Венесуэлийн сөрөг хүчний удирдагч улсдаа буцаж очно гэж мэдэгдлээ
НЭМЭЛТ: 2026.01.07, 10:00 минут
Венесуэлийн гол сөрөг хүчний удирдагч Мария Корина Мачадо улсдаа буцаж очно гэж мэдэгджээ. Энэ оны Нобелийн энх тайвны шагналыг хүртсэн тэрбээр аравдугаар сард улсаасаа жижиг завиар зугтсан юм. Мачадо Николас Мадурог түлхэн унагаасан явдалд Трампт талархаж буйгаа илэрхийлээд чөлөөт сонгуульд ялалт байгуулахад бэлэн байна гэжээ.
Мачадо “Fox News” агентлагт ярилцлага өгөхдөө “Би аль болох хурдан Венесуэль руу буцахаар төлөвлөж байгаа. Одоо энэхүү шилжилтийн хөдөлгөөнийг урашлуулах ёстой. Бид 2024 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан. Чөлөөт, шударга сонгуульд бид саналын 90 гаруй хувийг авна” хэмээсэн байна. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай аравдугаар сарын 10-наас хойш яриагүй аж. Одоогийн байдлаар Трамп Венесуэлийн Дэд ерөнхийлөгч Делси Родригез болон Мадурогийн засгийн газрын бусад өндөр албан тушаалтнуудтай хамтран ажиллаж байгаа бололтой. Тэр “NBC News” агентлагтай ярилцахдаа “Бид эхлээд Венесуэлийг засах ёстой. Одоохондоо сонгууль явуулах боломжгүй. Санал хураалт явуулах одоогийн байдлаар боломжгүй” гэсэн байна.
НЭМЭЛТ: 2026.01.06, 13:46 минут
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин бямба гарагт /2026.01.03/ барьсан. Тэрбээр Нью-Йорк хотын Манхэттан дүүргийн шүүгч Альвин Хеллерстейний өмнө “Би гэм буруугүй. Ямар нэгэн хууль бус зүйл хийгээгүй. Би сайн хүн, одоо ч гэсэн улсынхаа ерөнхийлөгч хэвээр байгаа” гэж хэлжээ. Тэрбээр хар тамхины хэрэгт буруутгагдаад байгаа юм.
Түүний эхнэр Чилиа Флорес мөн хар тамхины хэрэг үйлдээгүй гэх байр суурийг илэрхийлсэн байна. Шүүхийн сонсгол болохоос өмнө Мадурог дэмждэг болон эсэргүүцдэг хүмүүс танхимын барилгын гадаа очиж жагссан аж. Мадурогийн өмгөөлөгч Бэрри Поллак хэлэхдээ шүүх хурлын явц урт удаан, нарийн төвөгтэй явагдах төлөвтэй байна гэжээ.
НЭМЭЛТ: 2026.01.05, 11:45 минут
Трамп: Венесуэлийн засгийн газар хамтран ажиллахгүй бол дахин цохилт өгч болно
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2026.01.04/ мэдэгдэл хийхдээ Венесуэлийн засгийн газар хамтран ажиллахгүй бол дахин цохилт өгч болно гэжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ Колумб, Мексик хоёр АНУ руу орж ирж буй хар тамхины урсгалыг зогсоохын тулд ямар нэгэн юм хийхгүй бол цэргийн арга хэмжээ авч магадгүй гэж сүрдүүлсэн байна. Трамп ерөнхийлөгчийн онгоц дотор сэтгүүлчдээс асуулт авч байхдаа “Колумбад ажиллагаа явуулах сайхан сонсогдож байна шүү. Куба улс өөрөө нуран унахад бэлэн болсон юм шиг харагдаж байна” гэжээ. Одоогийн байдлаар Мадурогийн засгийн газрын албан тушаалтнууд Венесуэлийг удирдаж байгаа.
