгох талаар танилцуулсан байдаг. Тэрбээр, “Бортээг, Олон Овоот зэрэг ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар хуримтлагдсан ашгаас нь ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд НЭГ САЯ хүртэлх төгрөгийг үе шаттайгаар олгох шийдвэр гарлаа” хэмээсэн.

Гэвч Засгийн газраас “Бодит шийдвэр гараагүй мэдээлэл” гэж үгүйсгэсэн. Улмаар Засгийн газрын ХМОНХГ-аас тодруулахад "Мөнгө тараах тухай ямар ч шийдвэр гараагүй. Дэд сайд 300 хоногийн төлөвлөгөөнд баялгийн санг арвижуулж, өгөөжийг бодитой хүртээх тухай зорилт туссаныг жишээ татаж танилцуулахдаа шууд мөнгө тараах мэт ойлгогдохоор ярьсан байсан" гэсэн юм.

Гэхдээ хэдхэн цагийн дараа Ерөнхий сайд Г.Занданшатар шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ өөрийн амаар бататгаж орхисон. “Олон овоот, Бор тээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үр өгөөжийг нь бодитоор хүртээнэ” хэмээсэн билээ.

Ямартай ч Засгийн газар 1.8 сая иргэнд 1 сая төгрөг буюу 1.8 их наяд төгрөг тараах нь тодорхой аж.

Эдийн засгийн эргэлтэд ороогүй байгаа ордуудаас хэрхэн яаж, мөнгө босгож бэлэн мөнгө тараах нь өнөөдөр тодорхой болоогүй ч мөнгө тараах шийдвэр нь бол гарсан нь батлагдаж буй. Тэгвэл батлагдаж, албажаагүй мэдээлэл түгээлээ хэмээн зэмлүүлэхэд хүрсэн дэд сайд С.Даваасүрэнгийн тухай мэдээллийг хүргэе.

М.Энхболдыг МАН-ын дарга байх үес Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр нь ажиллаж байжээ. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа М.Энхболд УИХ-ын дарга болоод С.Даваасүрэнг Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилсон аж. 2020 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар дүүрэгт бие дааж нэр дэвшээд өвдөг шороодсон. Тухайн сонгуулийн дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэргэд ҮАБЗ-д Ахлах шинжээчээр ажиллах болжээ.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
С.Сэргэлэн
С.Сэргэлэн

1. Авмааргүй байна. Учир нь тараана гэхээсээ илүү энэ мөнгөөрөө үндэсний үйлдвэр байгуулж иргэдээ ажлын байртай болгох
2. Үнэгүйдээд байгаа малын түүхий эд, арьс ширийг боловсруулж зах зээлд гаргадаг үйлдвэртэй болох
3. Түүхий нүүрсээ коксжуулдаг үйлдвэртэй болох
4. Доод тэтгэвэртэй Ахмадуудын тэтгэврийг ядаж 1.2 саяаас 1.5 сая болгон нэмэгдүүлэх г.м олон зүйл байхад мөнгө тараана гэдэг өөрөө улам л бэлэнчлэх сэтгэлгээтэй болгох, улсын ЭЗ ийг үнэгүйдүүлж үрэн таран хийж сулруулна гэсэнтэй агаар нэг юм.

ЗӨВ ШИЙД
ЗӨВ ШИЙД

Яг үнэн шүү. Үйлдвэр барьж залуучуудыг ажилтай орлоготой болгож байж л бодит ажил болно шүү

Их мэдэх
Их мэдэх

Ийм хариуцлага үгүй мэдээлэл хийх Занданшатарыг огцруулах хэрэгтэй. Засгийн дотоод эв нэгдэл алга

Зочин
Зочин

Өө хөөрхий эд нар алингаа алдаж байна даа өгнө ч гэх шиг өгөхгүй ч гэх шиг.Иргэдэд 10 саяыг тараасан ч одоо бол МАН н хулгайч луйварчин дээрэмчин бөгсчдөд итгэхгүй 28 онд салаавч өгнө.АН н гөлөгнүүд аятайхан байж байгаад эрхээ ав та нарт угаасаа өгнө.