Тэд Мадурог цагдан хорьж буй явдлыг хүн хулгайлсан гэмт хэрэг хэмээн шүүмжилжээ. Венесуэлийн Дотоод хэргийн сайд Диосдадо Кабелло “Венесуэльд Николас Мадуро гэдэг нэртэй цор ганц л ерөнхийлөгч бий. Дайсны өдөөн хатгалганд хэн ч бүү авт” гэж хэлсэн байна. Венесуэлийн Дэд ерөнхийлөгч болон Газрын тосны сайд Делчи Родригес түр хугацаанд Мадурогийн үүрэгт ажлыг гүйцэтгэж байгаа юм. Тус улсын дээд шүүх Мадурог ерөнхийлөгч хэвээр гэж мэдэгджээ. Трамп “The Atlantic” сэтгүүлтэй ням гарагт ярилцлага хийхдээ Родригес зөв зүйлийг хийхгүй бол түүнийг Мадурод тохиолдсоноос илүү ноцтой зүйл хүлээж байгаа гэсэн юм.
НЭМЭЛТ: 2026.01.04, 10:01 минут
Мадурог АНУ барьсныг дэлхий даяарх венесуэльчүүд баярлан тэмдэглэж байна
АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог барьсныг дэлхий даяарх венесуэльчүүд баярлан хүлээн авч байна. Автобусны жолоочоор ажилладаг байсан Мадуро 2013 онд Венесуэлийн ерөнхийлөгч болсон. Тэр цагаас хойш Венесуэлийн эдийн засаг эдийн засгийн нөхцөл байдал хүндрэн, валютынх нь ханш их хэмжээгээр унасан билээ. Хүнс худалдан авах боломжгүй болсон тул Венесуэлийн хүн амын 20 орчим хувь нь гадаад руу дүрвэсэн.
Хөрш зэргэлдээх Колумб улс хамгийн олон тооны буюу 2.8 сая венесуэль цагаач хүлээн авсан юм. Перу улс 1.7 сая цагаач хүлээн авснаараа Колумбын дараа орж буй. Тус хоёр улсаас гадна бусад Латин Америкийн орон болон Испани руу венесуэльчүүд дүрвэсэн.
Чили улсад долоон жил амьдарсан Хати Янез нэртэй эмэгтэй “Бид эрх чөлөөтэй боллоо. Дарангуйлал нуран унаж, эх орон маань эрх чөлөөтэй болсонд баяртай байна” гэж хэлжээ.
Перугийн нийслэл Лимад болсон явдлыг тэмдэглэхээр венесуэльчүүд цугларсан байна. Эцэг эх нь Венесуэльд амьдардаг Милагрос Ортега эх орон руугаа буцахыг хүсэж буйгаа илэрхийлжээ. Тэр “Аав маань Николас Мадурогийн уналтыг харсан нь маш сэтгэл хөдөлгөм байна. Би аавыгаа хармаар байна” гэсэн юм. Тус улсын Ерөнхийлөгч Хосе Жери мэдэгдэл хийхдээ цагаачлалын статусаас нь үл хамааран Венесуэлийн иргэдийг нэн даруй буцахад нь дэмжлэг үзүүлнэ хэмээсэн байна.
Эквадорын нийслэл Китод болсон баярын жагсаалд оролцсон Синтиа Диаз “Гадаадад амьдарч буй бидний хувьд маш баяртай явдал тохиолоо. Венесуэльчүүд эрт орой хэзээ нэгэн цагт эрх чөлөөтэй Венесуэль руу буцаж очно” гэжээ.
Испанид амьдарч буй Андрей Лосада “Каракаст буй хүмүүс хэцүүхэн шөнийг туулсан ч гэсэн үүнээс цааш биднийг эрх чөлөөнд хөтлөх гэрэл тусаж эхэлсэн гэж би итгэж байна” хэмээжээ. Зарим венесуэльчүүд ирээдүйд хэрхэх бол гэж бодож буйгаа илэрхийлсэн байна.
НЭМЭЛТ: 2026.01.04, 08:52 минут
Трамп Венесуэлийг Вашингтон хэсэг хугацаанд удирдана гэж мэдэгджээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хэвлэлийн бага хурал хийхдээ Венесуэлийг хэсэг хугацаанд удирдана гэж мэдэгдлээ. Трамп "Бид аюулгүй, зохистой, ухаалаг шилжилт хийх хүртэл тус улсыг удирдах болно" хэмээжээ. Тэрбээр гаднын улс орнуудын хэрэгт АНУ хэт их оролцож байна хэмээн шүүмжилж, дайнаас зайлсхийнэ гэж амлаж байсан. Тэгвэл тэр өөрийнхөө эсэргүүцээд байдаг зүйлийг хийлээ хэмээн хүмүүс шүүмжилж байна.
Хэвлэлийн бага хурлын үеэр хүн болгоны мэдэхийг хүсэж байсан зүйлд Трамп хариулт өгөв, тэр нь одоо Венесуэль хэрхэх вэ юм. Трамп тус улсад АНУ хэрхэн оролцохоор төлөвлөж буйгаа танилцуулжээ. Вашингтон Венесуэльд цэргийн ажиллагааг үргэлжлүүлэх, улс төр болон газрын тосны салбарт нь оролцохоор төлөвлөж байгаа аж. Мөн хуурай замын цэрэг Венесуэль руу оруулах боломжийг нээлттэй үлдээв. Ирак, Афганистан гэх мэт орнуудад АНУ цэргээ байршуулсныг Трампын дэмжигч нар хүчтэй эсэргүүцдэг байсан юм.
Мадурогийн ойрын холбоотнууд эрх мэдэл бүхий албан тушаалуудад одоо ч гэсэн хашиж буй Венесуэлийг хяналтдаа авахын тулд тэр хэр хол явахад бэлэн байгаагаа тодорхой хэлсэнгүй.
Өнгөрсөн жилийн нэгдүгээр сардтангараг өргөх ёслол дээр Трамп дэмжигчиддээ хандан "Бид амжилтаа ялсан байлдаануудаар биш, харин зогсоосон дайнаараа, хамгийн гол нь оролцоогүй дайнуудаар хэмжих болно" гэж хэлж байсан.
Гэвч тэгж хэлснээсээ хойш Трамп Сири, Ирак, Иран, Нигери, Йемен, Сомали дахь байгууламжуудад агаарын цохилт өгөөд байгаа. Мөн Карибын тэнгис болон Номхон далайд хар тамхи тээвэрлэж байсан гэж сэжиглэсэн олон жижиг онгоцыг бөмбөгдсөн.
Венесуэль рүү шөнөөр хийсэн дайралт нь Трампын гаднын оронд явуулсан хамгийн түрэмгий цэргийн ажиллагаа боллоо.
АНУ-ын Конгрессын зарим гишүүнийг дахин сонгох санал хураалт удахгүй явагдана. Ийм учир Бүгд найрамдах намын гишүүд Трампыг амьжиргааны өртөг, эрүүл мэнд, эдийн засаг зэрэг сонгогчдын дотоод асуудалд илүү анхаарна гэж найдаж байсан юм. Тэгтэл тэдний хүлээлтэд Трампын хийсэн алхам нийцсэнгүй.
Трамп хэвлэлийн бага хурал дээр Венесуэлийн хэрэгт хөндлөнгөөс оролцох нь түүний “Америк нэгт” бодлоготой нийцэж байгаа гэжээ. АНУ Венесуэльд цохилт өгч эхэллээ гэх мэдээ гарахад хүмүүс энэ нь газрын тостой холбоотой гэж таамаглаж байсан.
Тэгвэл Трамп Венесуэлийн газрын тосны нөөцийн талаар ярихдаа "Бид эргэн тойрондоо сайн хөршүүдтэй, тогтвортой байдалтай, мөн эрчим хүчний нөөцтэй байхыг хүсэж байна" гэсэн юм.