Даиба Гүнсмаа
Даиба Гүнсмаа

Дураараа новшнууд вэ

Юююююююю
Юююююююю

1.8 ихнаядаар ганц сайхан томхон цахилгаан станц барьчихаасай. Занданшатар тэнэг малд тийм ухаан алга. Байсан ч таалагдах гэж ядах...одоо алтаар бөөлжөөд ч нэмэргүй байх

Зочин
Зочин

Ёстой ухаангүй урагшгүй поп сда юмаа

Irgen
Irgen

Өгөх гэхээр өгөх гэлээ гэж мөөрнө.Өгөхгүй болохоор талбай дээр чинь хөлдөж , үгүй бол өлсөж ,биеэ шатааж үхнэ гэж мөөрнө.Үхэр монголчууд гэж цоллоход нь их л дургүй байж билээ.Мөөрөөд байж байхдаа яг таарсан ард түмэн юм байна. Гэхдээ эмзэг бүлгээ дэмжиж байгаа нь зөв шийдвэр шүү үхэрүүд минэээээ!!!!!!!!!!

Зочин
Зочин
Reply to  Irgen

баялгийн сангийн ноогдол ашгийг иргэн бүрт хүртээх ёстойг дуугуй л ав. Хууль дүрмээ мэд. Авах дургүй нь бусдад хандивлаарай.

Зочинтийм
Зочинтийм

Юутай ч , ахмадууд Цагаан сарын өмнө \ 2026 . 02 . 17 \ НЭГ САЯ - аа авна - энэ бол хүлээлт . Тэгэхдээ , УУЧЛАЛТ биш . Занданшатар сая \ 2026 . 01 . 01 - ээс \ ахмадуудын тэтгэвэрийг коммунист тэгшитгэлээр 80 мянган төг . - өөр нэмэгдүүлсэн нь " хувийн өмчийг хулгайлсан " , " хүний эрх " - ийг ноцтой зөрчсөн ГЭМТ ХЭРЭГ мөн . Ахмадууд ЗГ - ыг шүүхэд өгөхийг ХҮНИЙ ЭРХИЙН КОМИССООС шаардах болно . Монголын ахмадын холбоо 5 \ 01 . 2026 - оос тэмцлээ эхлэнэ . Ахмадууд насан туршдаа хөдөлмөрлөж хуримтлуулсан өмчөө ХУЛГАЙЧДАД болон ЗАЛХУУЧУУДАД завшуулмааргүй байна . Энэ бол улс орныг ТЭЭЖ явдаг ДУНДАЖ давхаргыг шахаж , дуулгавартай гар харагч ядуучуудыг өл залгуулж амар жимэр оршин тогтох гэсэн АВЛИГАЧ төр - засгийн улс орны оршин тогтноход аюул учруулах - алсын \харь гүрний \ ХОРТОЙ БОДЛОГО ...

Шалавхан тараа
Шалавхан тараа

Засаг хэлсэндээ л бай, хэлсэн үгнээсээ эргэж буцаж муривал непалдаж огцруулна гэж мэд.

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Мөнгө тараагаад eрөнхийлөгч болох уу