Яг одоо АНУ-д үүсээд буй улс төрийн эрсдэлийг Жоржиа мужаас сонгогдсон төлөөлөгч Маржори Тейлор Гриний сошиал орчинд бичсэн зүйлээс харж болно. Тэр Трампыг "Америк нэгт" гэх амлалтаасаа ухарч, гадаад дахь цэргийн ажиллагаагаа хязгаарлахаа больсон хэмээн шүүмжилж өнгөрсөн жил түүнээс харилцаагаа тасалсан. Тэр ирэх долоо хоногт Конгрессоос огцрохоор төлөвлөж байгаа юм. Маржори өөрийн сошиал хуудас дээр "MAGA (Make America Great Again) хөдөлгөөнийг дэмждэг олон хүн яг л ийм зүйлийг зогсоохын төлөө саналаа өгсөн гэж бодож байсан. Бид ч ёстой андуурч дээ" гэж бичжээ.
НЭМЭЛТ: 2026.01.03, 19:00 цаг
Мадурог АНУ барилаа
АНУ Венесуэлийн нийслэлд цохилт өгснийхөө дараа Ерөнхийлөгч Николас Мадурог барьсан гэж Доналд Трамд мэдэгдлээ. Түүнийг АНУ-ын тусгай хүчин болох Дельта албаны цэргүүд барьсан байна. Мадуро одоо АНУ-д шүүгдэн ял сонсоно гэж эх сурвалжууд мэдээлжээ. Тэрбээр хэдэн цагийн дараа хэвлэлийн бага хурал хийнэ.
ЭХЛЭЛ: 2026.01.03, 17:04 минут
АНУ Венесуэльд цохилт өгч, Мадуро онц байдал зарлав
Венесуэлийн нийслэл Каракаст орон нутгийн цагаар өнөө өглөө /2025.01.03/ чанга дуу чимээ бүхий дэлбэрэлт гарч, цэргийн нисдэг тэрэгнүүд үзэгджээ. АНУ-ын “CBS News”, “Fox News” Их Британийн “Reuters” агентлаг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын захиргааны албан тушаалтнаас мэдээлэл авч цохилтыг АНУ өгсөн гэж мэдээлсэн байна. Одоогийн байдлаар АНУ албан ёсны мэдээлэл гаргаагүй байгаа юм.
Трамп сүүлийн хэдэн сарын турш Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог сүрдүүлж, газар нутагт нь цохилт өгч болно гэж мэдэгдсээр ирсэн. Трамп тэнгисийн цэргийн хүчнийхээ 15 хувь орчмыг Карибын тэнгист байрлуулж, Венесуэлиэс гаралтай хар тамхи тээвэрлэж байсан гэж сэжиглэсэн онгоцнуудад цохилт өгсөн. Мөн арванхоёрдугаар сард Трамп Мадуро өөрийн хүсэлтээр огцорсон нь дээр гэж анхааруулсан билээ.
Каракас цохилтод өртсөний дараа Мадуро АНУ-ыг энгийн иргэн болон цэргийн байгууламжид халдсан хэмээн буруутгаж онц байдал зарлажээ. Венесуэлийн засгийн газар мэдэгдэл хийхдээ АНУ-аас гаргаж буй цэргийн түрэмгийллийг эсэргүүцэж байна гэсэн юм.
“CBS News” мэдээлснээр Венесуэльд цохилт өгөх зөвшөөрлийг Трамп олон хоногийн өмнө өгсөн байжээ. АНУ-ын зэвсэгт хүчин Зул сарын баяраар цэргийн ажиллагаа эхлүүлэхэд бэлэн байсан ч Нигерид өгсөн агаарын цохилт, цаг агаарын таагүй байдлын улмаас хойшлуулсан аж.
Эх сурвалж: DW, Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ шуналтай дээрэлхүү Трамп онгирч байж алуулах нь цаг нь ойртож байгаа бололтой. Хавьтсан ойртсон болгоныгоо би авна гэдэг мэдрэл муутай хулгайч юм. Бас болоогүй Грийнландыг авна, Канадыг авна..... өөр юу юуч билээ. Энэ чинь нөгөө ардчилал мөнүү??? Баялагтай байгаад тусгаар улсын бодлого явуулбал өнгөрч байгаа юмуу? Тэр газын зурвас дээр хэдэн жүүдүүд яаж Пластинчуудыг басамжлан доромжилж байна. Ийм геополитк хол явахгүй. Харж л байгаарай.
АНУ түрэмгийлэгч даварсан байна.
трамп дэлхийн орнуудын ашигт малтмалыг хүчээр авах болж байна даа
Мадуро буруутай байж болно. Дарангуйлагч ч байж болно. Гэхдээ л бие даасан улсын дотоод хэрэгт ингэж улаан цайм, цэргийн хүч хэрэглэн оролцох явдал олон улсын эрх хэмжээг зөрчсөн явдал. Путин Трамп 2-т ямар ялгаа байна Хуучны Пол Пот Трамп 2-т ямар ялгаа байна.
Ялгарах юм бхгүй.
.Бүүр илүү сэмэга тай..амьд үхдэл блолтой.Ёстой манай Зенж...хэлээр нааш харж амжаагүй дээрээ.
.чадарлинаан...зохимжтой.мангаа
Чаагаад бай, Хэдэн урвагч эсэргүүцэж, дэлхийн улс орнууд бүгд эсэргүүцэж бна.
Эх орных нь баялагт шунасан харийн түрэмгийлэлд баярладаг хүмүүсийг эх орноосоо урвагчид гэдэг билүү
...ЗУЛ БӨХӨХ ӨМНӨӨ БАДАМЛАДАГ...МАНАЙД....ХАРИН ЭНД ТЭНДҮХЭХИЙН ӨМНӨӨ ГААРДАГ СОЛИОРОЛ БЛОЛТОЙ..ДО.ТРАМП
t1 ovoo heterch bna
За Америк Орос тохироо хийсэн байх. Одоо Украйны дайн дуусна.Харин Гренланд өнгөрчээ.
usa ovoogiin tarhi ugaalt
Энэ Мадуро хөөрхий Стерлитаг бавсаар байгаад гачин муухай болгоод хаячихсан гэсэн ш дээ!
Hucheer hairtai boldoggui l gedeg uym daa..
Энэ цагаачид даварч байна дэлхийгээрээ нийлээд хусах хэрэгтэй
Ануусын бөгс долоогч урвагч авгай удахгүй алуулна
Энэ Олон улсын эрх Путин анхлан 2008 онд Гүржид халдаж Осет Абхаз гэсэн тоглоомын улс бий болгож салан тусгаарлагчдыг өөгшүүлсэн бас 2014 онд Украины Крымийг хууль бусаар булаан авсанаас эхэлсэн
Хахаха Мадурог баривчлаад улсаас нь гаргачихсан ш дээ юу ч бичээд байгхахахаахах
Чич яасан эргүү п вэ? Монголыг ингэж аль нэг улс дээрэлхэвэл яана гэж бодож байна тэнэг минь .Ийм жишэг тогтвол чиний охиныг чинь америк цэрэг хүчирхийлэх болно. Бод тэнэгээ.
Мэдээлэл нь үнэхээр удаан юм аа.
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
венесуэльчууд баярлах нь аргагүй шүү дээ. Дэлхийд дээгүүр бичигдэж байсан улс орныг шалан дээр аваачсан дарангуйлагчийг анхааруулаад байхад томроод байсан хүн шүү дээ.Манай зарим шазруун нямхай нар ч анхаарууштай...
Трамп дэлхийн орнуудын ашигт малтмалыг хүчээр авах болж байна даа
Одоо Кимийг
Хойд бол үнэхээр бяртай шүү.
Ха ха ха
Дарангуйлагч.хар тамхичин капут болжээ!!!
Солиороод байгаарай.
Дарангуйлагч маадууроо капут болжээ