З.Жавзаа
З.Жавзаа

Мөнгө авах нь сайн ч ҮЙЛДВЭР БАЙГУУЛЖ ИРГЭДЭЭ АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ БОЛГОХ ЁСТОЙ .
МАЛЫН АРЬС ШИР ,НООС , НООЛУУР ,ХЯЛГАС, ЯС,ТОС , ЭВЭР ,ТУУРАЙ , АШИГЛАХГҮЙ ЮМ БАЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ . >>> МАХ КОНСЕРВЫН КОМБИНАТАД ДЭЭРХИ БҮХ ТҮҮХИЙ ЭДИЙН АНХАН ШАТНЫ АРЧИЛГАА ТОРДОЛТ - ҮЙЛДВЭРЛЭЛТ ЯВУУЛДАГ БАЙСАН . АРЬС ШИРИЙГ - 100% - АШАШҮ - Т БОЛОВСРУУЛАЛТ ХИЙГЭЭД > БҮТЭЭГДХҮҮНҮҮД ЭКСПОРТ- ИМПОРТ
НООС - НООЛУУР МӨН ОДОО НООЛУУРААС БУСДЫГ БАРАГ АШИГЛАХГҮЙ БАЙНА УУ - ҮЙЛДВЭРҮҮДИЙГ АЖИЛЛУУЛЖ - СЭРГЭЭХ ...
ЯС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР ДУУЛДСАН - ЯСНЫ ГУРИЛ - ГАХАЙ ШУВУУНЫ ТЭЖЭЭЛ - ТОС - САВАН + ЭКСПОРТ ...
ТИЙМЭЭС ХУВЬЧЛАЛАА ЭРГЭН ХАРЖ ЗОРИУЛАЛТААР АШИГЛААГҮЙ ҮЙЛДВЭРҮҮД - БАЛГАС БАРАГ БОЛСОН БАЙГАА ШҮҮ -/ МАХНЫ ҮЙЛДВЭРИЙГ ХЯНААД ҮЗЧИХЭЭРЭЙ - !!! /
БУСАД ТОМ ҮЙЛДВЭРҮҮД ЮУ БОЛСОН БЭ ? - ГУТЛЫН , АРЬС ШИРНИЙ АНХАН ШАТНЫ ҮЙЛДВЭР - НООС УГААХ , БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР - САВХИН ЭДЛЭЛИЙН ҮЙЛДВЭР гэхчилэн
Мөн АЙМГУУДЫН ҮЙЛДВЭРҮҮД - МОНГОЛ УЛС АЖ ҮЙЛДВЭРИЙН ОРОН БАЙЛАА ...
ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛҮҮДЭЭ ХУВЬ ХУВЬСГАЛЫГ ХОСЛУУЛААД ЭРЧИМЖҮҮЛЭН АЖИЛЛАХ НЬ ЗҮЙТЭЙ . >>> ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ЭРЧИМЖҮҮЛСНЭЭР ИРГЭДЭЭ АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ - ГАДАГШ НЬ ИРГЭДЭЭ ЯВУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ ЗӨВХӨН ТУРШЛАГА СУДЛАХ
МӨН НАТУРАЛ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ - ЭКСПОРТЛООД > ВАЛЮТ ОЛОХ ЭХ ҮҮСВЭР ШҮҮ ДЭЭ ??!!!!
БАЙГАЛИЙН БАЯЛГАА БОДЛОГО - ТӨЛӨВЛӨЛТТЭЙ ИРГЭДДЭЭ ХҮРТЭЭЛТЭЙ ХЭРЭГЖҮҮЛЭН ЗОХИЦУУЛАХ . БАЯЛГИЙН АШИГ ОРЛОГЫГ ИРГЭДЭД ХҮРТЭЭХ БОЛОВЧ ЦААШИД ӨСӨН ҮРЖИЖ ӨГӨӨЖ - АШГАА ОЛООД ЦААШ ҮЙЛДВЭРЛЭЛ НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ТУЛГУУР БАТТАЙ БИЙ БОЛОХ НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛЭН АЖИЛЛАХ ЁСТОЙ ??!!!
ЗАСГИЙН ГАЗРЫН - УЛСЫН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ БАРЬЖ БУЙ ЭДИЙН ЗАСАГЧИД - САНАЛ НИЙЛЖ ЕШӨӨ - ХЭДЭН ЖИЛИЙН ТООЦОО СУДАЛГААНД ҮНДЭСЛЭН ТӨЛӨВЛӨЖ ХӨГЖҮҮЛЖ БАЙГАА ГЭЖ ОЙЛГОЖ БАЙНА ...

ЗОЧИН
ЗОЧИН

Бэлэн мөнгө тараахаа болиочээ. Маргааш нь л юмны үнэ өсөөд байна. Залуучууд ажилгүй байна. Тэгэж их мөнгө нь багтаж ядаад байвал цахилгаан станцаа бариад хямд эрчим хүчээр айлуудаа хангавал утаа чбагасана, иргэдийн амьдралд бодит нэмэр болно шүү дээ

Зочин
Зочин

Хүн хөдөлмөрлөж олоогүй мөнгийг хайралдгүй байхгүй юу. Ихэнх нь архины компануудад орлого болоод л дуусна

Зочин Болилдоо
Зочин Болилдоо

Бэлэн мөнгө тарааж улс хөгжидөггүй юм. Өөр чадваргүй засаг яана даа

Зочин
Зочин

эмлэг бариаачэээ ядаж Дүүрэг бүрд дахин нэг нэг эмлэг хэрэгтэй байна та нарыг өөрсдийгөө шагнаж гададаар шоудаж явхад хүүхэд хөгшид эмлэгийн хонгилд оргүй эм тариагүй зовжыно

Холбоотой мэдээ

Back to top button